Blue Flower

                                                            СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨНИЙ 2015 ОНЫ

  ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Нэг. Соёл урлагийг хөгжүүлэх бодлогын

хэрэгжийлтийн үр дүн

Өргөө нь Улсын Их Хурлаас 2012 онд баталсан “Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Засгийн Газраас батлагдсан төсөл хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан  “Нийслэлийн хүн амд үзүүлэх соёл, урлагийн  үйлчилгээний нэр төрлийг олшруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл урлагийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх” зорилтууд, байгууллагын үйл ажиллагаанд мөрдөхөөр батлагдсан дүрэм, журам, зааврыг хэрэгжүүлж ирлээ.  Тухайлбал:

1.       Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2.2 дахь заалтуудыг үндэслэн баталсан "Соёлын төв өргөөний ажилтны ёс зүйн дүрэм"-ээ  үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ирлээ.  

2.    Галаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, галын аюулгүй ажиллагааг  хангах талаар Соёлын төв өргөөний галын аюулгүй байдлыг хангах болон болзошгүй гал түймэртэй тэмцэх журам”, “Болзошгүй гал түймрийн аюулаас өөрийгөө болон бусдыг хамгаалах зааврын дагуу НОБГ-аас хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээг дэмжиж, өгөгдсөн зөвлөгөөг байнга хэрэгжүүлэн ажиллаж байна. 

3.    МУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2012-2016 онд хэрэгжүүлэх “Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөр, “Аюулгүй амгалан-Улаанбаатар” зорилтын хүрээнд тодорхой ажлуудыг хийлээ. Тухайлбал:

Шинээр батлагдсан “Тамхины тухай хууль”-ийг хэрэгжүүлж, ажлын байр, их танхим, тайз, жүжигчдийн өрөөнүүдэд “Манайх архи тамхигүй орчин”, “Урлаг архи тамхигүй орчин” санамжийг байрлуулж, үйлчлүүлэгчдэд хяналт тавьж ажилласнаас гадна өөрийн ажиллагсад, түрээслэгчдийг архи, тамхинаас гарахыг уриалж, архи, тамхинаас үүдэн гарах хор уршгийг сурталчлах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, гэр хороололд амьдардаг ажиллагсдыг “Утаагүй зуух” төсөлд хамруулах, ажилчдын ажлын байрны тав тухыг хангаж, өрөөнүүдийг засаж тохижуулах, Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран байгууллагын ажиллагсдын дунд биеийн тамир, спортын уралдаан  зохион байгуулах, Улаанбаатар залуусын оролцоо ТББ-ын дэргэдэх UB hiking clubт нэгдэж байгууллагаараа долоо хоног бүрийн ням гаригт уулын алхалтад оролцох зэрэг арга хэмжээг хэрэгжүүллээ. /“Эрүүл чийрэг монгол хүн” тайлан/ 

4.    Түрээслэгч байгууллагуудын галын аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллаж байгаад байнгын хяналт тавьж, үзэгчдийн их танхим, тайзан дээр пиротехникийн хэрэгсэл хэрэглүүлэхгүй боллоо.

5.    Төрийн удирдлагын ил тод, нээлттэй, шуурхай, шударга, хариуцлагатай, ёс зүйтэй, ажил хэрэгч байдлыг хангаж, төр, иргэний харилцан итгэлцлийг бэхжүүлэх зорилгын хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүй, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах талаар тодорхой ажлыг хийлээ.

 

Хоёр: Бодлогын зорилтын хэрэгжилтийн зохицуулалтын үр дүн.

2.1.        Тогтоол шийдвэрийн хэрэгжилт:

ü  ”Галаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, галын аюулгүй ажиллагааг  хангах талаар НОБГ-аас хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээг дэмжиж, байгууллагын болзошгүй гамшиг ослын аюулгүй байдлыг хангах дүрмийг шинэчлэн урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө гарган, хэрэгжүүлж ажиллалаа. 

