Blue Flower

СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ

 

1.      СТӨ-НИЙ ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

 

 

2.       ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ,SWOT АНАЛИЗ

 

 

3.      БАЙГУУЛЛАГЫН АЛСЫН ХАРАА, ЗОРИЛГО, ЗОРИЛТУУД

 

 

4.      ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ

 

 

5.      СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙГООР

 

      НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВТ ОРОХ ОРЛОГО ЗАРЛАГЫН ТАЛААРХ                                                                                                      ТООЦООЛОЛТ               

 

6.      ДОТООДЫН ХЯНАЛТЫН ХЭРЭГЖҮҮЛЭЛТ

 

 

 

 

 ОРШИЛ

 

          Нийслэлийн Соёлын Төв Өргөө нь Монголын урлаг соёлын томоохон цогцолбор болохын хувьд үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлж, ололт амжилтаа бататган, өндөр хөгжилтэй улс орнуудын соёлын төвүүдтэй эн зэрэгцэхүйц менежментийн түвшинд хүрэхийн тулд ойрын 3 жилийн үйл ажиллагааны  стртатеги төлөвлөгөөг боловсруулсан болно.

Энэхүү төлөвлөгөө нь Нийслэлийн СТӨ-ний үйл ажиллагааны үр дүнг ил тод, нээлттэй байлгах, эд хөрөнгийг үр ашигтай зарцуулах, соёл урлагийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

Төлөвлөгөөнд:

-         Нийслэлийн Соёлын Төв Өргөөний үүсэл хөгжил, өнөөгийн байдал

-         Өнөөгийн үйл ажиллагаанд хийсэн дүн шинжилгээ, SWOT анализ

-         Байгууллагын алсын хараа, зорилго, зорилтууд

-         Зорилтыг хэрэгжүүлэх төлөвлөгөө 

-         Соёлын төв өргөөний үйл ажиллагаатай холбоотойгоор Нийслэлийн төсөвт орох орлого зарлагын талаарх тооцоололт

-         Дотоодын хяналтын хэрэгжүүлэлт    

 зэрэг багтсан болно.

 

Нэг. Соёлын Төв Өргөөний үүсэл хөгжил,

өнөөгийн байдал

Соёлын Төв Өргөөний барилгыг анх Шинжлэх ухаан, техник, соёлын ордон нэртэйгээр Зөвлөлтийн ард түмэн барьж, 1988 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монголчуудад бэлэглэсэн бөгөөд ашиглалтанд орсон цагаас хойш өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар ирсэн Соёлын томоохон цогцолбор юм.

Нийт 13469 ам. дөр. метр талбайтай. Цогцолбор нь 1325, 280, 150 хүний суудалтай хурал, концерт, кино, лекцийн танхим, номын сан, музей, үзэсгэлэнгийн танхим, 12 давхар захиргааны барилга зэргээс бүрддэг.

Уг цогцолборт Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Монголын Урлагийн Ажилтны Холбоо, Хүүхдийн төв номын сан, Сөүлийн соёл мэдээллийн төв, Уран зургийн галерей, Соёлын өвийн төв, Театрын музей, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Улсын филармони, Нүүдлийн Соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Олон Улсын Монгол судлалын холбоо, Морин хуурын чуулга, “Соёл-Эрдэнэ” хамтлаг, Хошин урлагийн “Х-ТҮЦ” хамтлаг, соёл урлагийн салбарын төрийн ба төрийн бус олон нийтийн байгууллага, хувийн хэвшлийн  40 гаруй байгууллага төвлөрч үйл ажиллагаагаа явуулж байна. 

Тус ордонд жилд ойролцоогоор 250 орчим нийтийг хамарсан урлаг соёлын олон талт арга хэмжээ зохиогдож, давхардсан тоогоор 200-300 гаруй мянган үзэгчдэд хүрч үйлчилдэг.

Соёлын Төв Өргөөний үндсэн бүрэлдэхүүн нь өнөөгийн байдлаар 96 ажиллагсадтай,

Ø Санхүүжилт менежментийн алба

Ø Уран бүтээл, техникийн алба

Ø Инженер техникийн алба

Ø Маркетинг үйлчилгээний алба

Ø “Соёл-Эрдэнэ” хамтлаг гэсэн 5 үндсэн албатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Хоёр. Соёлын төв өргөөний өнөөгийн байдалд

хийсэн дүн шинжилгээ

2.1 Байгууллагын үйл ажиллагааны шинжилгээ 

а. Санхүүгийн байдал 

Нийслэлийн Соёлын Төв Өргөө нь Нийслэлийн өмчийн эд хөрөнгөөс бүрдэх бөгөөд дан ганц өөрийн санхүүжилтийн орлогоор үйл ажиллагаагаа явуулдаг.

Барилга байгууламж, техник тоног төхөөрөмж нь Нийслэлийн Өмчийн харилцааны газарт харьяалагддаг.

