Blue Flower

Эрхэм зорилго

Үзэгч үйлчлүүлэгчдэд соёлтой шуурхай үйлчилхэд чигэлсэн бодлого явуулж, үзвэр үйлчилгээний цар хүрээг өргөжүүлэн, нийслэлийн өмчийн байрны ашиглалт, засвар үйлчилгээг хариуцаж, барилга байгууламж, эд хөрөнгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу аж ахуй нэгж байгууллага, иргэдэд түрээслүүлэх болон аж ахуйн бусад үйл ажиллагаа явуулахад оршино.

Стратеги зорилго

-          Нийслэлийн Засаг Даргын үйл ажиллагааны  мөрийн хөтөлбөр, соёл урлагийн бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж, иргэдэд  соёл урлагаар үйлчлэх,

-          Нийслэлийн Өмчийн барилга, байгууламж эд хөрөнгийг аж ахуйн нэгж, иргэдэд зориулалтын дагуу түрээслүүлэх, соёл урлагийн арга хэмжээнд төлбөртэй ашиглуулах,

-          Байгууллагын үйл ажиллагаанд шинэ техник технологийг нэвтрүүлж, барилга байгууламж, эд хөрөнгийн ашиглалт , бүрэн бүтэн байдлыг хариуцах,

-          Төрийн болон орон нутгийн өмчийн бусад театр чуулгын ажилтнуудад уран бүтээл, үйл ажиллагааны чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөмж, туслалцаа үзүүлж, уран бүтээлч болон ажилтнуудын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэхтэй холбогдуулсан олон талт арга хэмжээ авч ажиллах,