Blue Flower

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН 2016-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

 

 

Улаанбаатар  хот  нь  иргэнээ  дээдэлсэн,  өндөр  технологид  суурилсан үйлдвэрлэл, бие даасан эдийн засагтай, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий, олон улсад өрсөлдөх чадвартай,   Монгол үндэстний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болно.

 

НЭГ. ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ-ӨРХ  БҮРД

 

Хотын засаглалын хүрээнд бизнес эрхлэхэд таатай эрх зүйн орчныг бүрдүүлж, хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан, санхүүжилтийн шинэлэг тогтолцоог нэвтрүүлж, эдийн засгийн өсөлтийг хангана.

 

1.1 Үйлдвэрлэл, инновацийг цогцоор нь хөгжүүлнэ.

 

1.1.1  Дагуул хотуудыг хөгжүүлэх замаар Улаанбаатар хотын эдийн засгийн бие даасан байдлыг бий болгох, дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулна.

1.1.1.1 Ноос,  ноолуурарьс,  түүхий  эд  бэлтгэх,  тээвэрлэх,  үндэсний  үйлдвэрт тогтвортой нийлүүлэх тогтолцоог бүрдүүлж, салбарын үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг дэмжин, кластерыг  бүртгэлжүүлэхэд чиглэсэн Эмээлтийн "Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк" байгуулна.

 

1.1.1.2 Барилга     байгууламжийн     өөрийн     өртгийг     бууруулах,     барилгын үйлдвэрлэлийн хугацааг уртасгах, жинг бууруулахад чиглэсэн Налайхын “Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” байгуулна.

 

1.1.1.3 Тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж, бүс нутгийн дэд бүтэц, тээврийн интеграцид нэгдэн орох замаар “Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн ложистикийн төв” байгуулна.

 

1.1.1.4 Багануур  дүүрэгт  “Багануур  үйлдвэрлэл,  технологийн  парк”  байгуулах ажлыг эхлүүлнэ.

 

1.1.1.5 Багахангай  дүүрэгт  Хөнгөн  үйлдвэрийн  үйлдвэрлэл,  технологийн  парк”

байгуулах ажлыг эхлүүлж, гарааны компаниудыг дэмжинэ.

 

1.1.2 Нийслэлд нэн шаардлагатай ноу-хау, дэвшилтэт технологи, инновацийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг франчайз хэлбэрээр нутагшуулахыг дэмжинэ.

 

1.1.3  Хөнгөн үйлдвэрийн чиглэлээр дэлхийн тэргүүлэх, дэвшилтэт техник, технологийн үзэсгэлэнг Улаанбаатар хотод тогтмол зохион байгуулж, гадаад оронд зохион


байгуулагдаж   буй   үзэсгэлэнд   нийслэлийн   бүтээн   байгуулагчдыг   дэмжин хамруулна.

 

1.2 Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлнэ.

 

1.2.1  Жижигдунд  үйлдвэрхоршооны  салбарт  урт  хугацаат  хөрөнгө  оруулалтын болон санхүү, зээлийн уян хатан бодлогыг хэрэгжүүлж, үйлдвэрлэл эрхлэгчдийн зах зээлийг өргөтгөх, борлуулалтыг нэмэгдүүлэхэд дэмжиж ажиллана.

 

1.2.2 Улаанбаатар  хотын  дүүрэг  бүрт  жижиг  дунд  үйлдвэрлэлийг  дэмжих борлуулалтын нэгдсэн төвийг барьж, “Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэлхөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

 

1.2.3  Тогтвортой үйл ажиллагаа эрхэлж, байнгын ажлын байр шинээр бий болгосон жижиг, дунд бизнес эрхлэгчийг дэмжинэ.

 

1.2.4 Улаанбаатарт үйлдвэрлэв” хөтөлбөр хэрэгжүүлж, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний өрсөлдөх чадварыг дүүргүүдэд жигд хөгжүүлнэ.

 

1.2.5  Орчин үеийн дэвшилтэт технологи бүхий бага, дунд оврын жишиг загвар бүхий үйлдвэр байгуулахыг дэмжинэ.

 

1.2.6  Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжин, гадаад болон дотоодын зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.

 

1.2.7  Дагуул хотуудад жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.

 

1.2.8 Баянхошуу, Сэлбэ дэд төвийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр-ийн хүрээнд бичил зээлд хамруулна.

 

1.2.9  Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд бизнес инкубатор төв байгуулна.

 

1.2.10 Нийслэлийн   дүүргүүдэд   бизнес   эрхлэгчдийг   дэмжих   зорилгоор   зөвлөгөө, мэдээлэл, сургалт явуулах мэдээллийн болон бизнес инкубатор төвийг салбарын мэргэжлийн холбоодыг түшиглэн байгуулна.

 

1.3 Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлнэ.

 

1.3.1 Нийслэлийн хүн амын хүнсний эрүүл, аюулгүй бүтээгдэхүүний хангамжийг тогтворжуулж, бодлогын хэрэгжилтийг хангана.

 

1.3.2 Органик болон зохицуулах үйлчилгээтэй хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

 

1.3.3  Мал аж ахуйг эрчимжсэн цогц байдлаар хөгжүүлэн, сүү, махны фермерийн аж ахуйд дэмжлэг үзүүлэх замаар нийслэлийн хүн амын сүү, махны хэрэгцээг дотоодын бүтээгдэхүүнээр хангана.


1.3.4 Малын захыг мах боловсруулах үйлдвэрийн хамт хотын зүүн, баруун бүсэд байгуулж, мал эмнэлгийн ариун цэврийн шаардлагад нийцсэн, баталгаат бүтээгдэхүүн нийлүүлнэ.

 

1.3.5  Хөдөө аж ахуйн зориулалттай газрын ашиглалтыг сайжруулж, өрхийн тариаланг нэмэгдүүлэн, хөрс, цаг уурын онцлогт тохирсон таримлыг тариалуулж, бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлнэ.

 

1.3.6 Төмс, хүнсний ногоо тариалах, жимс, жимсгэнэ ургуулах чиглэлээр аж ахуй эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, иргэдэд эрүүл,   баталгаатай   хүнсний   бүтээгдэхүүн   нийлүүлэх,   худалдан   борлуулах сүлжээг боловсронгуй болгоно.

 

1.3.7  Өвлийн хүлэмжийн аж ахуйг нэмэгдүүлж, иргэдийг амин дэмээр баялаг жимс, хүнсний ногоогоор тогтмол хангах боломжийг бүрдүүлнэ.

 

1.4 Аялал жуулчлалын төв болно.

 

1.4.1  Зүүн хойд Азийн бизнес, соёлын болон дамжин өнгөрөх жуулчлалын төв болно.

 

1.4.2  Хүй   долоон   худаг   дахь   “Монгол   наадам   цогцолбор”-т   үндэсний   спортыг хөгжүүлэх, төрөлжсөн аялал жуулчлал, бизнес, соёлын төв /морин уралдаан, морин аялал, бизнес үзэсгэлэнгийн төв/ барьж байгуулахад дэмжлэг үзүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаадын хөрөнгө оруулалтыг татна.

 

1.4.3  Хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор “Улаанбаатар тусгай бүс” байгуулна.

 

1.4.4  “Улаанбаатар брэнд” /UB brand/ бий болгоно.

 

1.4.5  Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотод соёл урлаг, спорт, олон нийтийн арга хэмжээг тогтмол зохион байгуулна.

 

1.4.6 Жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээ нэвтрүүлж, аялал жуулчлалын компаниудтай хамтран ажиллана.

 

1.4.7 Гадаад, дотоодын жуулчид Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж, жуулчдад ээлтэй хот болно.

 

1.4.8  Гэр хороолол дахь соёлын өвийг сэргээх чиглэлээр төсөл хэрэгжүүлж, жуулчдыг татах газрыг бий болгоно.

 

1.4.9 “Өвлийн фестиваль, “Улаанбаатарын үдэш” зэрэг жуулчдыг татсан үзвэр, үйлчилгээний тоог нэмэгдүүлж, олон улсын стандартад нийцсэн арга хэмжээ зохион байгуулна.

 

1.4.10 Жуулчдын тоог нэмэгдүүлэх, тэдэнд зориулсан “Шөнийн Улаанбаатархөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.


1.5 Төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.

 

1.5.1  Эдийн засгийн үр ашигтай, хотын хөгжлийн томоохон цар хүрээ бүхий төсөл хөтөлбөрийг сурталчлан, хөрөнгө оруулагчдыг татах үйл ажиллагааг зохион байгуулна.

 

1.5.2  Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн таатай орчин бүрдүүлнэ.

 

1.5.3  Хотын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг гадаад, дотоодын санхүүгийн зах зээл болон олон улсын санхүүгийн байгууллагаас урт хугацаатай, хүү багатай эх үүсвэрүүдийг босгож, хэрэгжүүлнэ.

 

1.5.4  Улаанбаатар  хотод  тулгамдаж  буй  асуудал  /агаар,  ус,  хөрсний  бохирдол, нийтийн тээвэр/-ыг шийдвэрлэхэд гадаад улс, хотуудын туршлагаас судалж, нэвтрүүлнэ.