Нийт хөрөнгийн хэмжээ: 948,008,4

Эргэлтийн хөрөнгө: 573588,9

Үндсэн хөрөнгө: 375524,0

Үүнээс:

Машин тоног төхөөрөмж

1298988,1

Тээврийн хэрэгсэл

53602,4

Тавилга эд хогшил

1324429,4

Биет бус хөрөнгө

770,0

Кино /бусад хөрөнгө/

21241,3

Нийт

948008,4

 

Соёлын Төв Өргөөний үндсэн үйл ажиллагааны орлого 2016 оны 11-р сарын байдлаар 1.033.020.500 төгрөг, Нийслэлийн Өмчийн Харилцааны Газарт төлдөг сарын түрээсийн төлбөр 30,08 сая, жилд төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ 361,000,000  сая төгрөг байна.

          Санхүүгийн үйл ажиллагааг сүүлийн 3 жилийн байдлаар авч үзвэл :

Үндсэн үйл ажиллагааны орлого :

/сая төгрөгөөр/

Утга

2014

2015

2016

1.

Үндсэн үйл ажиллагааны орлого

1761851,9

1638203,8

1052825,4

 

Зардлын талаар :/сая төгрөгөөр/

Утга

2014

2015

2016

1.

Цалин

536049,6

582336,7

363393,7

2.

Нэмэгдэл цалин

124446,3

61811,0

49459,2

3.

НДШ

73752,8

61861,7

50035,2

4.

Гэрэл цахилгаан

141732,0

184689,1

149863,9

5.

Түлш халаалт

193337,9

138472,1

81359,4

6.

Цэвэр, бохир ус

21662,7

38260,1

26471,7

7.

Бичиг хэрэг

5289,4

2697,0

1124,3

8.

Тээвэр шатахуун

2319,9

1931,5

1228,4

9.

Шуудан холбоо

3084,1

1957,9

2053,5

10.

Ном хэвлэл

100,0

37,4

 

11.

Хичээл сургалтын зардал

-

 

-

12.

Бусад зардал

-

 

-

13.

Төлбөр хураамж, бусад зардал

4300,4

43004,7

4454

14.

Урсгал зардал

49960,1

54159,1

16021

15.

Элэгдлийн зардал

 

 

 

16.

Нэг удаагийн тэтгэмж

6500,0

31349,4

10083,0

17.

Байрны түрээс

407000,0

422900,0

351000,0

18.

Банкны үйлчилгээний хураамж

-

 

-

 

Зардлын дүн

1761859,1

1635095,3

1016623,5

 

 

 

б. Бүтэц, орон тоо, ажиллах хүчний байдал

 

Нийслэлийн засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 139 тоот захирамжаар “Нийслэлийн Соёлын Төв Өргөөний дүрэм”-ийг шинэчлэн баталсан бөгөөд энэхүү дүрмийн хавсралтаар орон тоог  96 хүнтэй байхаар тогтоосон байна.

Удирдлагын ерөнхий зарчим нь босоо, хэвтээ системийг хосолсон хэлбэртэй байх бөгөөд хамтын удирдлагын хэлбэрийг ашиглах зорилгоор байгууллагын дүрэм, дотоод журамд заасны дагуу захиргааны зөвлөл даргын үйл ажиллагаанд зөвлөх, хамтын шийдвэр гарган хэрэгжүүлэх  эрхтэйгээр ажиллаж байна.

СТӨ-ний Захиргааны зөвлөл нь ажилчдын ажиллах бололцоо нөхцлийг хангах, ажиллагсдын нийгмийн асуудлыг анхааран, байгууллагынхаа үйл ажиллагаанд хяналт тавин ажиллана.

2016 оны жилийн эцсийн байдлаар СТӨ-ний хэмжээнд :

Ø  Санхүүжилт менежментийн алба - 18

Ø Уран бүтээл, техникийн алба - 12

Ø Инженер техникийн алба - 18

Ø Маркетинг үйлчилгээний алба - 31

Ø “Соёл-Эрдэнэ” хамтлаг - 5

 нийт 84 ажилтан албан хаагчид  ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар нийт ажилчдын 69,1% нь 35-40 настай, 58.6% нь дээд болон тусгай дунд боловсролтой. Сүүлийн арван жилд дунджаар 1-2 хүн тэтгэвэрт гарч ажилчдын 80% нь 5-аас дээш жил ажиллаж байгаа нь ажиллагсдын тогтвор суурьшил сайн байна гэж үзэх бүрэн боломжтой.

Одоогийн ажиллаж байгаа боловсон хүчний нөөцөөр СТӨ-ний өмнөө тавьсан зорилтоо биелүүлэх бололцоотой боловч ажилчдыг сургаж дадлагажуулах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх нь үйлчилгээний чанарыг сайжруулах чухал  шаардлага тавигдаж байна.

Иймээс нийт ажилчдын дунд жил бүр тухайн мэргэжлийн түвшинг тогтоох шалгалт авч хэвших, ур чадварынх нь түвшинг тогтоох, үүний дараа шат дараалсан сургалтанд хамруулах зэрэг ажлуудыг төлөвлөн явуулах болно.