ü  Захиргааны зөвлөлийн хурлыг хуваарийн дагуу хийж, 2015 оны боловсон хүчний тушаалыг цахимд оруулж дуусгалаа. Өргөдөл гомдлын Smart city-д холбогдож тайлангаа тогтмол өгч хэвшлээ.

 

2.2.        Нийслэлийн удирдлагаас цаг үеийн асуудлаар өгсөн үүрэг даалгаварын хэрэгжилт. Тухайлбал:

ü  Барилгын дээврийн хог хаягдлыг сар бүр цэвэрлэж байна. Цасны болон цаг үеийн цэвэрлэгээний ажлыг 5 удаа зохион байгуулж, уг ажилд түрээслэгч байгууллагуудыг татан оролцуулж, хэвшүүллээ.

ü  7 сарын 4-ний өдөр Нийслэлийн төр захиргааны байгууллагуудаас зохион байгуулсан Туул голын эрэг дагуух хог хаягдлыг түүж цэвэрлэх, ачуулах ажилд  45 хүн оролцож 70 гаруй шуудай хог түүж ачууллаа. Мөн гадна талбайн үйлчлэгчийн ажилд байнга хяналт тавьж, ажиллаж байна. Үзэгчдийн орох төв хаалганы дэргэд 12 ширхэг цэцгийн мандал хийж тавилаа.

ü  Нийслэлээс зохион байгуулсан архив, албан хэрэг хөтлөлт, мэдээлэл технологи, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт 94.1% хувийн дүн авлаа.

 

2015 онд ирсэн хариутай  албан тоотуудын биелэлтийг хангаж, хариутай бичгийн хариуг  цаг тухайд нь өгч, шийдвэрлэж хэвшлээ.  Тухайлбал:

            Сүхбаатар дүүргийн дэргэдэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны зөвлөмжийн тухай 267 тоотод 2015 оны 01 дүгээр сарын 07-ны 01 тоотоор

            Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2015 оны 01 дүгээр сарын 06-ны мэдээлэл гаргуулах тухай 1/236 тоотод 2015 оны 01 дүгээр сарын 09-ний 03 тоотоор

Дотоод аудитын албаны 2014 оны 12 дугаар сарын 31 –ний санхүүгийн аудитын тайлангийн тухай 171 тоотод 2015 оны 01 дүгээр сарын 14-ны 04 тоотоор

            Нийслэлийн засаг даргын тамгын газрын 2015 оны 01 дүгээр сарын 15-ны  шүүхийн шийдвэр биелүүлсэн гэсэн тайлбарын тухай 07/161 тоотод 2015 оны 01 дүгээр сарын 16-ны 05 тоотоор

            Сүхбаатар дүүрэг 8 дугаар хорооны засаг дарга их цэвэрлэгээ зохион байгуулах тухай тайланг 2015.02.03-нд, 2015.03.12-ны өдрүүдэд 2015 оны 02 дугаар сарын 07-ны 13 тоотоор болон  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. цахим хаягаар, 2015 оны 03 дугаар сарын 30-ны 28 тоотоор

            Нийслэлийн мэдээлэл технологийн газарын 2015 оны 04 дүгээр сарын 17-ны мэдээлэл гаргуулах тухай 2б/1014 тоотод 2015 оны 04 дүгээр сарын 27-ны 34 тоотоор

 Дотоод аудитын албаны 2015 оны 06 дугаар сарын 22-ны  гүйцэтгэлийн аудитын ажлын тайлангийн тухай 97 тоотод 2015 оны 06 дугаар сарын 30-ны 47 тоотоор

Нийслэлийн засаг даргын тамгын газар 2015 оны 07 дугаар сарын 10-ны дансны мэдээлэл тулган баталгаажуулах тухай 06/2281 тоотод 2015 ны 07 дугаар сарын 28-ны 53 тоотоор

2015 оны 10 дугаар сарын 27-ны зөрчил арилгуулах тухай албан шаардлага 34/199 тоотод 2015 оны 11 дүгээр сарын 05 ны 100 тоотоор

2015 оны 09 дүгээр сарын 24-ний шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн тухай 06/3003 тоотод 2015 оны 10 дугаар сарын 15-ны 95 тоотоор

 2015 оны 10 дугаар сарын 13-ны мэдээлэл гаргуулах тухай  07/3256 тоотод This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. цахим хаягаар  тус тус хариу өгч, хамтран ажиллалаа.

