Blue Flower

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт Хүчний 94 жилийн ойд зориулсан Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, Цэргийн штабуудын үйл ажиллагаа, Монгол цэргийн жавхаа уралдааныг сурталчлах "Иргэдэд ажлаа танилцуулах өдөр" арга хэмжээ НСТӨ-нд 3 дугаар сарын 16-ны өдөр болж өнгөрлөө.

Зэвсэгт Хүчний Жанжин Штабын Цэргийн баярын хурал, концерт Нийслэлийн Соёлын Төв Өргөөнд 3 дугаар сарын 17-нд болж өнгөрлөө.

НСТӨ-ний ажилчид 2015 оны 2 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд "Их цэвэрлэгээ" хийлээ.

Дархан Уул аймгийн Шарын Голын соёлын төвийн удирдлага техник үйлчилгээний ажилчид ирж 1 өдрийн ажлын байдалтай танилцаж туршлага судлав.

Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц НСТӨ-ний их танхимд хуран цугласан сүсэгтэн олондоо "Хүний ёс суртахуун болон Бодь сэтгэлийн үр" нэртэй лекцээ сонордууллаа.

Баатар Аюуш дуу төрсөний 60 жилийн ойн арга хэмжээ 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр НСТӨ-нд болж өнгөрлөө.

НЗДТГ-аас 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Хандгайтын Янзага зусланд зохион байгуулсан "Цэнгэг агаар -2015 " цасны баярт хамт олноороо оролцож нэг өдрийг зугаатай сайхан өнгөрүүллээ.

МҮХАҮТ-аас ажил үйлсээрээ манлайлж байгаа эмэгтэйчүүдийг тодруулан алдаршуулах LADY ENTREPRENEUR-2014 ёслолын арга хэмжээг 1998 оноос хойш зохион байгуулж байгаа юм. НСТӨ-ний захирал Бадамын Байгалмаа нь соёл урлагын салбарын LADY ENTREPRENEUR боллоо.

НСТӨ-нд 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Хас банкны тайлангийн хурал болж өнгөрлөө.

Цэргийн Дуу Бүжгийн Чуулгын дуучид Түвшинжаргал, Алтанхүү

Цэргийн Дуу Бүжгийн Чуулгын дуучин Түвшинжаргал, Алтанхүү нар Олон улсын Эмэгтэйчүүдийн баяр Мартын 8-ний өдөр бие даасан уран бүтээлийн "DIVA"  тоглолтоо НСТӨ-нд хийлээ.