Түүнчлэн өөрийн мэдлэг, ур чадвараа дайчлан ажиллаж, хөдөлмөрийн өндөр бүтээл гарган ажилласан ажилчдыг шагнаж урамшуулах, нийт ажилчдад жилийн ажлын үзүүлэлтээр Үр дүнгийн гэрээний шагнал өгч хэвшсэн нь хүний нөөицнй асуудалд ихээхэн ач холбогдол өгч байна гэж үзэж байна.

Бусад урлагийн байгууллагуудтай харьцуулахад СТӨ-ний удирдлага нь хамт олноо идэвхжүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайтар хангасан, байгууллагад ажилласан жилээс шалтгаалан олгох тэтгэмж, эд материалын болон мөнгөн хэлбэрийн шагнал урамшууллыг дотоод журамдаа тусган хэрэгжүүлж хэвшсэн нь шинэ ололт бөгөөд цаашид боловсон хүчний бүрдүүлэлт, нөхөн хангалтын асуудлыг шийдвэрлэхэд олсон ололтоо улам бататган ажиллах бүрэн боломжтой.

в. Барилга байгууламж, техник тоног төхөөрөмжийн шинжилгээ

Нийслэлийн СТӨ-ний барилга байгууламж анх ашиглалтанд орсон цагаас өнөөг хүртэл бүрэн хэмжээний их засвар хийгээгүй, зөвхөн өргөөний удирдлага өөрсдийн нөөц бололцоог ашиглан урсгал засвар хийх байдлаар зохицуулж ирсэн байна.

Тухайлбал:

-         2004 онд их танхимын суудлын доорх хивсэнцэр, үзэгчдийн суудлыг шинэчлэн сольсон. Тайзны нүүр, хөгжмийн ямны дотор, гаднах хэсгийг болон их танхимын тааз, ханыг эмульсдэх зэрэг ажлуудыг өөрийн үйл ажиллагааны давсан орлогоос чанартай сайн хийж гүйцэтгэсэн болно.

-         Япон улсын Засгийн газрын соёлын “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн төсөл бичиж 83 мянган ам. долларын дуу чимээний тоног төхөөрөмж шинэчилж суурилуулсан.

-         Их Монгол-800 сангийн 281 сая төгрөгийн хөрөнгөөр тайзны шалыг шинээр паркетлэж, компьютерын удирдлагаар дээрээс буух 10 микрофон, доороос шалнаасаа өргөгдөн гарч ирэх 12 микрофон, хойноосоо урагш 3 үе шаттай урсаж орж ирэх тайзыг шинээр суурилуулав. Мөн хөгжмийн ямыг буулгах, өргөх хөдөлгүүрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, хөшиг, тайзны чимэглэл декорацид ашиглагдах 8 шинэ штангетыг хийсэн.

-         Хөх сүлд эрдэс компанийн 44.8 сая төгрөгийн буцалтгүй тусламжаар нийт 144 ширхэг хос гэрлийн 8 өнгөөр солигдох фильтр солигчийг шинээр суурилуулсан.

-         2013 онд Ардчилсан орнуудын сайд нарын 29 дүгээр чуулга уулзалтаар 580 сая төгрөгийн засвар “А” хэсэгт хийгдсэн юм.

Дээрх ажлуудыг хийж гүйцэтгэснээр их танхим, тайзны тоног төхөөрөмж орчин үеийн шаардлагыг хангасан Монголд тэргүүлэх  шилдэг тайзтай болсон юм.

Гэвч  дулаан сантехникийн шугам хоолой солигдоогүй, цахилгааны монтаж, утас кабель шинэчлэгдээгүй, галын дохиоллын системгүй зэрэг байдлууд нь болзошгүй гамшиг ослын үед эрсдэл учруулах магадлал өндөр байна.

г. Гадаад болон дотоод орчны шинжилгээ /SWOT шинжилгээ/

 

 

Хүчтэй тал

 

§  Хотын төвийн А зэрэглэлд байрлалтай.

§  Урлаг соёлын бүхий л төрлөөр тоглолт үйлчилгээ явуулах зориулалт бүхий тайз гэрэл, дуу чимээний орчин үеийн тоног төхөөрөмжтэй үзвэрийн танхимтай.

§  Мэргэжлийн боловсон хүчнээр зохих хэмжээгээр хангагдсан, ажиллагсад нь тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой.

§  Ажиллагсдын цалин хангамж бусад урлагийн байгууллагуудтай харьцуулахад харьцангуй өндөр.

§  Тогтсон урамшуулал, үнэлгээний системтэй.

§  Байгууллагын бүтэц зохион байгуулалт, удирдлагын тогтолцоо сайн, багаар ажиллах чадвар сайтай.

 

 

Боломжтой тал

 

§  Байрлал сайтай тул Улсын болон Олон улсын чанартай арга хэмжээнүүдийг зохион байгуулах бүрэн боломжтой.

§  Орчин үеийн дэвшилтэт техник тоног төхөөрөмжөө ашиглан урлаг соёлын олон талт арга хэмжээг үзэгчдэд хүргэх чадалтай.

§  Маркетингийн үйл ажилллагааг идэвхжүүлэн зах зээлээ өргөжүүлэх боломжтой

§  Гадаад харилцаа, хамтын ажиллагааг сайтар хөгжүүлсэн, цаашид өргөжүүлэх бүрэн боломжтой.