 

Гурав. Байгууллагын үйл ажиллагааны үр дүн:

 

3.1.        Хүн амд үзүүлэх соёл урлагийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд хийсэн ажил, үр дүн.

 

Өргөө нь байгууллагын дүрмээр хүлээсэн Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан соёл урлагийн бодлого зорилтыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж, иргэдэд “Нийслэлийн хүн амд үзүүлэх нийслэлийн хүн амд соёл урлагаар үйлчлэхэд чиглүүлж, үзүүлэх үйлчилгээний нэр төрлийг олшруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх” үүргээ амжилттай зохион байгуулж, хэрэгжүүлж ирлээ.

 Тус зорилтын хүрээнд нийслэл, хөдөө орон нутгийн байгууллагуудаас ирүүлсэн санал, хүсэлт, уран бүтээлчид, урлагийн байгууллага, иргэдийн тоглолт, арга хэмжээний захиалгыг урьдчилан авч, сар бүр зохион байгуулах ажлын график гарган ажиллаж, давхардсан тоогоор  236 гаруй удаагийн соёл урлагийн үзвэр, үйлчилгээ, хурал зөвлөгөөн хийж,  300  мянга гаруй хүнд үйлчиллээ. Үүнд: Маск продакшны шилдгийн шилдэг тоглолт, Хас банкны тайлангийн хурал, Хүмүүнлэгийн их сургуулийн оюутнуудад  Чойжамц хамбын уншсан лекц, Цагаан сард зориулсан “Далай дээрхи торгоны зам” тоглолт, Ахмадуудад зориулсан хандивын тоглолт, “Түүхэн эрхмүүдийн цадиг” номын нээлт, Морин хуур наадмын шагнал гардуулах ёслол, Энх мэндийн хадаг, Супер ээж  хошин шоу тоглолт,”Баатар Аюуш” дуу төрсний 60 жилийн ойд зориулсан уулзалт,Нийслэлийн цэргийн баярт зориулсан хурал, концерт, ЗХЖШтабаас зохион байгуулсан цэргийн баяр, Наруызийн баяр, Улсын филармонийн гала концерт, ОСНАА контор ажил мэргэжлийн баримтат кино, Золушка оюутны дипломын ажил, Мөрөөдлийн театрын “Мөрөөдлийн баг дэлхийг аварна” тоглолт, Нийслэлийн эдийн засгийн форум, Олон улсын хэл соёлын наадам, МУГЖ бүжигчин А. Даваахүүгийн “Хүлэг минь бүжиг минь” тоглолт, Эх дэлхийгээ хайрла тоглолт, 22 жилийн дараа лекц үдэшлэг, Ялалтын 70 жилийн ойн баярын хурал концерт, Дуучин Дэлгэрбаярын концерт, Шри шри амьдрах ухаан бясалгалын лекц, Нийслэлийн татвар төлөгчдийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээ, Ротари клубын 20 жилийн ойн арга хэмжээ, Эмоци хамтлагийн 2 жилийн ойд зориулсан тоглолт, “Ач” АУИС-ын диплом гардуулах ёслолын ажиллагаа,Теньши компаниас зохион байгуулсан лекц, ИНЕГ-ын 90 жилийн ойн баярын хурал концерт, МУГЖ Ө.