 

1.5.5  Нийслэлийн бүтээн  байгуулалт,  хөрөнгө  оруулалтын  төсөл  арга  хэмжээг  төр, хувийн хэвшлийн түншлэлийн оновчтой хэлбэрийг ашиглан зохион байгуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааны механизм бүрдүүлнэ.

 

1.5.6  Нэгдсэн Үндэстний байгууллагын “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр/SDG’s/- ийг нийслэлд хэрэгжүүлэх урт хугацааны  хөгжлийн бодлогын  бичиг баримтыг боловсруулж хэрэгжүүлнэ.

 

1.5.7 Зах зээлийн шударга өрсөлдөөнийг дэмжин олон улсын стандартад нийцсэн арбитрын тогтолцоог нэвтрүүлж, бизнес эрхлэгчдийн эрхийг хамгаална.

 

1.6 Нийслэлийн орлого, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.

 

1.6.1  Нийслэлийн өмчид байгаа хөрөнгийн ашиглалт, үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлнэ.

 

1.6.2  Газрын  харилцааны  шинэ  төлөвлөлтийн  бодлогыг  хэрэгжүүлж,  Улаанбаатар хотын Газрын сан, Газрын биржбайгуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

 

1.6.3  Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтыг үр дүнтэй, иргэдэд нээлттэй, ил тод болгоно.

 

1.6.4  Олон    улсын    банк,    санхүүгийн    байгууллага,    хөрөнгө    оруулалтын    санг

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлнэ.

 

1.6.5  Төрийн   болон   орон   нутгийн   өмчийн   хөрөнгөөр   хэрэгжүүлэх   төсөл,   арга хэмжээний худалдан авах үйл ажиллагааны сонгон шалгаруулалтыг ил тод болгож, иргэд, олон нийтийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлнэ.

 

1.6.6 Үл хөдлөх эд хөрөнгийн дахин үнэлгээний аргачлалын төслийг боловсруулж хэрэгжүүлнэ.

 

1.6.7  Нуугдмал орлогыг ил болгон, татварт хамрагдалтын түвшинг нэмэгдүүлнэ.

 

1.6.8  Хотын татварын эрх зүйн орчинг сайжруулж, боловсронгуй болгоно.


Хүрэх үр дүн:

 

Үйлдвэрлэлийг шинжлэх ухаанд тулгуурлан хөгжүүлэх нөхцөл бүрдэж, бүтээгдэхүүний чанар дээшилнэ. Дагуул хотууд хөгжин, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бизнесийн таатай эрх зүйн орчин бүрдэж, тогтвортой орлоготой болно. Төр хувийн хэвшлийн түншлэл болон гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, орлого бүрдүүлэх шинэлэг сан байгуулсан олон талт эдийн засагтай хот болон хөгжинө.

 

ХОЁР. ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЭЦ

 

Нийслэлийн ирээдүйн хөгжлийг хангасан дэд бүтцийг хөгжүүлж, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдүүлэхэд хот байгуулалтын үйл ажиллагааг чиглүүлнэ. Улаанбаатар хотод сэргээгдэх болон эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг бий болгож, газар зохион байгуулалтыг  шинэчилж, дэд бүтцийн салбарт шинжлэх ухаанд суурилсан, ухаалаг шийдэл бүхий шинэ техник, технологи нутагшуулна.

 

2.1 Эрх зүйн орчныг шинээр бүрдүүлнэ.

 

2.1.1. Улаанбаатар хотын бүсчлэлийн тухай хууль, дүрэм боловсруулж хэрэгжүүлнэ.

 

2.1.2. Хотын дэд бүтцийг хөгжүүлэх эрх зүйн орчин, норм нормативын баримт бичгийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж хэрэгжүүлнэ.

 

2.1.3. Тусгай   хамгаалалттай   газар   нутаг,   түүний   орчны   бүсийн   хилийн   зааг, менежментийн эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх асуудлыг шийдвэрлүүлнэ.

 

2.1.4. Орлогод нийцсэн орон сууцыг дэмжих хууль, эрх зүйн зохистой орчин бүрдүүлж, институцийг бэхжүүлнэ.

 

2.1.5. Эрчим хүчний хэмнэлттэй болон эко орон сууц барих шийдлүүдийг дэмжих эрх зүйн орчин бүрдүүлнэ.

 

2.2 Ухаалаг төлөвлөлт, ил тод газрын харилцаа

 

2.2.1  Хотын инженерийн шугам сүлжээ, инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө боловсруулна.

 

2.2.2  Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулна.

 

2.2.3  Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн бүрэн зураглал үйлдэж, геодезийн нэгдсэн сүлжээнд   холбон,   орон   зайн   өгөгдөл,   мэдээллийг   нийтийн   хэрэглээнд нэвтрүүлнэ.

 

2.2.4 Улаанбаатар хотын дагуул, хаяа хот, тосгодыг нутаг дэвсгэрийн бүсчлэлийн чиглэлээр хөгжүүлнэ. /эрчимжсэн мал аж ахуй, сүүний фермер, хүлэмжийн аж ахуй, хүнсний ногооны үйлдвэрлэл, аялал жуулчлал/

 

2.2.5  Хөшигийн  хөндийн  нисэх  онгоцны  шинэ  буудлын  орчимд  “Аэро  сити”  хот байгуулна.


2.2.6  Өмчилсөн газраа эдийн засгийн эргэлтэд оруулах бодит нөхцөлийг бүрдүүлж, эрх зүйн зохицуулалтыг сайжруулна.

 

2.2.7  Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох үйл ажиллагааг ил тод болгоно.

 

2.2.8  Иргэдэд цахимаар газар өмчлүүлэх эрх зүйн орчин, аргачлалыг боловсронгуй болгож хэрэгжүүлнэ.

 

2.3 Тохилог орон сууц, тухтай амьдралын үндэс

 

2.3.1. Улаанбаатар хотын Сэлбэ, Баянхошуу дэд төвийн дэд бүтцийг байгуулж, Яармаг, Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвийн ажлыг эхлүүлнэ.

 

2.3.2. Дагуул,  хаяа  хот,  тосгон,  дэд  төвүүд,  шинэ  суурьшлын  бүсийг  цогцоор  нь хөгжүүлж, орлогод нийцсэн орон сууц, түрээсийн орон сууцыг хөгжүүлэх, залуучууд, залуу гэр бүлийг орон сууцжуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.

 

2.3.3. Орлогод  нийцсэн  орон  сууцыг  хөгжүүлэх  санхүүгийн  тогтвортой  механизмыг бүрдүүлнэ.

 

2.3.4. Ашиглалтын  шаардлага  хангахгүй  байгаа  нийтийн  зориулалттай  орон  сууцыг шинэчлэнэ.

 

2.3.5. Гэр  хорооллыг  шинэ  үзэл  баримтлалын  дагуу  хөгжүүлж,  иргэдэд  боломжийн өртөгтэй орон сууцтай болох "Зөв шийдэлтэй" дахин төлөвлөлтийг системтэйгээр хийнэ.

 

2.3.6. Газар шинэчлэн зохион байгуулах төслийг хэрэгжүүлж, инженерийн сүлжээнд холбогдсон, тохилог орон сууц барих ажлыг дэмжинэ.

 

2.3.7. Иргэдийн  өөрсдийн  санаачлагаар  зохион  байгуулалтад  орж  боловсруулсан, хэрэгжүүлэхэд бэлэн төслүүдийг төрөөс, нийслэлээс дэмжиж ажиллана.

 

2.3.8. Угсармал   орон   сууцны   барилгын   дулааны   алдагдлыг   бууруулах   төсөл хэрэгжүүлнэ.

 

2.3.9. Сууц   өмчлөгчдийн   холбоотой   холбогдох   асуудлыг   судалж,   түүний   үйл ажиллагааг тодорхой болгон, норматив стандартыг бий болгоно.

 

2.3.10.   Орон   сууцны   хөтөлбөрийн   Бодлогын   зөвлөлийг   Нийслэлийн   иргэдийн

Төлөөлөгчдийн Хуралтай хамтран байгуулж ажиллана.

 

2.4 . Найдвартай дэд бүтэц, хөгжлийн тулгуур

 

Эрчим хүчний хангамжийг сайжруулна.

 

2.4.1 Цахилгаан станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, хотын дулаан, цахилгаан хангамжийн тогтвортой, найдвартай байдлыг сайжруулна.

 

2.4.2 Улаанбаатар хотын гэр хороолол, дагуул хотууд, шинэ бүтээн байгуулалтын бүсүүдэд эрчим хүчний шинэ эх үүсвэр барьж байгуулна.


2.4.3  Амгалан дулааны станцын үр ашгийг дээшлүүлэх, дулааны төв шугамтай холбох замаар хотын зүүн хэсгийн дулаан хангамжийг сайжруулна.

 

2.4.4  Дулааны гол шугамууд, насос станцууд болон эрчим хүчний доголдолтой орон сууцны хорооллуудын гол шугам сүлжээг өргөтгөн шинэчлэнэ.

 

2.4.5  Төвлөрсөн   халаалтын   системээс   алслагдсан   байгууллагуудад   ахуйн   хийн хэрэглээг нэмэгдүүлж, хийн халаалтын системд шилжүүлэх боломж, нөхцөлийг бий болгоно.