 

Сул тал

 

§  СТӨ-ний барилгад ан цав гарч, зарим газраар суулт өгсөн.

§  Дулаан сантехникийн шугам хоолой, халаалтын насос, бойлер зэрэг нь ашиглалтанд орсноос хойш их засвар хийгдээгүй.

§  Тайзны тоног төхөөрөмжүүд нь гар болон механик ажиллагаатай, эдгээр тоног төхөөрөмжүүдийг ОХУ-д 1960-1970-аад онд үйлдвэрлэсэн тул одоо   материал сэлбэгийн олдоц ховор, дахин үйлдвэрлэхээ больсон, цахилгаан эрчим хүч их зарцуулдаг.

§  Галын дохиоллын нэгдсэн системгүй нь өргөөнд ажиллагсдыг болзошгүй гамшиг ослын үед зарлан мэдээллэх, татан гаргах, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх зэрэг нэгдсэн ажиллагаагаар удирдах боломжгүй байдлыг үүсгэдэг.

 

 

Аюултай тал

 

§  Хотын төвд байрлалтай учир иргэдийн хөдөлгөөний бослого зэрэг үймээнд өртөх магадлал ихтэй, өмнө нь 07 сарын 01-нд болсон үймээний улмаас их хэмжээний хохирол хүлээсэн, цаашид дахин ийм зүйл давтагдвал эрсдэл хүлээх аюултай.

§  Түрээсийн байгууллагуудад ажиллагсдын сонор сэрэмж, болгоомжгүй үйлдлээс шалтгаалан эрсдэл хүлээж болох аюултай.

 

Гурав. Байгууллагын алсын хараа, эрхэм зорилго

стратегийн үндсэн зорилтууд

 

Алсын хараа :

Нийслэлийн Соёлын Төв Өргөө нь өөрийн тайзаар дамжуулан сонгодог, үндэсний, эстрадын, хошин урлагийн зэрэг урлагийн бүхий л төрөл хэлбэрийн бүтээлүүдийг мэргэжлийн өндөр түвшинд хүргэж, үзэгч үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг бүрэн хангасан, Улсын болон Олон улсын чанартай уралдаан тэмцээн, хурал зөвлөлгөөн, төрийн болон ёслол хүндэтгэлийн арга хэмжээ зэргийг чанартай зохион байгуулж, зах зээлд чиглэсэн уран бүтээлийн бодлого, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлсэн соёл урлагийн томоохон төв байж, үйл ажиллагааны цар хүрээгээрээ Монголдоо тэргүүлэгч төдийгүй дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын соёлын төвийн хэмжээнд хүрсэн байгууллага болохыг эрмэлзэнэ.

Эрхэм зорилго :

СТӨ-ний эрхэм зорилго нь үзэгч үйлчлүүлэгчдэд соёлтой шуурхай үйлчлэхэд чиглэсэн бодлого явуулж, үзвэр үйлчилгээний цар хүрээг өргөжүүлэн, нийслэлийн өмчийн байрны ашиглалт, засвар үйлчилгээг хариуцаж, барилга байгууламж, эд хөрөнгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд түрээслүүлэх болон аж ахуйн бусад үйл ажиллагаа явуулахад оршино.

Хүрэх үр дүн :

Орчин үеийн соёлын эрэлтийг хангахуйц чанартай, чадварлаг, соёлтой үйлчилгээг бий болгон үзвэр үйлчилгээний цар хүрээгээр Монголд тэргүүлнэ.

Зорилго :

1.     Менежментийг боловсронгуй болгох

2.     Байгууллагын үйл ажиллагааг хөгжүүлэх, материаллаг орчин нөхцлийг сайжруулах

3.     Гадаад харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх

4.     Санхүүгийн найдвартай байдлыг хангах

 

Зорилт :

Дээрх зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлж байна.

 

1.     “МЕНЕЖМЕНТИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ” зорилгыг хэрэгжүүлэхийн тулд::

1.1..Байгууллагын үйл ажиллагааны чиглэл, үүрэг, хамрах хүрээг тодорхой, оновчтой болгох.

1.2.  Сурталчилгаа, мэдээллийн тогтолцоог шинэ түвшинд гаргах.

1.3. Эрх зүйн орчинг боловсронгуй болгох, байгууллагын үндсэн баримтуудыг шинэчлэн, дагаж мөрдөх.

1.4.  Менежментийн чадавхийг дээшлүүлэх.

1.5.  Цалин, шагнал урамшууллын системийг шинэчлэн, мөрдүүлэх.

 

1.2.  “БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ, МАТЕРИАЛЛАГ ОРЧИН НӨХЦЛИЙГ САЙЖРУУЛАХ” зорилгыг хэрэгжүүлэхийн тулд :

 

2.1. Байгууллагын орчинг шинэчлэн сайжруулах, үзэгчдийн сэтгэл ханамжтай байдлыг дээшлүүлэх нөхцлөөр хангах, хамт олны ажиллах таатай орчинг бүрдүүлэх

2.2.  Гэрэл, дуу, тайзны техник хэрэгслийг байнга шинэчлэн сайжруулах, шинэ техник технологийг нэвтрүүлэх.