Уянга, Буриадын АЖ Н.Мөнхзул нарын хамтарсан “Бахархал” концерт, Хүүхдийн байгууллагын 90 жилийн баярын хурал концерт, Мэргэжлийн хяналтын ажилтны баярын өдрийн арга хэмжээ, ОБЕГ-ын 90 жилийн ойн баярын хурал, Хятадын Ардын Чөлөөлөх армийн дуу бүжгийн чуулгын тоглолт, Хятадын циркын тоглолт, морин хуурын чуулгын “Монголын сайхан орон” тоглолт, Авто тээврийн салбарын 90 жилийн ойн хүндэтгэлийн концерт, Улсын прокурорын 85 жилийн ойн баярын хүндэтгэлийн концерт, Маск продакшны “Бусдын хайрыг хүндэл” хошин шоу тоглолт, Чөлөөлөх дайны 70 жилийн ойн баярын хурал концерт, Улсын төв I эмнэлгийн90 жилийн ойн хурал концерт, Сөүлийн соёлын өдрүүдийн концерт, Хубилай хааны 800 жилийн ойд зориулсан эсгий туургатны Алунгоо олон улсын наадам, Х түц хамтлагийн “Дуулиант хэрэг” хошин шоу тоглолт, Нийслэлийн ахмадын баярт зориулсан концерт, Чингэлтэй дүүргийн багш нарын баярт зориулсан концерт, Нийслэлийн багш нарын баярын шагнал гардуулах ёслолын ажиллагаа,Шинэ монгол сургуулийн 15 жилийн ойн баярын концерт, Хан-Уул дүүргийн 50 жилийн ойн баярын хүндэтгэлийн концерт,  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзалт, Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны наадам, Нийслэлийн өдөрт зориулсан “Эх орны –Эх орон” концерт, БНЭУ Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан хөгжимчдийн тоглолт, Увс аймгийн I дунд сургуулийн “Цэнхэр хязгаарын багачууд” тоглолт, СХД-ийн нэгдсэн эмнэлгүүдийн ойн баярын хурал концерт, Шинэ үе продакшны “Шилдгийн шилдэг” хошин шоу тоглолт, “Хөршийн холбоо хяналт “ уулзалт зөвлөгөөн, “Гоёл-2016” наадам, Монгол кино үйлдвэрийн 80 жилийн ойн баярын арга хэмжээ  зэргийг амжилттай сайн зохион байгуулж ажиллалаа. Мөн өөрсдийн санал санаачлагаар Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 376 жилийн ойн баяраар мэргэжлийн урлагийн байгууллагуудын шилдэг уран бүтээлийн “Эх орны эх орон” концертыг 2015 оны 10 дугаар сарын 28-ны 15 цагаас амжилттай зохион байгууллаа.

