Blue Flower

    Нийслэлийн хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойн баярын өдөрт зориулсан “Нийслэл–378 жил” мэргэжлийн урлагийн байгууллагуудын хүндэтгэлийн тоглолт Соёлын төв өргөөнд боллоо.

Хүндэтгэлийн тоглолтын арга хэмжээг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар нээж үг хэллээ.

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас зохион байгуулсан“Нийслэл–378 жил” мэргэжлийн урлагийн байгууллагуудын хүндэтгэлийн тоглолтын арга хэмжээнд нийслэл хотын үе үеийн удирдлага ахмад буурлууд хүрэлцэн ирсэн бөгөөдэнэ үеэр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдоос ирүүлсэн баярын илгээлтийг УИХ-ын даргын зөвлөх Ж.Мөнхжаргал хотын даргад гардуулан өглөө.

Концертонд МУАЖ Д.Самбуу, А.Долгор, МУГЖ Г.Ариунбаатар, Ө.Уянга, Б.Батчулуун, Т.Ариунаа, Х.Лхагвасүрэн, Н.Амгалан, С.Ганзориг, ОХУ-н Буриад улсын АЖ Н.Мөнхзул, дуурийн гоцлооч Б.Гомбо-Очир, Б.Батжаргал, Г.Энхнаран,  балетын бүжигчид О.Анужин, М.Од, эстрадын дуучин  поп дива С.Наран, Т.Дэлгэрмөрөн, С.Амармандах, “Нюанс” хамтлаг, уртын дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа, Beatboх  Ray Б.Нарандэлгэр, дуучин Р.Амартөр, морин хуурч Баянзул зэрэг гоцлол дуучид оролцсон.  

            Усан оргилуурыг шинэчилж сайжруулан  хийж гэрэл, зүлэг, цэцгээр чимэглэн ажилласан ба концертын номеруудтай  уялдуулан шторк  хийлгэн дэлгэцэн дээр гаргасан. Уран сайхны гэрэлтүүлгийн бүх шатсан лампуудыг шинэчлэн сольж утааны аппарат ажиллуулсан нь гэрлийн эффектийг улам нэмж сайхан болголоо.

 

Энэ жилийн концерт маань нийслэлийн удирдлагаас  өндөр үнэлэлт авсанд  бид баяртай байна .  Энэ концертыг хийхэд Соёлын төв өргөөний нийт хамт олон сэтгэл зүрхээрээ гар нийлэн хамтарч нэгэн сэтгэлээр ажиллалаа.  

 

http://stu.ub.gov.mn/images/pic/IMG_4427.JPG