 

1.3. “ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ” зорилгыг хэрэгжүүлэхийн тулд :

 

          1.3.1. Гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, Монголын мэргэжлийн урлагийн байгууллагын төлөөлөгчдийг Олон улсын арга хэмжээнд оролцуулахад бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах.

          1.3.2. Гадаадын ижил төстэй байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, харилцан туршлага солилцох, хамтран ажиллах.

          1.3.3. Монголын соёл урлагийг дэлхий нийтэд таниулан сурталчлахад тэргүүлэх үүрэгтэй оролцох.

          1.3.4.  Гадаад дотоодын байгууллагуудын үзэсгэлэнг зохион байгуулах.

 

1.4. “САНХҮҮГИЙН НАЙДВАРТАЙ БАЙДЛЫГ ХАНГАХ” зорилгыг хэрэгжүүлэхийн тулд :

 

1.4.1.  Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг нэвтрүүлж ашиглах.

1.4.2.  Санхүүгийн хяналтыг сайжруулах.

1.4.3.  Орлогын эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх.

1.4.4.  Урсгал засварын санхүүжилтийг үр дүнтэй зарцуулах.

         

Үйл ажиллагааны хамрах хүрээ :

         

Стратеги зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хамрах хүрээнд СТӨ-ний хамт олон төрөөс баримтлах бодлого хууль тогтоомжид тулгуурлан, үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлэх, мэргэжлийн урлагийн байгууллагууд болон түрээслэгч байгууллагуудтай хамтран ажиллах, гадаад дотоодын ижил төстэй байгууллагуудтай харилцан туршлага солилцох, ажилтан албан хаагчдынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор хамтран ажиллах гэх мэт ажиллагаанууд хамрагдана.

 

Дөрөв. Зорилтыг хэрэгжүүлэх төлөвлөгөө

Зорилго 1 : “МЕНЕЖМЕНТИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ”

 

Зорилтууд :

Хийгдэх ажлууд

Хариуцах эзэн

Хаана хийгдэх

Хийгдэх хугацаа

Зарцуулах төсөв

Хяналтын хэлбэр

 

 

1.1.”Байгууллагын үйл ажиллагааны чиглэл, бүтэц зохион байгуулалт, хамрах хүрээг тодорхой, оновчтой болгох” зорилтын хүрээнд:

Байгууллагын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох талаар холбогдох байгууллагуудад санал тавьж, шийдвэрлүүлэх

Санхүүжилт менежментийн алба

СТӨ

2017 оны 1 улиралд

-

 

 

 

Нийслэлийн Соёлын төв өргөөгөөр үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор Кассын машинтай болж Е-баримт өгөх

Санхүүжилт менежментийн алба

СТӨ

2017 оны 3 улиралд

 

 

 

 

1.2..“Сурталчилгаа, мэдээллийн тогтолцоог шинэ түвшинд гаргах” зорилтын хүрээнд :

Соёлын төв өргөөний вэб сайтыг тогтмол шинэчлэн сайжруулах, цаг үеийн мэдээ мэдээллүүдийг байрлуулах

Гадаад харилцааны мэргэжилтэн

СТӨ

Жил бүр

 

 

 

 

Вэб сайтаар дамжуулан үзэгчдийн санаа бодлыг сонсох, үзэгчдийн дунд судалгаа явуулж,түүний мөрөөр арга хэмжээ авч хэрэгжүүлэх

Гадаад харилцааны мэргэжилтэн

СТӨ

Жил бүр

 

 

 

 

БСШУЯ, Нийслэлийн Соёл урлагийн газраас эрхлэн гаргадаг Монголын соёл урлагийн мэдээллийн товхимолд байгууллагын үйл ажиллагааг байрлуулан сурталчлах

Гадаад харилцааны мэргэжилтэн

БСШУЯ, Нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран

Жил бүр

 

 

 

 

1.3 ”Эрх зүйн орчинг боловсронгуй болгох, байгууллагын үндсэн баримтуудыг шинэчлэн, дагаж мөрдөх” зорилтын хүрээнд :

“Соёлын төв өргөөний дүрэм”-ийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэн батлуулах

Санхүүжилт менежментийн алба

СТӨ

2017 оны 4 улиралд

-

 

 

 

“Үйлчилгээний албан хаагчдын стандарт”-ыг мөрдүүлэх

Маркетинг үйлчилгээний алба

СТӨ

Жил бүр

-

 

 

 

1.4.”Менежментийн чадавхийг дээшлүүлэх” зорилтын хүрээнд:

СТӨ-ний үйл ажиллагааг сурталчлах хөдөлгөөнт болон байнгын самбаруудыг ашиглалтанд оруулах

Маркетинг үйлчилгээний алба

СТӨ

Жил бүр

 

 

 

 

1.5.”Цалин, шагнал урамшууллын системийг шинэчлэн, мөрдүүлэх” зорилтын хүрээнд :