Тоглолтонд  МУАЖ А. Долгор, МУАЖ.Д.Самбуу, МУГЖ С.Бархас, МУГЖ Г.Жаргалсайхан, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Н.Амгалан,  МУГЖ Ө. Уянга, МУГЖ У. Далантай, дуучин, ЦДБЭЧ-ын гоцлол дуучид Б.Батбаатар, Р. Амартөр, Улаанбаатар чуулгын гоцлол дуучин Ж.Буянтогтох, ДБЭТ-ын гоцлол дуучин О.Хүрэлбаатар, эстрадын дуучин С. Наран, Нюанс хамтлаг, “Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүү, зохиолын дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын балетын бүжигчид,   Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга, Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын бүжигчид, найрал дуучид, Улсын филармонийн  Морин хуурын чуулга, Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын симфони найрал хөгжим  нийт 600 гаруй уран бүтээлчид оролцлоо.

Уг тоглолт нь 4 дэхь жилдээ амжилттай зохион байгуулагдаж ерөнхий найруулагчаар МУУГЗ Ё. Цэрэндолгор, концертын захирлаар МУУГЗ Б.Байгалмаа, зөвлөхөөр Төрийн хошой шагналт, МУАЖ Н. Жанцанноров ажиллалаа.   

 Үзэгчдийн их танхим, тайз, жүжигчдийн өрөө, ажлын байрны цэвэрлэгээ үйлчилгээ, техник тоног төхөөрөмжийн чанар, ажлын бэлэн байдлыг сайтар ханган, байгууллага уран бүтээлчидтэй гэрээ байгуулан төлбөрийг цаг хугацаанд нь барагдуулан мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулан ажиллалаа. 

3.2.        Байгууллагын менежментийг боловсронгуй болгох, өмчийн ашиглалтыг сайжруулах талаар:

 

Өргөө нь байгууллагын дүрмээр хүлээсэн нийслэлийн өмчийн барилга байгууламж, эд хөрөнгийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад түрээслүүлэх, соёл урлагийн арга хэмжээнд төлбөртэй ашиглуулах зорилтоо хангалттай хэрэгжүүлж ажиллаж байна. Тухайлбал:

2015 онд түрээслэгч байгууллагуудаас ирсэн санал хүсэлтийг хугацаанд барагдуулж,  өвлийн халаалтын улиралд дулаан, сантехник цахилгааны доголдолгүй, аваар осолгүй ажиллалаа. 4 дүгээр сарын 1-нд салхивч, 5 дугаар сарын 1-нд халаалтаа хааж графикт төлөвлөгөөний дагуу урсгал засварыг хийлээ.

Үүнд: 2015 оны 5 сарын 16-наас 6 дугаар сарын 1 хүртэл шугамын зогсолтын үеэр хаалт арматуруудад техник үйлчилгээ хийн, усны тоолуур, манометрүүдийг баталгаажуулж, D20 -ын 80 м, D25-ын 80 м, D50-ын 40 м шугамыг тус тус шинээр сольж, борооны үеэр ус гоожиж байгаа дээврийн хэсгүүдэд хар цаас наах, шаваас чигжээс, хэсэгчилсэн засварын ажлуудыг гүйцэтгэлээ.   /тохижилтын ажлын тайлан/

Өмч хамгааллын комиссын ажлаа жилээр төлөвлөж нийслэлийн өмчийг хамгаалах, ашиглалтыг сайжруулах зорилгоор  1 дүгээр давхрын жижиг коридорт засвар хийж дуусгалаа.

“Г” хэсгийн орох хаалганы  чулуун шат, довжооны хагарсан унасанг засаж шинээр 25 м 2 хар чулуу наах ажлыг гүйцэтгэлээ

Мөн “А” хэсгийн урд талын 3 дугаар давхрын ажлын 4 өрөө, нийтийн эзэмшлийн коридорт их засвар хийж хана, шал тэгшлэх, шалны хулдаас наах, таазны хүрээ хийж эмульсдэх, ханад обой наах, гэрэлтүүлэг шинэчлэх зэрэг ажлуудыг манай ажилчид өөрсдийн хүчээр чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн.

Подвалын хана тааз тэгшилж замаск татан эмульс будаг хийлээ.

 

3.3.        Төсвийн орлогын бүрдүүлэлт, төвлөрүүлэлтийн тухай.

 

Манай байгууллага түрээсийн буюу үзвэр үйлчилгээ, арга хэмжээний орлогоор үйл ажиллагааны санхүүжилтийн эх үүсвэрийг  бүрдүүлж, батлагдсан төсөв, үр дүнгийн гэрээний хүрээнд зардал гарган, төсвийн санхүүжилтийг үр ашигтай зарцуулж, санхүүгийн тайланг үнэн зөв бэлтгэж, хуулийн хугацаанд тайлагнаж ирлээ.

Өргөө нь НӨХГ-тай өмч эзэмшлийн гэрээ байгуулан ажиллаж байна. “Б”,”Г” хэсгийн ажлын байрыг НИТХ-ын тэргүүлэгчдийн 2010 оны 26 дугаар тогтоолоор батлагдсан түрээсийн төлбөрийн жишиг үнийг баримтлан түрээсийн гэрээ байгуулж, НӨХГ-аар хянуулж, баталгаажуулж, хэрэгжилтийг хангаж ажиллаж байна. 