 

2.4.6 Халаалтын зуухнуудад дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж, үр ашгийг нэмэгдүүлнэ.

 

2.4.7  “Их тойруу 110” төсөл хэрэгжүүлж, хэрэглэгчдийг найдвартай цахилгаан, эрчим хүчээр хангана.

 

2.4.8  Гэрэл цахилгаангүй болон хүчдэлийн уналттай өрхийг цахилгаан эрчим хүчээр үе шаттай хангана.

 

2.4.9  Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийг сайжруулж, нэгдсэн удирдлагын системд бүрэн холбоно.

 

2.4.10 Эрчим хүч хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх, алдагдлыг бууруулах, шинэ техник, технологи нэвтрүүлэх чиглэлээр төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ.

 

2.4.11 Сэргээгдэх  эрчим  хүчний  үйлдвэрлэлийг  Улаанбаатар  хотын  суурин  газарт барьж, зохистой харьцаагаар хөгжүүлнэ.

 

Мэдээлэлжсэн, технологижсон хот болно.

 

2.4.12 Улаанбаатар   хотын   мэдээлэл,   холбооны   сүлжээ,   барилга   байгууламжийг өргөтгөн шинэчилж, төвийн хэсгийн агаарын кабель шугамыг сувагчлалд үе шаттайгаар шилжүүлнэ.

 

2.4.13 Утасгүй  интернетийн  хүртээмжийг  нэмэгдүүлж,  захын  болон  алслагдсан  гэр хороолол, амралт зугаалгын бүс, номын санд ашиглах боломжийг бүрдүүлнэ.

 

2.4.14 Шийдвэр    гаргах    түвшинд    нийслэлчүүдийн    оролцоог    хангахад    ухаалаг технологийг нэвтрүүлж ажиллана.

 

Ус хангамж, ариутгах татуургыг сайжруулна.

 

2.4.15 Улаанбаатар хотын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр хэрэгжүүлнэ.

 

2.4.16 Хотын   ус   хангамжийн   нөөцийг   нэмэгдүүлэх   “Туул   усан   цогцолбор”   төсөл хэрэгжүүлж, цэвэр усны доод эх үүсвэрийн нөөцийг шинэчлэн тогтооно.

 

2.4.17 Улаанбаатар хотын цэвэр усны сангуудыг шугамаар холбож, цэвэр усны түгээлт, хүртээмжийг сайжруулна.


2.4.18 “Улаанбаатар хотын цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох” төсөл хэрэгжүүлж, ус хангамж, ариутгах татуургын гол болон салбар шугамыг шинэчилнэ.

 

2.4.19 Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэлт  хийн

250 мянган м3/хоног хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг болон шинэ суурьшлын бүс, гэр хороололд бага оврын цэвэрлэх байгууламжийг шинээр барина.

 

2.4.20 Шинэ суурьшлын бүс, дахин төлөвлөлтийн байршилд инженерийн хангамжийн шугам сүлжээний техникийн шийдлийг хонгилын системээр төлөвлөн, үе шаттай хэрэгжүүлнэ.

 

2.4.21 Шинэ орон сууцны хорооллын ундны болон ахуйн хэрэглээний цэвэр усыг тусад нь        төлөвлөж,   бохир   усыг   саарал   усны   стандартад   нийцүүлэн,   дахин боловсруулж, зохих зориулалтаар ашиглана. Олон нийтэд саарал усны хэрэглээний ач холбогдлын талаар ойлголт өгөх сурталчилгааны ажлыг зохион байгуулна.

 

2.4.22 Толгойт, Баянхошуу, Долоон буудал, Цайз, Зүүн Сэлбэ зэрэг дэд төвийн бохир усны гол шугамуудыг барьж, гэр хороолол дахь бохирыг зайлуулах шугам сүлжээний ажлыг шат дараатай хийнэ.

 

Инженерийн бэлтгэл арга хэмжээг цогцоор хэрэгжүүлнэ.

 

2.4.23 Эрсдэлийн   удирдлага   болон   гамшгийн   менежментийн   үйл   ажиллагааны хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ.

 

2.4.24 Иргэд үер усны аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, газрын гадаргууд өндөржилт, төлөвлөлтийн зураглал хийж, нэгдсэн систем бий болгоно.

 

2.4.25 Улаанбаатар хотын хөрсний ус зайлуулах байгууламж, борооны ус зайлуулах шугам сүлжээг өргөтгөн шинэчилж, Ганц худаг, Баянхошуу, Баянголын ам, Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үерийн хамгаалалтын барилга байгууламж шинээр барина.

 

2.4.26 Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, барилга байгууламжийн бат бэх, найдвартай байдлыг сайжруулах арга хэмжээг төлөвлөж, үе шаттай хэрэгжүүлнэ.

 

2.5  Түгжрэлгүй гудамж - Бухимдалгүй хот

 

Автозам, замын байгууламжид өргөтгөл, шинэчлэл хийнэ.

 

2.5.1  Нийслэлийн   Авто   замын   сүлжээг   хөгжүүлэх   дунд,   урт   хугацааны   мастер төлөвлөгөө боловсруулна.

 

2.5.Хөшигийн  хөндийн  хурдны  зам  барьж,  Туулын  хурдны  зам  барих  ажлыг эхлүүлнэ.


2.5.3 Төмөр замтай огтлолцсон зам, уулзварт томоохон гүүрэн гарц барих ажлыг эхлүүлнэ.

 

2.5.4  Төмөр  замаар  тусгаарлагдсан  гудамж,  замуудыг  холбосон  нүхэн  гарцуудыг шинээр барина.

 

2.5.5  Гол гудамж, замуудын хөдөлгөөн нэвтрүүлэх чадварыг сайжруулж, Баруун, Зүүн

4 замын уулзварт олон түвшний огтлолцол байгуулна.

 

2.5.6  “Гадна тойруу”, “Баруун тойруу” авто замын сүлжээг барих ажлыг эхлүүлнэ.

 

2.5.7 Авто замын сүлжээний хэвтээ болон босоо тэнхлэгийн зэрэгцээ замуудыг нэмэгдүүлж, гол болон туслах гудамж замууд болон тэдгээрийг холбосон авто замуудыг шинээр барина.

 

2.5.8  Авто замын сүлжээний техник ашиглалтын түвшинг сайжруулж, гол болон туслах гудамж замуудыг өргөтгөн шинэчлэнэ.

 

2.5.9  Явган хүнд зориулсан нүхэн болон гүүрэн гарцуудыг барина.

 

2.5.10 Баянзүрх,  Яармаг,  Сонсголонгийн  гүүр  болон  Улаанбаатар-Налайх  чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэнэ.

 

2.5.11 Явган явах, дугуйгаар зорчих орон зайг нэмэгдүүлэх үүднээс Гудамж”, “Дугуйн зам” дэд хөтөлбөр хэрэгжүүлнэ.

 

2.5.12 Орон сууцны хороолол, нийтийн үйлчилгээний төвүүдийн дэргэд газар дээрх, доорх болон давхар зогсоол барьж, авто зогсоолыг хоёр дахин нэмэгдүүлнэ.

 

Нийтийн тээврийг шинэ шатанд гаргана.

 

2.5.13 Нийтийн   тээврийн   үр   өгөөжийг   дээшлүүлэх   мастер   төлөвлөгөө   шинээр боловсруулна.

 

2.5.14 Улаанбаатар   хотод   ачаа   тээврийн   ложистикийн   төвийн   шинэ   гарцуудыг

/терминаль/ барина.

 

2.5.15 Автозамын ачааллыг бууруулах, түгжрэлийг багасгах зорилгоор  тусгай замын автобус /BRT/-ыг нийтийн тээврийн үйлчилгээнд шинээр нэвтрүүлнэ.

 

2.5.16 Нийтийн   тээврийн   санхүүгийн   бие   даасан   байдлыг   хангах   менежмент хэрэгжүүлнэ.

 

2.5.17 Нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийж, иргэдийн эрэлтэд нийцсэн шинэ чиглэл бий болгоно.

 

2.5.18 Нийтийн тээврийн хэрэгслийг байгальд ээлтэй технологид шилжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, эко автобус, троллейбусны хэрэглээг нэмэгдүүлнэ.

 

2.5.19 Эрэлтэд нийцсэн нийтийн тээврийн ухаалаг системийг боловсронгуй болгоно.


2.5.20 Улаанбаатар хотын такси үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.

 

2.5.21 Төмөр замын сүлжээг хотын нийтийн тээвэрт ашиглана.

 

2.5.22 Замын хөдөлгөөний оновчтой системийг өргөжүүлэн, шинэчлэлт хийнэ.

 

2.5.23 Олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг Улаанбаатар хоттой төмөр замаар холбох, “Богд Хан” төмөр замыг барьж байгуулах ажлын судалгааг холбогдох байгууллагуудтай хамтарч хийнэ.

 

Хүрэх үр дүн:

 

Цэвэрлэх байгууламжаас гарах цэвэршүүлсэн усны түвшин 85-аас дээш хувьд хүрч, Туул голын бохирдол эрс буурна. 150 км авто зам шинээр баригдаж, түгжрэл буурна. Байгаль орчинд ээлтэй, аюулгүй, найдвартай их, дунд багтаамжийн эко автобус, троллейбусаар парк шинэчлэгдэнэ.