Цалин хөлстэй холбогдон гарсан хууль тогтоомжийг дагаж мөрдөх

Санхүүжилт менежментийн алба

СТӨ

Жил бүр

 

 

 

 

Цаг үеийн шаардлагатай уялдуулан “Хөдөлмөрийн дотоод журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах

Санхүүжилт менежментийн алба

СТӨ

Жил бүр

 

 

 

 

Зорилго 2 : “БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ, МАТЕРИАЛЛАГ ОРЧИН НӨХЦЛИЙГ САЙЖРУУЛАХ”

 

2.1. Байгууллагын орчинг шинэчлэн сайжруулах, үзэгчдийн сэтгэл ханамжтай байдлыг дээшлүүлэх нөхцлөөр хангах, хамт олны ажиллах таатай орчинг бүрдүүлэх

СТӨ-ний гаднах ногоон байгууламжийг сэргээн засварлаж, хайс нэмж дугуйны зогсоолтой болгох

Инженер техникийн алба

СТӨ

2017 оны

2 улирал

600.000

 

 

 

“А” хэсгийн барилгын хойд болон зүүн хаяавч чулуун хавтангийн ховхорсон, эвдэрч гэмтсэн хэсгийг шинэчлэх.

Инженер техникийн алба

СТӨ

2017 оны

2 улирал

 

 

 

 

“Г” хэсгийн 1-р давхрын үүдний хүлээлгийн хэсэгт их засвар хийх.

Инженер техникийн алба

СТӨ

2017 оны 1 улирал

5000.000

 

 

 

Г” хэсгийн 12-р давхарт их засвар хийх

Инженер техникийн алба

СТӨ

2018 оны 2 улирал

1.800.000

 

 

 

“Г” хэгсийн 1-12 давхрын шат, подвалын их  засвар хийх.

Инженер техникийн алба

СТӨ

2018 оны 4 улирал

10.000.000

 

 

 

Цахилгааны хуваарилах байгууламжийн автомат сэлгэн залгагчийг шинэчлэх

Инженер техникийн алба

СТӨ

2018 оны 1 улирал

6.000.000

 

 

 

“А” хэсгийн дээврийн хар цаасыг шинэчилж их засвар хийх

Инженер техникийн алба

СТӨ

2019 оны 2,3 улирал

400.000.000

 

 

 

Галын дохиоллын системийн засварын ажлын төсөв хийлгүүлж, хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх.

Инженер техникийн алба, Санхүүжилт менежментийн алба

СТӨ

2019 оны 2 улирал

1800.000

 

 

 

 

Гадна усны гидрантуудыг шалгаж шалгалтын мөрөөр холбогдох арга хэмжээг авах.

Инженер техникийн алба

СТӨ

2019 оны 1 улирал

3000.000

 

 

 

2.2 Гэрэл, дуу, тайзны техник хэрэгслийг байнга шинэчлэн сайжруулах, шинэ техник технологийг нэвтрүүлэх.

Лед дэлгэцтэй болох

Инженер техникийн алба, САнхүүжилт менежментийн алба

СТӨ

2019 оны

3 улирал

350.000.000

 

 

 

Пар гэрлүүдийг нэмэх

Инженер техникийн алба, САнхүүжилт менежментийн алба

СТӨ

2018 2 улирал

 

 

 

 

 

 

Зорилго 3 : “ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ”

 

3.1. Гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, Монголын мэргэжлийн урлагийн байгууллагын төлөөлөгчдийг Олон улсын арга хэмжээнд оролцуулахад бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах

БНАСАУ-д зохиогддог “Хаврын баяр” Олон улсын урлагийн наадамд уран бүтээлчдийг бэлтгэн оролцуулах

Гадаад харилцааны мэргэжилтэн

БНАСАУ Пхьенян

Жил бүрийн 4-р сард

 

 

 

Вьетнам улсад зохиогддог Соёлын өдрүүдэд уран бүтээлчдийг бэлтгэн оролцуулах

Гадаад харилцааны мэргэжилтэн

Вьетнам

2 жилд нэг удаа 4-р сард

 

 

 

 

ӨМӨЗО-ны Засгийн газрын урилгаар зохоин байгуулагддаг сурагч солилцооны хөтөлбөрт 100 багш сурагчдыг бэлтгэн оролцуулах

Гадаад харилцааны мэргэжилтэн

ӨМӨЗО

Жил бүрийн 9-р сар

 

 

 

3.2. Гадаадын ижил төстэй байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, харилцан туршлага солилцох, хамтран ажиллах.