Түрээслэгч төсвийн болон аж ахуйн нэгж байгууллага, хувь иргэн зэрэг 44 байгууллага, иргэдтэй  түрээсийн гэрээ байгуулж, гэрээний дагуу биелэлтийг хангуулж, 2015 онд  743 сая 879 мянган төгрөгийн орлого бүрдүүлж, батлагдсан төлөвлөгөөний дагуу үйл ажиллагааны зардлаа санхүүжүүлж,  нийслэлийн төсөвт 110 сая төгрөг төвлөрүүллээ.

 

Дөрөв. Байгууллагын үйлчилгээний ил тод байдал.

4.1.        Төсөв, санхүүгийн ил тод байдлын хангаж, төсвийн хөрөнгийн батлагдсан төлөвлөгөө, зарцуулалтын сар улирлын мэдээ, тайлан балансыг цахимаар Нийслэлийн төрийн санд өгч, байгууллагын сайтад тавьж нийтэд толилуулж,  ирлээ.

4.2.        Үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж,  дараах ажлуудыг хийж, хэвшүүллээ. Тухайлбал: 

Цаг үеийн мэдээллийн самбарыг байнгын ажиллагаатай болгож өдөр тутмын ажил, тоглолтын график, ажлын дуудлага байрлуулж өдөр, тутмын шинэ мэдээ мэдээллээр хангаж,  байгууллагын сайтыг тогтмол ажиллуулж хэвшүүлснээс гадна  үйлчилгээний ажлын ил тод байдлыг хангах зорилгоор санал, хүсэлт, сэтгэгдлийг нийтийн ариун цэвэр, угтах үйлчилгээ, үйлчилгээний ажилтны харилцааны соёлын чиглэлээр сэтгэл ханамжийн асуулгыг цахимаар  авч байна.

Байгууллагын 32 байршилд суурилуулсан камерээр үйлчилгээ, үйл ажиллагаанд байнгын хяналт тавьснаар тайзан дээр зохион байгуулагдаж байгаа тоглолт, арга хэмжээ нь дотоод сүлжээгээр дамжин, визитний 3 өрөө, даргын өрөө, зохион байгуулагчийн өрөө, “А”,”Г” хэсгийн  жижүүрүүдийн байр, жүжигчдийн 4 өрөө , тайзны 2 талын карманы өрөө зэрэгт  шууд дэлгэцээр гарч, хянагдаж, уран бүтээлчид ч тоглолтын хөтөлбөрийн дагуу өөрийн дарааллыг жүжигчдийн өрөөний дэлгэцнээс хардаг ажиллагаанууд тогтмолжиж хэвшлээ.

 

“Үйлчилгээний ажилтны алтан дүрэм”-ийг ажилдаа хэвшил болгон чанд сахин ажиллаж  мөн үзэгчдийн танхимд хог хаяхгүй байх, соёлтой үзэгчийн эрхэмлэж явах зүйлийн талаар санамж бичүүлж тоглолт арга хэмжээ эхлэхийн өмнө узелээр танхимд уншуулж сурталчилж байна.

 “Тамхины тухай хууль”-ийг хэрэгжүүлж, ажлын байр, их танхим, тайз, жүжигчдийн өрөөнүүдэд “Манайх архи тамхигүй орчин”, “Урлаг архи тамхигүй орчин” санамжийг байрлуулж, үйлчлүүлэгчдэд хяналт тавьж, тамхи мансуурлын хор уршгийн талаар видео шторкыг тоглолт эхлэхийн өмнө сурталчилж ажиллаж ирлээ.

Үзэгч олон түмэн, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн байдлыг мэдэхийн тулд арга хэмжээ, тоглолт бүрийн дараа үйлчилгээний талаар санал, хүсэлтийг нь авах ажиллагааг хэвшүүлсэн болно.

