Blue Flower

Манай байгууллага нь Нийслэл болон Улсаас ШУУД санхүүжилт авдаггүй, өөрийн үйл ажиллагааны орлого буюу түрээсийн, их танхим ашиглуулсны төлбөрөөр дулаан, цахилгаан, цэвэр бохир ус, ажиллагсдын цалин, хөлс, НДШ, ЭМД, урсгал зардлуудаа санхүүжүүлж, үлдсэн орлогыг Нийслэлийн Өмчийн Харилцааны Газраар дамжуулан Нийслэлийн төсөвт төвлөрүүлдэг. Өргөө нь 

  • Санхүүжилт менежментийн алба,
  • Уран бүтээл техникийн алба,
  • Инженер техникийн алба,
  • Маркетинг үйлчилгээний алба, С
  • Соёл-Эрдэнэ хамтлаг  гэсэн 5 албатай.

Нийслэлийн Соёлын Төв Өргөө нь 2018 оны эхний хагас жилийн байдлаар 70 ажилтантай үйл ажиллагаагаа явуулсан. Албан хаагчдын хагас жилийн ажлыг дүгнэхдээ:

  • Ажлын төлөвлөлт, түүний гүйцэтгэл
  • Ажлын байрны үндсэн зорилтуудын хэрэгжилт
  • Тогтоол, захирамж, тушаалын хэрэгжилт
  • Хариутай албан бичиг, өргөдөл гомдлын индекс тооцсон үнэлгээ
  • Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт
  • Албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиж байгаа байдал
  • Ажлын цаг ашиглалтын байдал
  • Олон нийтийн ажилд оролцсон байдал
  • Дээд газруудад болон дотооддоо гаргаж өгөх мэдээ, тайланг цагт нь үнэн зөв гаргаж өгсөн байдал
  • Хариуцсан ажлын чиглэлээр санаачилж хийсэн ажил

гэсэн 10 үзүүлэлтээр ажлыг дүгнэсэн юм.

Соёлын Төв Өргөөний албадын ажлыг нэгтгэн дүгнэсэн байдал:

 

         Албадын нэр Ажил дүгнэсэн үзүүлэлтийн тоо Ерөнхий дүн
 

Санхүүжилт менежментийн алба

10 95%
  Уран бүтээл техникийн алба 8 97,8%
  Инженер техникийн алба 8 98%
  Маркетинг үйлчилгээний алба 7 97,5%