 

ГУРАВ. БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ

 

Улаанбаатар   хотыг   дэлхийн   жишигт   нийцсэн,   ногоон   хөгжлийн   үзэл баримтлалтай хот болгож, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.

 

3.1.Хүрээлэн буй орчны тогтвортой хөгжил

 

3.1.1  Экологийн тэнцвэртэй байдлыг хадгалж, ногоон хөгжлийн үзүүлэлтээр зүүн хойд

Азийн бүс нутагт жишиг хот болно.

 

3.1.2  Ногоон хөгжлийн төсөл хөтөлбөрийг олон улсын  ногоон  хөгжлийн сангуудтай хамтран буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл, техникийн туслалцаагаар Парисын хэлэлцээр /СОР 21/-г хэрэгжүүлнэ.

 

3.1.3  "Ногоон Улаанбаатар 2030" төсөл боловсруулан батлуулж, Улаанбаатар хотыг дэлхийн ногоон хотуудын жишгээр хөгжүүлнэ.

 

3.1.4 Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах таагүй хот 2030" төсөл хэрэгжүүлж, хүрэх үр дүнг тодорхойлно.

 

3.1.5  Эрчим хүчний үнийн зохицуулалтыг шийдвэрлүүлж, хэрэглээг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжинэ.

 

3.1.6  Хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй, дэвшилтэт технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулах тогтолцоог бий болгоно.

 

3.1.7 Байгальд ээлтэй технологи, сэргээгдэх эрчим хүчээр хангах замаар төрийн байгууллагуудын эрчим хүчний хэрэглээг хэмнэх бодлого хэрэгжүүлнэ.

 

3.1.8  100кВт-аас дээш хүчин чадалтай уурын болон халаалтын зуухнаас ялгарах үнс, тоосонцрын хэмжээг бууруулна.

 

3.1.9  Улаанбаатар хотын агаарын чанарын хяналтын хүчин чадлыг нэмэгдүүлнэ.


3.1.10 Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ.

 

3.1.11 Байгаль  орчин,  эрүүл  мэндэд  сөрөг  нөлөөтэй  үйлдвэрлэл,  үйлчилгээ  болон байгалийн нөөцийн хууль бус ашиглалтад тавих хяналтыг сайжруулна.

 

3.1.12 Орчны хяналт шинжилгээний чадавхийг бэхжүүлж, байгаль орчны мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, олон нийтэд хүргэх мэдээллийг сайжруулна.

 

3.2   Орчны бохирдлыг бууруулна.

 

3.2.1  Нийслэлийн суурьшлын бүсийн хөрсний доройтол, бохирдлыг бууруулах төсөл хэрэгжүүлэх, суурь судалгааг оновчтой хийж, олон нийтэд хөрсний бохирдлын талаар ойлголт, мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулна.

 

3.2.2  Агаарын бохирдлыг бууруулах ногоон технологи нэвтрүүлнэ.

 

3.2.3  Агаарын   бохирдол   үүсгэгчдийг   хүний   эрүүл   мэндэд   хортой   байдлаар   нь эрэмбэлэн тогтоож, эрүүл мэндэд хамгийн их хор хүргэж буй эх үүсвэрт анхаарал хандуулж ажиллана.

 

3.2.4  Усны нөөцийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн дэглэмийг сайжруулан,

ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлж зүй зохистой хэрэглээг бий болгоно.

 

3.2.5  Хөрсний бохирдлыг бууруулах бодлого, эрх зүйн орчинг сайжруулна.

 

3.2.6  Иргэдэд экологийн боловсрол олгож, амьдралын зөв дадлыг төлөвшүүлнэ.

 

3.2.7  Хот орчмын түгээмэл тархацтай ашигт малтмал болон нүүрсний уурхайн нөхөн сэргээлтийг дэмжиж, аж ахуйн нэгж, байгууллагын хариуцлагыг дээшлүүлнэ.

 

3.2.8  Гэр   хорооллын   сургууль,   цэцэрлэгийн   дотоод   орчны   агаарын   чанарыг сайжруулна.

 

3.2.9  Төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжуудыг стандартын шаардлагад нийцүүлнэ.

 

3.3    Хот тохижилт, ногоон байгууламж

 

3.3.1 Хот тохижилтын ажил, үйлчилгээнд Олон улсын ISO 9001:2015 стандарт нэвтрүүлнэ.

 

3.3.2  Харшлын өвчин үүсгэгч ургамлыг устгах, тоосонцрын дэгдэлтийг бууруулах арга хэмжээ авна.

 

3.3.3 Дүүрэг,  хороололд  бичил  цэцэрлэг  байгуулж  нэг  хүнд  ногдох  ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлнэ.

 

3.3.4 Хотын тоосжилтыг бууруулах зорилгоор гудамж талбайг зүлэгжүүлж, хатуу хучилттай болгоно.

3.3.5  Хот тохижилтын байгууллагуудад цагаар ажиллах журам нэвтрүүлнэ.


3.3.6  Мод тарьсан, ногоон байгууламж бий болгосон иргэд, байгууллагыг урамшуулах тогтолцоог оновчтой зохион байгуулах эрх зүйн орчин бүрдүүлнэ.

 

3.3.7 Хог  хаягдлыг  тээвэрлэх,  ангилах,  боловсруулах,  худалдан  авах  цогц менежментийг дүүрэг  бүрд бий болгоно.

 

3.3.8  Хог  хаягдлыг  дахин  боловсруулах  Эко-Паркийн  дэд  бүтцийг  байгуулж,  хог хаягдлын менежментийг сайжруулна.

 

3.3.9  Туул, Сэлбэ, Дунд голын урсцыг нэмэгдүүлж, эргийн дагуу олон нийтийн эрүүл мэнд, соёл, амралтын тохилог орчин бүрдүүлнэ.

 

3.3.10 Орчны бохирдол, гуу жалга, далан сувгийн цэвэрлэгээг иргэдийн оролцоотой сайжруулж, хог хаягдлыг бууруулах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ.

 

3.3.11 Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ, төвлөрсөн хогийн цэгийн үйл ажиллагааны чадавхийг сайжруулна.

 

Хүрэх үр дүн:

 

Улаанбаатар хотын агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулсан, ногоон хөгжилд тулгуурласан үйлдвэрлэлийг дэмжсэн, эдийн засгийн өсөлт бий болгож, иргэдийн амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлнэ.

 

ДӨРӨВ. НИЙГМИЙН ХӨГЖИЛ

 

Нийслэлийн хүн амын өсөлттэй уялдуулан, нийгмийн хамгаалал, үйлчилгээний дэд  бүтцийг  сайжруулж,  иргэн  бүр  эрүүл,  боловсролтой,  ажилтай  орлоготой, амар тайван ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. Хүнээ дээдэлсэн үзэл баримтлалын   гүйцэтгэх   үүрэг,   байр   суурийг   нэмэгдүүлэх   зорилгоор   Аз жаргалтай хотдэд хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ.

 

4.1 БОЛОВСРОЛ

 

Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.

 

4.1.1  Сургуулийн   хүртээмжийг   нэмэгдүүлэх   чиглэлээр   нийслэлд   50   сургуулийн барилгыг өргөтгөх буюу шинээр барьж, сургуулиудыг хоёр ээлжид бүрэн шилжүүлнэ.

 

4.1.2 Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр “Жаргалтай үрс” төсөл хэрэгжүүлэн, хороо   бүрийг цэцэрлэгтэй болгон сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтын  түвшинг  85  хувьд  хүргэж,  хүүхдийг  хөгжүүлэх  зардлыг нэмэгдүүлнэ.

 

4.1.3 Байгууллагын дэргэдэх стандартын шаардлага хангасан цэцэрлэг шинээр байгуулахыг дэмжиж, сургалт арга зүйн туслалцаа үзүүлнэ.

 

4.1.4 Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас сургууль, цэцэрлэг байгуулах үйл ажиллагааг дэмжиж, сургууль цэцэрлэгийн хүртээмж, хамрагдалтыг нэмэгдүүлнэ.


4.1.5  Сургууль, цэцэрлэгийг чадварлаг боловсон хүчин, сургалтын орчинтой болгох

Нийслэлийн  боловсрол-2024”  хөтөлбөр  хэрэгжүүлнэ.  Олон  улсын  хөтөлбөрт сургуулийн тоог нэмэгдүүлнэ.

 

Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ.

 

4.1.6  “Эко  сургууль”,  “Ногоон  цэцэрлэг”  аян  хэрэгжүүлж,  сургууль,  цэцэрлэг    бүрд хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй орчин бий болгон, сургалтын орчны шинэчлэл хийнэ.

 

4.1.7 Гэр хороололд хүүхдийн тоглоомын талбай, чийрэгжүүлэлтийн төвийг барьж байгуулна.

 

4.1.8  Сургуулийн   бүсэд   аюулгүй   байдлыг   бүрэн   хангасан   стандарт   нэвтрүүлж, сурагчдыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих асуудлыг шийдвэрлэх хүрээнд “Сургуулийн автобус” төсөл хэрэгжүүлнэ.