ОХУ-ын Их театрын үйл ажиллагаатай удирдлагын бүрэлдэхүүнийг танилцуулж, туршлага судлах

Гадаад харилцааны мэргэжилтэн

Мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтран ажиллах

Жил бүр

 

 

 

БНАСАУ-ын ижил төстэй байгууллагуудад санал тавьж, хамтран ажиллах

 

Мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтран ажиллах

2018 онд

 

 

 

БНХАУ-ын соёлын ордоны үйл ажиллагаатай танилцах, тодорхой хугацаагаар мэргэжил дээшлүүлэх зорилгоор ажилтан явуулах

Удирдлага

 

2018 онд

 

 

 

 

Буриад улсын филармони Улаан-Үд хотын “Байгаль” чуулгатай харилцан туршлага солилцох

Гадаад харилцааны мэргэжилтэн

Мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтран ажиллах

Жил бүр

 

 

 

3.3. Монголын соёл урлагийг дэлхий нийтэд таниулан сурталчлахад тэргүүлэх үүрэгтэй оролцох

Монголын соёлын өдрүүдийг Олон улсад зохион байгуулах ажиллагаанд хамтран оролцох

Удирдлага

Мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтран ажиллах

Тухай бүрд

 

 

 

3.4.Гадаад дотоодын байгууллагуудын үзэсгэлэнг зохион байгуулах.

Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтрахн үзэсгэлэн зохион байгуулах

Удирдлага

Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтрах

Жил бүр

 

 

 

Улаан-Үд хотод болдог Монголын соёлын өдрүүдэд уран бүтээлчдийг бэлтгэн оролцуулах

Удирдлага

Мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтран ажиллах

Тухай бүр

 

 

 

Зорилго 4 : “САНХҮҮГИЙН НАЙДВАРТАЙ БАЙДЛЫГ ХАНГАХ”

 

4.1.Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг нэвтрүүлж ашиглах.

Нягтлан бодох бүртгэлийн шинэчилсэн системийг тухай бүр нэвтрүүлж ашиглах

Санхүү

 

Тухай бүр

-

 

 

4.2.Санхүүгийн хяналтыг сайжруулах.

“Дотоодын хяналт шалгалтын комисс” томилон ажиллуулах

 

 

 

 

 

 

Жилийн эцсийн болон хагас жилийн тооллогыг чанартай хийж гүйцэтгэх

Санхүү

 

Жил бүрийн 6,12 сард

 

 

 

4.3             Орлогын эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх.

Мөнгөний имфляцын өөрчлөлттэй уялдуулан тоглолтын болон түрээсийн төлбөрт нэмэлт өөрчлөлт оруулж, хэрэгжилтэнд хяналт тавих

Санхүү

 

Тухай бүр

-

 

 

4.4            Урсгал засварын санхүүжилтийг үр дүнтэй зарцуулах.

 

Дулааны төв узелийн халаалтын  болон халуун усны насоснуудын цахилгаан тэжээлийн болон удирдлагын шугамыг хэсэгчлэн солих.

Санхүү, Инженер техникийн алба

СТӨ

Тухай бүр

 

 

 

Хэрэгцээний хүйтэн усны насосыг шинэчлэх.

Санхүү, Инженер техникийн алба

СТӨ

Тухай бүр

 

 

 

Галын дохиоллын системийн засварын ажлуудыг хийх

Санхүү, Инженер техникийн алба

СТӨ

2018 оны 2 улиралд

 

 

 

 

 
                               

 

 

 

Тав. Нийслэлийн Соёлын Төв Өргөөний үйл ажиллагаатай холбоотойгоор нийслэлийн төсөвт орох орлого, зарлагын талаарх тооцоололт

 

Орлогын талаар :

/сая төгрөгөөр/

Утга

 

2014

 

2015

 

2016

 

2017

 

2018

1.

Үндсэн үйл ажиллагааны орлого

1761851,9

1638203,8

1052825,4

1454687,2

1454687,2

 

Зардлын талаар :

                                                                                                   /сая төгрөгөөр/

Утга

 

2014

 

2015

 

2016

 

2017

 

2018

1.

Цалин

536049,6

582336,7

363393,7

636268,6

636268,6

2.

Нэмэгдэл цалин

124446,3

61811,0

49459,2

60207,0

60207,0

3.

НДШ

73752,8

61861,7

50035,2

76612,3

76612,3

4.

Гэрэл цахилгаан

141732,0

184689,1

149863,9

256955,0

256955,0

5.

Түлш халаалт

193337,9

138472,1

81359,4

180002,1

180002,1

6.

Цэвэр, бохир ус

21662,7

38260,1

26471,7

46724,6

46724,6

7.

Бичиг хэрэг

5289,4

2697,0

1124,3

4854,4

4854,4

8.

Тээвэр шатахуун

2319,9

1931,5

1228,4

2620,8

2620,8

9.

Шуудан холбоо

3084,1

1957,9

2053,5

3090,0

3090,0

10.

Ном хэвлэл

100,0

37,4

 

100,0

100,0

11.

Хичээл сургалтын зардал

-

 

-

-

-

12.

Сургалт семинарын зардал

-

 

-

-

-

13.

Төлбөр хураамж, бусад зардал

4300,4

43004,7

4454

12260,9

12260,9

14.

Урсгал зардал

49960,1

54159,1

16021

54400,0

54400,0

15.

Элэгдлийн зардал

 

 

 

 

 

16.

Нэг удаагийн тэтгэмж

6500,0

31349,4

10083,0

69579,9

69579,9

17.

Байрны түрээс

407000,0

422900,0

351000,0

350000,0

350000,0

18.