 

Тав. Байгууллагын цаг үеийн ажлын

шаардлагаар хийсэн ажлын үр дүн.

 

5.1.        Ажиллагсдын нийгмийн асуудлын чиглэлээр дараах ажлуудыг хийлээ. Үүнд:

ü  Нийслэлийн Соёл урлагийн газраас харъяа газруудынхаа дунд зохион байгуулсан, Багахангай дүүрэгт  явуулсан биеийн тамирын арга хэмжээнд гар бөмбөг, ширээний теннис, дардас, олс таталтын төрлөөр багаа бэлтгэл хангуулан амжилттай сайн оролцлоо.

ü  Тэргүүний ажилтнууд Инженер техникийн албаны дарга Ж. Дуламжав “Алтан гадас” одонгоор, кип автоматикийн техникч Д.Ганбат, дулааны диспетчер А.Санжаажав нар “Хөдөлмөрийн хүндэт” медалиар тус тус шагнагдлаа.

 

ü  2015 оны 1 дүгээр сарын 12-нд НЗДТГ-аас зохион байгуулсан “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт” сургалтанд М.Ариунаа, Д.Энхмаа, 4 дүгээр сарын 3-нд Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зохион байгуулсан   “Нийтийн үйлчилгээний чанар ба соёл” сургалт, 6 дугаар сарын 10-нд Нийслэлийн Эдийн Засаг Хөгжлийн газраас зохион байгуулсан “Улаанбаатар хотын хөгжлийн санхүүжилт” семинарт Ж.Дуламжав, 6 дугаар сарны 19-нд НЗДТГ-аас зохион байгуулсан “Архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн бэлтгэл зохион байгуулалтыг хангах нь” сургалтанд Е.Мөнхгэрэл, Ц.Пүрэвсүрэн нар, 6 дугаар сарын 18-нд Нийслэлийн Мэдээлэл Технологийн Газраас зохион байгуулсан “Ухаалаг Улаанбаатар” сургалтанд Д.Мөнхбаяр нарыг хамрууллаа.

 

ü  2015 оны 8 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд Улаан-Үд хотноо зохион байгуулагдсан мэргэжлийн урлагийн байгууллагуудын соёлын ажилтны сургалтанд тооцооны нягтлан бодогч Ө. Цолмон хамрагдлаа.

 

ü  Протек ХХК болон ”Yamaha Music Corporation Japan” –ын  япон мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 23,24-ний өдрүүдэд мэргэжлийн дууны шинэ тоног төхөөрөмжийг танилцуулах, дуу бичлэг, телевизийн дууны инженер техникчдэд зориулсан “Pro Audio” семинарт дууны инженер А.Цогбаяр , засварчин Д.Доржготов нар оролцлоо.

 

ü  Нийслэлийн санхүү төрийн сангийн хэлтсээс зохион байгуулсан Аглаг бүтээлийн хийд хүрэх явган аялалд М.Ариунаа, Ц.Пүрэвсүрэн нар идэвхитэй сайн оролцсон.

 

ü  Нийслэлийн харъяа байгууллагуудын санхүү бүртгэлийн ажилтнуудын дунд зохион байгуулсан урлагийн наадамд ахлах нягтлан бодогч М.Ариунаа, тооцооны нягтлан бодогч Ө.Цолмон, Ц.Пүрэвсүрэн, нярав Д.Энхмаа нар амжилттай оролцлоо.

ü   Үйлчлэгчээр Ц.Золзаяа, Э.Алтанцэцэг, Б.Урангоо, Э.Цэцэгдэлгэр , А.Золзаяа , зохион байгуулагчаар Д.Энхмаа нарыг тус ажилд авч ажлын байраар хангалаа.

 

 

                                                                                  СОЁЛЫН  ТӨВ ӨРГӨӨ