Blue Flower

УБЦТС ТӨХК-ийн түүхт 85 жилийн ойн баярт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ 03 дугаар 17-ны өдөр Соёлын төв өргөөнд ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

Эрчим хүчний салбарын ууган компанийн нэг, Монгол улсын нийт цахилгаан хэрэглэгчдийн 48 хувьд эрчим хүч түгээж, үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй УБЦТС ТӨХК-ийн түүхт 85 жилийн ойн баярт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ 3 дугаар 17-ны өдөр Соёлын төв өргөөнд ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. 

Арга хэмжээнд УБЦТС ТӨХК-ийн нийт ажилтан, албан хаагчдаас гадна МУ-ын Засгийн газрын гишүүн, ЭХ-ний сайд П.Ганхүү, УИХ-ын гишүүн Б.Батзориг, Б.Жавхлан, Х.Болорчулуун, Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, БТГ-ын дарга Д.Чимиддорж, ТӨБЗГ-ын дэд дарга, УБЦТС ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга А.Дагвадорж, ЭХЗХ-ны дарга А.Тлейхан, Зохицуулагч Б.Бассайхан, Э.Түвшинчулуун, албаны дарга Г.Эрхэмбаяр, ЭХХТ-ийн захирал Ч.Саранжав болон салбарын үйлдвэр, компаниудын удирдлагууд, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Г.Базаргүр, хамтын ажиллагаатай, түнш байгууллагуудын удирдлагууд урилгаар оролцсон билээ. 

Түүхт ойн баярын арга хэмжээг нээж УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан үг хэлсний дараа удирдах дээд газрыг төлөөлөн ирсэн дарга нар мэндчилгээ дэвшүүлж, шагнал гардуулаад тус компанийн ажилтан, ажилчдын бэлтгэсэн хүндэтгэлийн концертыг таалан соёрхлоо.

https://scontent-hkg3-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/17499129_1380051538727989_333162193163551168_n.jpg?oh=2ad01c8d23228a206987db26ed39846c&oe=59624B5Ahttps://scontent-hkg3-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/17426123_1380051885394621_4404824714176905279_n.jpg?oh=c059a063c09c83e3ea11007bb3de6b1b&oe=59617B3Bhttps://fb-s-d-a.akamaihd.net/h-ak-xfp1/v/t1.0-9/17499447_1380052168727926_617845301042941175_n.jpg?oh=c31206e3938ef31d1f2daae21a1571c9&oe=5924E9D9&__gda__=1500304339_c5c3a32bdd029ec3f5e6aa89a3a5001fhttps://fb-s-c-a.akamaihd.net/h-ak-xpa1/v/t1.0-9/17457579_1380051408728002_4400747744270033027_n.jpg?oh=4e4b90b28e1114d0245150b118d14261&oe=5961DB5F&__gda__=1499442978_34e7a3d28b9e8a4aec190839f0aa065chttps://scontent-hkg3-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/17498698_1380052272061249_2786322599628314636_n.jpg?oh=6cfd971add90b7c39193fc02bee335b4&oe=596B9E26https://scontent-hkg3-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/17426341_1380052952061181_4821442281624817956_n.jpg?oh=3f20b3de6657ba675064454e98a4e936&oe=59604F4Chttps://fb-s-d-a.akamaihd.net/h-ak-xpl1/v/t1.0-9/17498895_1380052712061205_2212527699861426134_n.jpg?oh=d703fae48c109c93633ee6bf6485b4a9&oe=5972DC88&__gda__=1500571707_3b444d3e7416c4673b6c7d51cd64ac6b