 

4.1.9 "Сургууль,  цэцэрлэгийн  хоол  үйлдвэрлэл,  үйлчилгээний  загвар"  төсөл хэрэгжүүлж,  “Үдийн  цай”  хөтөлбөрийн  хэрэгжилтийг  хангаж,  эрүүл,  баталгаат хоол хүнс хэрэглэх нөхцөл бүрдүүлнэ.

 

4.1.10 Сургуульд   “Биеийн   тамирын   талбай”,   “Монгол   зан   заншил,   соёлын   төв, цэцэрлэгт “Эцэг эхэд зөвлөгөө өгөх төв” байгуулна.

 

4.1.11 Сургуульд суралцах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг онлайн, зайны сургалтад хамруулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулна.

 

4.1.12 Нийслэлийн    Боловсролын    газрын    дэргэд    “Мэргэжил    сонголт”    зөвлөх үйлчилгээний төв байгуулж, сургуулиудад сурагчдыг ажил, мэргэжлээ зөв сонгоход зөвлөн туслах үйлчилгээ нэвтрүүлнэ.

 

4.1.13 “Насан туршийн боловсролын төв-өөр олгох сургалтын хүртээмжийг сайжруулж, онлайн хувилбарт хэлбэрээр хүргэж, сургууль завсардалтыг бууруулна.

 

4.1.14 Шинээр  баригдах  орон  сууцны  хороолол,  хотхон,  гэр  хороололд  сургууль, цэцэрлэг болон нийгмийн дэд бүтцийг стандарт, нормын дагуу төлөвлөх, барих ажлын хяналтыг сайжруулж, адил тэгш боломжоор хангана.

 

Сургалтын чанарыг сайжруулна.

 

4.1.15 Боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд сургуулийн өмнөх боловсрол, бага, суурь, бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлнэ.

 

4.1.16 Сургалтын  хөтөлбөрт  түүх,  хэл  соёл,  үндэсний  өв  уламжлал,  зан  заншил, үндэсний ухамсар, эх оронч сэтгэлгээг суулгахад чиглэгдсэн агуулгыг тусган хэрэгжүүлнэ.

 

4.1.17 Нийслэлийн  Засаг  даргын  нэрэмжит  “Эрдмийн  аялал”  аян  зохион  байгуулж, Шинжлэх  ухааны  Академийн  харьяа  хүрээлэн,  номын  сан,  музей,  түүхийн


дурсгалт    газар,    орон    нутгийн    байгууллага,    үндэсний    үйлдвэрийн    үйл ажиллагаатай танилцах аялалыг тогтмол зохион байгуулна.

 

4.1.18 “Хүн болох багаасаааян өрнүүлж, хүүхдийг амьдрах ухаан, бие даах чадвар, харилцааны  зөв  дадал  хэвшилд  сургаж,  үндэсний  бахархал,  глобаль сэтгэлгээтэй иргэн болгон төлөвшүүлнэ.

 

4.1.19 Сургууль,  эцэг  эх,  сурагчдын  хооронд  мэдээлэл  солилцох  цахим  системийг боловсронгуй болгож, сургалтын үйл ажиллагаанд эцэг эхийн оролцоо, хяналтыг сайжруулна.

 

Багшийн мэргэжлийг дээшлүүлж, сургалтын орчинг сайжруулна.

 

4.1.20 Багшийн мэргэжил, ур чадварыг хөгжүүлэх зорилгоор “Нийслэлийн багш” төсөл хэрэгжүүлж,  жил  бүр  100ас  доошгүй  багшийг  өндөр  хөгжилтэй  оронд  урт, богино  хугацааны  сургалтад  хамруулна.  Олон  улсын  шилдэг  мэргэжилтний багийг урилгаар ажиллуулж, багш нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулна.

 

4.1.21 Багшийн  нийгмийн  асуудалд  дэмжлэг  үзүүлж,  ажиллах  орчныг  сайжруулах бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.

 

4.1.22 Олон  улсын  жишигт  нийцсэн  боловсролын  стандартад  тулгуурлан,  сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар, ажлын үр дүнг үнэлж, дүгнэх тогтолцоог боловсронгуй болгоно.

 

Хүрэх үр дүн:

      Сургууль, цэцэрлэгийн хүртээмж сайжирч, бүх сургууль хоёр ээлжид шилжин, сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт 85 хувьд хүрнэ.

    Төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэг байгуулах үйл ажиллагаа хялбар болно.

      Сургуулийн бүсийн  стандарт  хэрэгжиж,  хүүхдэд  ээлтэй  эрүүл,  аюулгүй  орчин бүрдэнэ.

      Боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролд цөм хөтөлбөр бүрэн хэрэгжинэ.

    Багшийн ажиллах орчин сайжирч, чадварлаг боловсон хүчний нөөц бүрдэнэ.

      Үндэсний  ухамсар,  эх  оронч  сэтгэлгээтэй,  амьдрах  ухаан,  бие  даах  чадвар, харилцааны зөв дадал эзэмшсэн иргэн төлөвшинө.

 

4.2     ЭРҮҮЛ МЭНД

 

Иргэн бүрд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд, хүртээмжтэй хүргэнэ.

 

4.2.1 Иргэдийг чихрийн шижин, цусны даралт ихсэх, хорт хавдар зэрэг зонхилон тохиолдох  халдварт  бус  өвчнөөс  урьдчилан  сэргийлэх эрт илрүүлгийн  үзлэгт жилд нэг удаа үнэ төлбөргүй хамруулах, өвчнийг хянах цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ.

 

4.2.2  Сургууль,  цэцэрлэгийн  хүүхдүүдэд  амны  хөндийн  эрүүл  мэндийн  боловсрол олгох, эрүүлжүүлэх арга хэмжээг үе шаттай зохион байгуулна.


4.2.3  Сүрьеэгийн идэвхтэй эрт илрүүлгийг сайжруулж, эмчилгээний хамрагдалтыг 10 хувиар нэмэгдүүлнэ.

 

4.2.4  ХДХВ, бэлгийн замаар дамжих халдварыг бууруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж, өвчлөлийг бууруулна.

 

4.2.5 Амьсгалын замаар дамжих халдварт өвчний дархлаажуулалтын хамралтыг сайжруулж, өвчлөлийг бууруулна.

 

4.2.6  “Эрүүл залуусаян хэрэгжүүлж, залуучуудад эрүүл мэндийн боловсрол олгон, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулна.

 

4.2.7 Иргэдэд  эмийн  зохистой   хэрэглээг   төлөвшүүлэхэд   чиглэсэн  бодлого хэрэгжүүлнэ.

 

Эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, орчин үеийн технологи нэвтрүүлнэ.

 

4.2.8 Олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар анхан шатны эмнэлгийн стандартыг хангасан барилга, лабораторийн тоног төхөөрөмжтэй загвар 10 өрхийн эрүүл мэндийн төв шинээр барина.

 

4.2.9  Нийслэлийн хүүхдийн төрөлжсөн эмнэлэг шинээр барина.

 

4.2.10 Оношилгоо эмчилгээний орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан дүүргийн загвар нэгдсэн эмнэлгийг Сонгинохайрхан дүүрэгт барина.

 

4.2.11 Сургалт,  эрдэм  шинжилгээ,  лавлагаа,  тусламж  үйлчилгээ  үзүүлэх  “Шүд,  эрүү нүүрний төв”-ийн барилгыг барина.

 

4.2.12 Дүүргийн түргэн тусламжийн төвүүдийн үйл ажиллагааг бэхжүүлэн, автомашины парк шинэчлэлт хийж, дуудлагын 20 минутын доторх очилтыг нэмэгдүүлнэ.

 

4.2.13 Нийслэлийн  эрүүл  мэндийн  байгууллагуудын  шаардлага  хангахгүй  барилгыг шинэчлэх, шинээр барих бэлтгэл ажлыг эхлүүлнэ.

 

4.2.14 Нийслэлийн     эрүүл     мэндийн     байгууллагуудыг     эмчилгээ,     оношилгоо, лабораторийн тоног төхөөрөмжөөр үе шаттай хангана.

 

Эрүүл  мэндийн  салбарын  боловсон  хүчнийг  чадавхжуулж,  цахим  үйлчилгээг боловсронгуй болгоно.

 

4.2.15  “Цахим   эрүүл   мэнд”   хөтөлбөрийн   хүрээнд   өвчний түүхийг   цахимжуулан, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийн технологийг боловсронгуй болгож, чирэгдлийг бууруулна.

 

4.2.16  Эмч, эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжил боловсролоо дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж, хүний нөөцийг чадваржуулна.


Төрийн ачааллыг бууруулж, хувийн хэвшлийг дэмжинэ .

 

4.2.17 Төрөөс үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний ачааллыг бууруулах зорилгоор хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллана.

4.2.18 Эмийн  сангийн  цахим  жор  системийг  нэвтрүүлж,  эмийн  зохистой  хэрэглээг бүрдүүлнэ.

 

Хүрэх үр дүн:

 

Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлж, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийг хангаж, төр хувийн хэвшлийн түншлэлд суурилсан, хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд нийцсэн жигд, хүртээмжтэй тусламж үйлчилгээг үзүүлнэ.

 

4.3 СОЁЛ, УРЛАГ

 

Соёлын хүртээмжийг нэмэгдүүлж, ” Хотын соёлг төлөвшүүлнэ.

