Blue Flower

     Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын 85 жилийн ойн хүндэтгэлийн  тоглолт өнөөдөр "Соёлын төв өргөө"-нд 13 цагаас боллоо. Хүндэтгэлийн арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд оролцоно. Мөн Батлан хамгаалах салбарын үе  үеийн төлөөлөл, ахмад дайчид, уран бүтээлчид хүрэлцэн ирж оролцлоо.

   Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга 1932 оны 12 дугаар сарын 12-ны өдөр уран бүтээлийнхээ анхны тоглолтоо толилуулсанаар одоогийн Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын түүхэн замнал эхэлсэн юм. Чуулга улс орныг батлан хамгаалах хүчийг бэхжүүлэн хөгжүүлэх, Зэвсэгт хүчний дайчид, нийт хөдөлмөрчид, залуучуудыг цэрэг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, тэдэнд ардын уламжлалт ёс заншил, гоо зүй, ёс суртахууны хүмүүжил олгохыг уран бүтээлийн зорилгоо болгон ажиллаж ирсэн мэргэжлийн урлагийн ууган байгууллага бөгөөд монгол улсын урлагийн тэргүүлэх зэргийн байгууллага болтлоо хөгжиж иржээ. 1932-1942 онуудад Цэргийн театр, чуулгын үүргийг хослон гүйцэтгэж, үндэсний болон дэлхийн сонгодог жүжгүүдийг өөрийн тайзнаа амьдруулсны зэргэцээ Монголд анхны найрал дуу, хөгжим, бүжгийн хамтлагийг үүсгэн байгуулсан байна.

   ЦДБЭЧ-ын уран бүтээлчдийн эгнээнээс олон арван алдар цуутан, төрийн шагналтнууд, ардын жүжигчид, урлагийн гавьяат зүтгэлтнүүд, түүний дотроос 50 гаруй гавьяат жүжигчид төрөн гарсан байна. 

http://stu.ub.gov.mn/images/pic/IMG_6285.JPG

http://stu.ub.gov.mn/images/pic/IMG_6325.JPG