Банкны үйлчилгээний хураамж

-

 

-

-

-

 

Зардлын дүн

1761859,1

1635095,3

1016623,5

1454687,2

1454687,2

 

Долоо. Дотоодын хяналтын хэрэгжүүлэлт

2016-2019 оны стратегийн төлөвлөгөөг хугацаанд нь чанартай биелүүлэхэд СТӨ-ний ерөнхий менежер үйл ажиллагаагаа бүрэн чиглүүлж, удирдлага зохион байгуулалтаар хангаж, гүйцэтгэлд нь тогтмол хяналт тавин ажиллана.

Нийслэлийн СТӨ нь мэргэжлийн соёлын төв байгууллагын хувьд төрийн байгууллагаас батлан гаргасан хууль тогтоомжуудаас гадна  СТӨ үйл ажиллагааны онцлог байдалд нийцүүлэн боловсруулсан Байгууллагын дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, Гал хөдөлмөр хамгааллын дүрэм болон бусад үндсэн баримт бичгүүдийг удирдлага болгон үйл ажиллагаагаа явуулна.

Үйлчилгээний цар хүрээг олон түмэнд нээлттэй, хүртээмжтэй, шуурхай байлгахад ихээхэн анхаарч, удирдах албан тушаалтны тавих хяналтыг ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журамд тодорхой заан өгч ажиллана.

Дотоод хяналтын үйл ажиллагаа нь сахилга дэг журам, зохион байгуулалт, хөдөлмөрийн цаг ашиглалт, үзвэр үйлчилгээний явц, эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, зарцуулалт, үйлчилгээний чанар, төлөвлөгөөний биелэлт зэрэгт голлон чиглэгдэнэ.

Санхүүгийн хяналт:

Санхүүгийн жилийн, улирлын болон сарын тайланд хяналт тавьж, орлого зарлагын хэмжээг сайтар тооцох, орлогын хэмжээг нэмэгдүүлж, зарлагыг хэмнэх тал дээр хяналт тавина. Ингэхдээ байгууллагын санхүүгийн төлөвлөгөөг сар буюу жилээр гаргаж түүний биелэлтийг чанд баримтлан ажиллана.

Үйл ажиллагааны түвшний хяналт:

Захиргаа, зохион байгуулалт, албад тус бүрийн үйл ажиллагааг хянах бодлого явуулна. Үүнд:

Удирдлагын шийдвэрээр сар бүрийн үйл ажиллагааны төлөвлөлтийг гаргаж, хүн бүр өөрийн салбарыг хариуцан авах бөгөөд үүнийг сарын эцсийн тайланг үндэслэн, биелэлтэд үнэлэлт өгч хяналт тавина.

 Сар бүрийн 2, 4 дэх долоо хоногийн 3 дахь өдрийн 14.00 цагт /шаардлага гарвал тухай бүрт/ Захиргааны зөвлөл хуралдаж, чиглэл тус бүрийн үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилт, ажлын үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар товч тайлагнаж, нэгдсэн дүгнэлт гаргаж ажиллана.

Ажилтан албан хаагчид өөрийн хийсэн ажлаа жилийн эцсээр албадын дарга нарт тайлагнана.

 Цаашид дотоодын хяналтыг өргөжүүлэх, зохион байгуулалтыг нь боловсронгуй, үр ашигтай байх талаар байнга анхаарч, нэгж бүрт гарсан зөрчил дутагдлын шалтгааныг тогтоож, цаг алдалгүй арилгах, хүн бүртэй хариуцлага тооцох байдлаар ажиллана.

 

НИЙСЛЭЛИЙН СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨНИЙ 2017-2019 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

 

2017 онд :

д/д

Хэрэгжүүлэх ажлууд

Хугацаа

Зардал

1.

“Г” хэсгийн 1-р давхрын үүдний хүлээлгийн хэсэгт их засвар хийх.

1 улирал

5.000.000

2.

Г” хэсгийн 12-р давхарт их засвар хийх

2 улирал

1.800.000

3.

“Г” хэгсийн 1-12 давхрын шат, подвалын их  засвар хийх.

4 улирал

10.000.000

 

2018 онд :

д/д

Хэрэгжүүлэх ажлууд

Хугацаа

Зардал

1.

Цахилгааны хуваарилах байгууламжийн автомат сэлгэн залгагчийг шинэчлэх

1 улирал

6.000.000

2.

“А” хэсгийн дээврийн хар цаасыг шинэчилж их засвар хийх

2,3 улирал

400.000.000

3.

Галын дохиоллын системийн засварын ажлын төсөв хийлгүүлж, хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх.

2 улирал

1.800.000

2019 онд :

д/д

Хэрэгжүүлэх ажлууд

Хугацаа

Зардал

1.

Гадна усны гидрантуудыг шалгаж шалгалтын мөрөөр холбогдох арга хэмжээг авах.

3 улирал

3.000.000

2.

Цахилгааны шугам сүлжээг хэсэгчлэн шинэчлэх

2-3 улирал

120.000.000

3.

“Г” болон “Б” хэсгийн дээврийн хар цаасыг шинэчилж их засвар хийх

2,3 улирал

500.000.000