 

4.3.1  Бүх  шатны  боловсрол,  соёлын  байгууллагууд  болон  олон  нийтийн  сүлжээг ашиглан соёлын боловсрол олгох “Хотын соёл” олон нийтийн аян өрнүүлнэ.

 

4.3.2  Улаанбаатар   хотын   нийтийн   төв   номын   сангийн   үйлчилгээг   орчин   үеийн стандарт, шаардлагад нийцсэн цахим хэлбэрт шилжүүлж, алслагдсан дүүргийн Соёлын ордны номын сангийн хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлнэ.

 

4.3.3 “Соёлын  өвд  ээлтэй  Улаанбаатар”  аян  хэрэгжүүлж,  түүхэн  дурсгалт байшингуудыг сэргээн засварлаж, соёлын аялал жуулчлалын эргэлтэд оруулна.

 

4.3.4  Улаанбаатар хотын нэрийн хуудас болсон соёлын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааг дэмжиж, эдийн засгийн эргэлтэд оруулах “Соёлын үйлдвэрлэлдэд хөтөлбөр хэрэгжүүлнэ.

 

Урлагийн салбарыг дэмжиж, аялал жуулчлалын салбартай уялдуулна.

 

4.3.5  “Аз   жаргалтай   хот”   соёл   урлагийн   цогц   арга   хэмжээ   зохион   байгуулж, Улаанбаатар хотын нэрийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.

 

4.3.6  Мэргэжлийн  урлагийн  байгууллагуудыг  дэмжин,  Урлагийн  хот–Улаанбаатар

төсөл хэрэгжүүлнэ.

 

4.3.7  Хүүхэд залуучуудын чөлөөт цагт зориулсан экстрим спортын талбайг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулна.

 

4.3.8   Улаанбаатар кино наадам-ыг жил бүр, Сонгодог урлагийн Гала фестиваль-

ийг  Нийслэлийн  Засаг  даргын  нэрэмжит  болгон  зохион  байгуулж,  Үндэсний урлагаа сурталчилсан, жуулчдыг татсан тоглолтыг тогтмолжуулна.

 

Хүрэх үр дүн:

      Төрөөс соёлын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлж, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.


      Хүүхэд, залуучуудад үндэсний зан заншил, соёлын үнэт зүйлсийг сурталчлан таниулж, хувь хүний соёл, үндэсний өв уламжлал, эх оронч сэтгэлгээг хөгжүүлэн төлөвшүүлнэ.

      Түүх,  соёлын  үл  хөдлөх  дурсгалт  байшингуудыг  сэргээн  засварлаж,  соёлын үйлдвэрлэл эрхлэх нөхцөл бололцоог өргөтгөн, аялал жуулчлал, эдийн засгийн

эргэлтэд оруулна.

      Иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлж, хотын соёлыг төлөвшүүлэхэд дорвитой ахиц гаргана.

 

4.4.    НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТ

 

Иргэдийн нийтийн биеийн тамираар хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлж, эрүүл мэндийг хамгаална.

 

4.4.1. Олон улсын жишигт нийцсэн шинэ цэнгэлдэх хүрээлэн барина.

 

4.4.2. Нийслэлийн   иргэдэд   нийтийн   биеийн   тамир,   спортын   үйлчилгээг   хүргэх тогтолцоог боловсронгуй болгож, “Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх хөтөлбөрхэрэгжүүлнэ.

 

4.4.3. лаанбаатар Марафон" олон улсын гүйлтийн тэмцээн, Нийслэлийн иргэдийн спортын наадмыг олон төрлөөр жил бүр өргөн хүрээнд зохион байгуулна.

 

4.4.4. Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Мөнгөн Улаанбаатар өвлийн наадмыг жил бүр зохион байгуулна.

 

4.4.5. Идэвхтэй хөдөлгөөнд суурилсан явган болон дугуйн аялал, алхалт, гүйлт, иог, фитнесээр хичээллэх иргэдийн орчин нөхцөлийг бүрдүүлж, бодлогоор дэмжинэ.

 

Спортын хөгжил

 

4.4.6. Нийслэл,  дүүргийн  Засаг  даргын  дэргэдэх  оюутны  болон  өсвөрийн  шигшээ багийн үйл ажиллагааг өргөжүүлж, дэмжлэг үзүүлнэ.

 

4.4.7. Хотын   захирагчийн   нэрэмжит    Улаанбаатар   лиг”    ерөнхий    боловсролын сургуулийн сурагчдын гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээн, нийслэлийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн UB cup” нээлттэй тэмцээнийг жил бүр зохион байгуулна.

 

4.4.8. Өсвөр үе, хүүхэд, залуучуудын бие бялдрыг чийрэгжүүлэх, авьяас, ур чадварыг хөгжүүлэх үйл ажиллагааг багийн спортоор дамжуулан хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж, үндэсний болон өвөл, зуны спортын төрлөөр 30-аас доошгүй уралдаан тэмцээн жил бүр зохион байгуулна.

 

Биеийн тамир, спортын материаллаг орчин нөхцөлийг сайжруулна.

 

4.4.9.  Нийслэлд болон Сүхбаатар, Баянзүрх, Налайх, Баянгол, Чингэлтэй дүүрэгт спортын 6 цогцолбор барих ажлыг үе шаттай хэрэгжүүлж, өвөл, зуны спортын төрлийн биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн цогцолбор барьж байгуулах ажлыг дэмжиж ажиллана.


4.4.10. Төв  усан  бассейнд  их  засвар  хийж,  нийслэлийн  иргэдийг  усан  спортоор хичээллэх орчин нөхцлийг бүрдүүлнэ.

 

Хүрэх үр дүн:

 

Иргэн бүр биеийн тамир, спортоор хичээллэх, бэлтгэл сургуулилт хийх таатай орчин нөхцөлийг бүрдүүлж, хүн амын бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх, тамирчдын спортын амжилтыг ахиулахад дэмжлэг үзүүлж, нийтийн биеийн тамир, спортын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.

 

4.5 ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ

 

“Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

 

4.5.1  Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийн хөтөлбөрийг үндэсний өв уламжлал, ёс  заншилтай  хослуулан  хэрэгжүүлж,  эрүүл  чийрэг бие  бялдартай, боловсролтой, амьдрах ухаантай, эх оронч, нийслэлийн бүтээлч иргэнийг төлөвшүүлнэ.

 

4.5.2 Хүүхдийн зуслан, тоглоомын талбай, биеийн тамирын талбай, цэцэрлэгт хүрээлэнгийн тоог нэмэгдүүлж, хүүхдийн эрүүл аюулгүй хөгжлийн орчныг бүрдүүлэх бодлого баримтална.

 

4.5.3 Монголын  Хүүхдийн  ордон,  Хүүхдийн  урлан  бүтээх   төвийн  салбар дугуйлангуудыг алслагдсан дүүрэг, хороодод ажиллуулах, хувийн хэвшлийн сургалтын төвийн секц, дугуйланг дэмжих замаар хүүхдийн авьяасыг хөгжүүлж, секц, дугуйланд хамрагдалтыг 30 хувиар нэмэгдүүлнэ.

 

4.5.4  Хүүхдийг  осол  гэмтэл,  мансуурал,  донтолт,  болзошгүй  эрсдэл,  цахим  орчны сөрөг нөлөөнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх чадавхийг бэхжүүлж, эрсдэлд өртсөн хүүхдэд үзүүлэх нөхөн сэргээх үйлчилгээний хүртээмжийг сайжруулна.

 

4.5.5  Хүүхэд  хамгааллын  үйлчилгээний  мэдээлэл  хяналтын  тогтолцоог  бэхжүүлж, хариу үйлчилгээний чанарыг сайжруулах замаар хараа хяналтгүй, хөдөлмөр эрхэлдэг, хүчирхийлэлд өртсөн, эрх нь зөрчигдсөн хүүхдийн тоог бууруулна.

 

4.5.Хараа  хяналтгүй,  эрсдэлд  өртсөн  хүүхдийг  шуурхай  хамгаалан,  үйлчилгээ үзүүлэх нэгжийг бий болгоно. Хүүхдийн асрамж, халамжийн төвүүдэд гэр бүлийн хувилбарт үйлчилгээг нэвтрүүлж, хүүхдийг гэр бүлд нь эргэн нэгтгэнэ.

 

Гэр бүлийн үнэт зүйлийг бэхжүүлж, тогтвортой гэр бүлийг дэмжинэ.

 

4.5.7  Нийслэлд  Гэр  бүлийн  өдөр”-ийг  тэмдэглэхийг  хэвшүүлж,  гэр  бүлийн  халуун дулаан уур амьсгалыг бий болгож, тогтвортой харилцааг төлөвшүүлнэ.

 

4.5.8  Гэр бүлд зөвлөгөө өгөх, эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ, гэр бүлийн боловсрол олгох, зан үйл засах, эерэг харилцаа, хүмүүжлийн эерэг арга эзэмшүүлэх сургалтын тогтолцоог төр, хувийн хэвшлийн оролцоотой бүрдүүлнэ.

 

4.5.9  Үйлчилгээний байгууллагууд /худалдааны төв, зоогийн газар, галт тэрэг, онгоцны буудал, банк, үзвэр үйлчилгээний газрууд/-д хүүхдэд ээлтэй, гэр бүлийг дэмжсэн


үйлчилгээг нэвтрүүлнэ. Хүүхэд, гэр бүлд чиглэсэн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх санал санаачлагыг өрнүүлж, “Хүүхэд, гэр бүлд ээлтэй” байгууллага, үйлчилгээ, орчныг шалгаруулан, олон нийтэд сурталчилна.

 

4.5.10 Гэр   бүлийн   хүчирхийллээс   урьдчилан   сэргийлэх,   хүчирхийллээс   татгалзах хандлагыг олон нийтэд төлөвшүүлэх сурталчилгаа нөлөөллийн ажлуудыг эрчимжүүлнэ.

 

Хүрэх үр дүн:

 

Хүүхэд гэр бүлдээ амар тайван амьдарч, эрүүл аюулгүй орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх, авьяас чадвараа хөгжүүлэх өргөн боломж бүрдэнэ. Хүүхдэд ээлтэй, гэр бүлийг   дэмжсэн   үйлчилгээний   чанар   хүртээмж   сайжирч,   гэр   бүлийн   үнэ   цэнэ, тогтвортой байдал дээшилнэ. Зорилтот бүлгийн болон эрх нь зөрчигдсөн хүүхдийн тоо буурна. Улаанбаатар хүүхэд, гэр бүлд ээлтэй хот болно.

 

4.6 ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ

 

Залуучуудын амьдрах, сурч боловсрох, хөдөлмөрлөх таатай орчин бүрдсэн, хотын хөгжил, соёл, тохижилтод залуучууд манлайлсан хот болно.

 

4.6.1 Нийслэлд залуучуудын талаар баримтлах бодлого, хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ.

 

4.6.2  Залуучуудыг хотын соёлд суралцуулах, гэр бүлийн боловсрол олгох, сөрөг зан үйл хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, соён гэгээрүүлэх, чөлөөт цагийн орчин нөхцөлийг сайжруулж, дугуйлан клубуудыг шинээр байгуулахыг дэмжинэ.

 

4.6.3  Залуучуудын   эрүүл   мэндийн   боловсролыг   сайжруулж,   биеийн   тамираар хичээллэж,  чийрэгжүүлэх,  боломжийг  өргөжүүлэн,  спортын 6  төрлөөр нийслэлийн залуучуудын шигшээ багийг байгуулна.

 

4.6.4  Оюутан залуучуудыг нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулж, тогтвортой ажлын байраар хангах, нарийн мэргэжил эзэмшүүлэх цогц арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран үе шаттай зохион байгуулна.

 

4.6.5  Нийслэлийн хөгжил, тохижилтыг сайжруулах зорилтот төслүүдийг хэрэгжүүлж, залуучуудын санаачлага оролцоог нэмэгдүүлнэ.

 

4.6.6  Гадаадад сурч, ажиллаж хөдөлмөрлөж байсан залуусыг дэмжиж, ажлын байраар хангах, хамтран ажиллах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

 

Хүрэх үр дүн:

 

Залуучуудад иргэний ёс суртахууныг төлөвшүүлэх, авьяас чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийн   орчин   нөхцөл   бүрдэнэ.   Нийслэлийн   хөгжил   тохижилтод    залуучуудын санаачлага, оролцоог дэмжих тогтолцоо бүрдэж эрүүл чийрэг оюунлаг, бүтээлч залуус манлайлсан хот болно.


4.7 ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ

 

Нийслэлийн  хөдөлмөрийн  насны  хүн  амын  хөдөлмөрийн  зах  зээл  дэх  тэгш оролцоог хангаж, зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ.

 

4.7.1. Нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийн түвшинг 60 хувьд хүргэнэ.

 

4.7.2. Хөдөлмөр  эрхлэлтийг  дэмжих  ”Нэг  өрхөд  нэг  ажлын  байр”,  “Тогтмол  орлого-

тогтвортой амьдралхөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ.

 

4.7.3. Шинэ  ажлын  байр  бий  болгосон,  ажлын  байр  нэмэгдүүлсэн  ажил  олгогчдыг дэмжих урамшууллын систем бий болгоно.

 

4.7.4. Мэргэжилтэй  ажиллах  хүчин  бэлтгэх  тогтолцоог  бэхжүүлж,  хөдөлмөрийн  зах зээлийн эрэлтэд нийцсэн 50000-аас доошгүй ажиллах хүчин бэлтгэнэ.

 

4.7.5. НийслэлийнХөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” байгуулж, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй  иргэд,  ахмад  настан,  албан  бус  хөдөлмөр  эрхлэгчдийг  дэмжин, ажил олгогч, ажил хайгч иргэдэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээг нэг цэгээс үзүүлнэ.

 

4.7.6. Оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Орлоготой оюутан” хөтөлбөр хэрэгжүүлж, суралцах хугацаандаа хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэн, хөдөлмөр эрхлэлтийн түүхтэй болгоно.

 

4.7.7. “Итгэлийн зээл” үндэсний хөтөлбөрийг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлнэ.

 

4.7.8.  “Бизнес   эрхлэгч   эмэгтэйчүүдийн   бизнес   инкубатор   төв”   байгуулж,   үйл ажиллагааг нь дэмжинэ.

 

4.7.9. Залуучуудын   хөдөлмөр   эрхлэлтийг   дэмжих   төсөл   хэрэгжүүлэн,   түр   болон байнгын ажлын байраар хангана.

 

Хүрэх үр дүн:

 

Судалгаанд суурилсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого стратегитай болж, мэргэжилтэй ажиллах хүчний тоо, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлснээр ажилгүй иргэдийн тоо буурч, өрх бүр орлогын тогтвортой эх үүсвэртэй болно.

 

4.8 НИЙГМИЙН ХАЛАМЖ

 

Зорилтот бүлгийн иргэд нийгмийн харилцаанд оролцох боломжийг бүрдүүлнэ.

 

4.8.1  “Халамжаас хамгаалалд, хамгааллаас хөдөлмөрт” бодлого хэрэгжүүлнэ.

 

4.8.2  “Хөгжлийн    бэрхшээлтэй    иргэдийг    дэмжих    нийслэлийн    дэд    хөтөлбөр

боловсруулж, хэрэгжүүлнэ.


4.8.3 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд оролцох боломжийг бүрдүүлэхэд барилга байгууламж, зам талбайн орчинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтцийн стандартыг хангуулна.

 

4.8.4  Ахмад настны асрамжийн төвийг байгуулж, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ахмадын асрамжийн газар байгуулахыг дэмжинэ.

 

4.8.5  “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” барьж байгуулна.

 

4.8.6 “Сүүдрээс  гэрэл”  уриан  дор  ажил  эрхэлдэггүй,  нийгмийн  халамжид хамрагддаггүй, нийгмийн харилцаанаас тусгаарлагдаж болзошгүй иргэдэд чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ.

 

4.8.7 Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Нийгмийн хамгааллын тусгай төв-ийг өргөтгөж, үйл ажиллагааг сайжруулна.

 

4.8.8  Нийслэлийн  Засаг  даргын  дэргэд  “Хөгжлийн  бэрхшээлтэй  иргэдийн  зөвлөл

ажиллуулна.

 

Хүрэх үр дүн:

 

Зорилтот  бүлгийн  иргэд  нийгмийн  суурь  үйлчилгээнд  бүрэн  хамрагдаж,  амьдралын чанар нь сайжирна.

 

ТАВ. ЗАСАГЛАЛ

 

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээнд шинэ менежмент нэвтрүүлэх, мэдээллийн технологийн ухаалаг шийдлүүдийг ашиглах, төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, хариуцлагыг дээшлүүлэх замаар төрийн үйлчилгээг иргэдэд цогц, хүртээмжтэй, ШУУРХАЙ, ТЭГШ, НЭЭЛТТЭЙ хүргэнэ.

 

5.1 Оновчтой бүтэц, уялдаатай үйлчилгээ, хариуцлагатай албан хаагч

 

5.1.1 Олон улсад ашиглагддаг "Аз жаргалтай хот"-ын индекс тооцох аргачлалыг нэвтрүүлж, тогтоогдсон индексийг өсгөх талаар арга хэмжээ авч ажиллана.

 

5.1.2 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, төрийн албан хаагчдын үйл ажиллагааны үр дүнг Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт” /KPI/-ээр үнэлж, хүний нөөцийн бүртгэл, хяналт, удирдлагын нэгдсэн санг бий болгоно.

 

5.1.3  Нийслэлийн   нутгийн   захиргааны   байгууллагуудыг   судалгаанд   үндэслэсэн оновчтой бүтцээр ажиллуулж, чиг үүргийн давхардлыг арилган, холбогдох эрх зүйн баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулна.

 

5.1.Засаг захиргааны анхан шатны нэгж-хорооны төсөв санхүү, үйл ажиллагааны чадавхийг нэмэгдүүлнэ. Дүүргийн зарим чиг үүргийг хороодод үе шаттайгаар шилжүүлнэ.

 

5.1.5 Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх бодлого хэрэгжүүлнэ.


5.1.6  "Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр" хэрэгжүүлж, авлигаас ангид төрийн албыг бэхжүүлсэн тунгалаг хот болно.

 

5.1.7  Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах чиглэлээр нийслэлийн хэмжээнд “Иргэдийн хяналтын зөвлөл-ийг байгуулан ажиллана.

 

5.1.8  Хууль тогтоомж болон төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчин бусдад хохирол  учруулсан  албан  тушаалтан  хохирлыг  өөрөө  хариуцан  төлж барагдуулах, өөрт ногдуулсан шийтгэлийн талаарх мэдээллийг өөрийн зардлаар нийтэд мэдээлэх журам хэрэгжүүлнэ.

 

5.1.9  “Төрийн албан хаагчдыг сургах, мэргэшүүлэх, хөгжүүлэх, нийгмийн баталгааг нь хангах хөтөлбөрболовсруулж, хэрэгжүүлнэ.

 

Хүрэх үр дүн:

 

Төрийн захиргааны оновчтой бүтцийг бий болгох, ажлын уялдаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх, хариуцлагыг өндөржүүлэх замаар төрийн алба хариуцлагатай, хяналттай болно.

 

5.2 Иргэддээ үйлчилдэг төр – ухаалаг төрийн үйлчилгээ

 

5.2.1  Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж, эрх зүйн зохицуулалтыг шинэчилнэ.

 

5.2.2  Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс үзүүлж байгаа төрийн үйлчилгээний нэр          төрлийг   нэмэгдүүлэх   ажлыг   зохион   байгуулж,   яамд,   Засгийн   газрын агентлагуудтай хамтран ажиллана.

 

5.2.3  Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, хороодоос үзүүлэх төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлнэ.

 

5.2.4  Төрийн  үйлчилгээг  цахимжуулахад  шаардлагатай  баримт  материалыг  тоон хэлбэрт  шилжүүлэн,  салбар  бүрийн  цахим  мэдээллийн  нэгдсэн  сан  /цахим архив/-г үүсгэнэ.

 

5.2.5  Төрийн архивын хадгалалт, хамгаалалтын нөхцөлийг хангасан архивын байрыг барина.

 

5.2.6  Төрийн үйлчилгээний нэгдсэн програм хангамжийг хөгжүүлж, цахим мэдээллийн нэгдсэн сантай холбож, үйлчилгээнд нэвтрүүлнэ.

 

5.2.7  Төрийн   үйлчилгээнд   цахим   төлбөр   тооцооны   систем,   тоон   гарын   үсгийг нэвтрүүлнэ.

 

5.2.8  Газар зүйн мэдээллийн системд суурилсан хаягжуулалтын нэгдсэн санг ашиглах замаар төрийн үйлчилгээнд шуудан хүргэлтийн автоматжуулсан тогтолцоог нэвтрүүлнэ.


5.2.Төрийн үйлчилгээнд иргэдийн /оноо/ үнэлгээний картын систем, үйлчилгээний соёл, стандартыг нэвтрүүлнэ.

 

5.2.10 “Ухаалаг Улаанбаатархөтөлбөрийг хэрэгжүүлж, үр дүнг тооцож ажиллана.

 

5.2.11 Нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны байгууллагуудын харилцаа холбооны зардлыг хэмнэх зорилгоор тоон технологийн дэвшилтэт системийг нэвтрүүлнэ.

 

Хүрэх үр дүн:

 

Төрийн үйлчилгээнд шинэ соёл, стандарт нэвтэрч, чирэгдэлгүй төрийн үйлчилгээ бий болно.

 

5.3  Эрх зүйн орчин, ил тод байдал

 

5.3.1  Улаанбаатар   хотын   хөгжлийн   чиг   хандлага,   бодлого,   үйл   ажиллагаанд нийцүүлэн, хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулж, эрх бүхий этгээдэд уламжлан, шийдвэрлүүлэх, хотын дүрэмтэй болох замаар нийслэлийн эрх зүйн орчныг сайжруулна.

 

5.3.2  Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэх дэд хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ.

 

5.3.3  Төрөөс   бизнес   эрхлэгчдэд   олгож   байгаа   тусгай   зөвшөөрлийг   цөөрүүлж, давхардсан хяналт шалгалт, хүнд суртлыг арилгана.

 

5.3.4 Нийслэлд тулгамдаж буй асуудал, зарим хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг зөвлөлдөх ардчиллын зарчмаар шийдвэрлэн, нийтийн сонсголыг зохион байгуулж, Нийслэлийн Засаг даргын дэргэд Экспертүүдийн зөвлөл ажиллуулна.

 

5.3.5  Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын иргэдтэй хийх уулзалтыг тогтмолжуулж, үр дүнг тооцох, хяналт тавих тогтолцоог бий болгож, нээлттэй засаглалын бодлогыг хэрэгжүүлнэ.

 

5.3.6 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэд "Хэвлэл мэдээллийн төв" байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн болон төрийн бус байгууллагатай идэвхтэй хамтран ажиллана.

 

5.3.7  Иргэдийн өргөдөл, гомдлыг хороодоор болон хуульд заасан бүхий л хэлбэрээр шуурхай хүлээн авч, үйл ажиллагааг эрчимжүүлж, иргэддээ ил тод нээлттэй шийдвэрлэнэ.

 

5.3.8  Газрын харилцааны U-LAS систем нэвтрүүлж, иргэд газартай холбоотой төрийн үйлчилгээ, мэдээ мэдээллийг цахим хэлбэрээр хүлээн авах, хяналт тавих боломжийг бүрдүүлнэ.

 

5.3.9  Нийслэлийн   нутгийн   захиргааны   байгууллагуудын   үйл   ажиллагаанд   тавих хяналтыг тогтмолжуулж, ажлын хариуцлага, уялдаа холбоог эрс сайжруулна.

 

5.3.10 Мэргэжлийн  хяналтын  байгууллагын  үйл  ажиллагааг  эрчимжүүлж,  шуурхай албаны зохион байгуулалтад шилжүүлнэ.


5.3.11 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулж, төсөв, санхүүгийн сахилга батыг чанд мөрдүүлж хэвшүүлнэ.

 

5.3.12 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод хяналтыг сайжруулах замаар ажлын байрны эмх цэгц, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх тогтолцоонд бүрэн шилжүүлнэ.

 

Хүрэх үр дүн:

 

Нутгийн захиргааны байгууллагуудын бодлого, үйл ажиллагаа, хэрэгжилт, үр дүн бүх түвшинд ил тод, нээлттэй, хариуцлагатай болж, иргэдийн хяналтыг бий болгон, сайн засаглалтай хот болно.

 

5.4 Тогтвортой бодлого - хамтын ажиллагаа

 

5.4.1  Төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах зорилгоор салбар бүрийн бодлогын уялдааг хангаж, үйл ажиллагааг нь боловсронгуй болгож үргэлжлүүлнэ.

 

5.4.2  Иргэнэргийн харилцааг орон нутагт бэхжүүлэн, батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааг дэмжиж ажиллана.

 

5.4.3 Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулж,  цагийн  хөдөлмөр  эрхлэлтийг  дэмжин,  хамтран  ажиллах  замаар “Олон нийтийн цагдаа”, “Оюутан цагдаа” арга хэмжээг үргэлжлүүлнэ.

 

5.4.4  Улаанбаатар хотын гудамж, зам, талбайг хянах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор камерын хяналтын удирдлагын нэгдсэн төв бүхий “Аюулгүй хот” төсөл хэрэгжүүлнэ.

 

5.4.5  “Хэв журмын урамшуулалт эргүүл-ийн тоог нэмэгдүүлж, хөдөлгөөнт эргүүлийн автомашины парк шинэчлэл хийх замаар гудамж, талбайд тавих хяналтыг сайжруулна.

 

5.4.6 Эдийн засаг, нийгмийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр гадаад харилцааны цар хүрээг өргөжүүлэн Зүүн хойд Азийн бүс нутгийн хэмжээнд эдийн засаг, аялал жуулчлалын тэргүүлэх хот болно.

 

5.4.7  Гэнэтийн  гамшиг  осол,  аюулт  үзэгдлийн  эрэмбийг  тогтоож,  тэдгээрийг  даван туулах төлөвлөгөө, “Аюулгүйн матриц” боловсруулж хэрэгжүүлнэ.

 

5.4.8  "Худалдаа, үйлчилгээ - 2020", "Хүн амын ахуйн үйлчилгээ - 2020" нийслэлийн дэд хөтөлбөрүүдийг батлуулж, хэрэгжүүлнэ.

 

5.4.9  Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа түргэн үйлчилгээний цэгүүдийг олон улсын жишигт нийцүүлэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангуулна.

 

5.4.10 Зуслангийн бүсэд гал түймэр унтраах, аврах анги шинээр байгуулна.


5.4.11 Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн цогцолбор байргүй 10 хороонд цогцолбор барилга шинээр барина.

 

5.4.12 Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, дэмжих зорилгоор зарим хэлтэс, тасаг, хэсгийн байруудыг барина.

 

Хүрэх үр дүн:

 

Төрийн байгууллагын бодлого, үйл ажиллагааны залгамж чанар хадгалагдаж, байгууллага, нэгжүүдийн хүчин чадал, материаллаг бааз бэхжин, салбар хоорондын хамтын ажиллагаа өргөжинө.