Blue Flower

Нийслэлийн Соёлын Төв Өргөө нь 2015-2018 онуудад улс, нийслэлийн төсвөөс нэг ч хөрөнгө оруулалт аваагүй. Гэхдээ өөрсдийн санаачилгаар олон зүйлийг хийж бүтээсэн юм.

 

Өөрсдийн санаачилгаар хийсэн ажил-2017 он

“А” хэсгийн 1-3 дугаар давхрын фойенд 16 ширхэг сайн чанарын радиотор суурилуулж, подвалд халаалтын D76 –ын 40 м шугамыг хэсэгчлэн солилоо. Үзэгчдээс тоглолтын өмнө авсан санал асуулгад их танхим, фойе маш хүйтэн байна санал гомдол ихэнх хувийг эзэлдэг байсан тул  Мон-Ашид ХХК-тай хамтран “А” хэсэгт нийт 17 инфра цахилгаан халаагууруудыг их танхим, тайзны 2 талын карман, нэгдүгээр давхрын фойе, төв хаалгааны хооронд, нийтийн ариун цэврийн өрөө, ажилчдын хаалга, тасалбар борлуулах өрөө, зочид хүлээн авах өлгүүрийн хэсэгт суурилуулж ажиллууллаа. Энэ халаагууруудыг нэмж тавьснаар үзэгчдийн их танхим, фойе дулаан болж ая тухтай байдлыг ханган үзэгчид ч гадуур хувцсаа өлгүүлэн соёлтой үйлчлүүлдэг боллоо.

Цогцолборын “Г” хэсгийн хүн зөөврийн 4 лифтийн машины өрөөнд засвар хийж, лифтийн редукторын 32 л тос, 16 ширхэг башмакыг шинээр сольж зорчигчдод зориулсан 4 ширхэг санамжийг  шинэчлэн лифтийн кабинд тогтоолоо

Өмч хамгааллын комиссын ажлаа жилээр төлөвлөж, нийслэлийн өмчийг хамгаалах, ашиглалтыг сайжруулах зорилгоор цогцолборын “А” хэсгийн 128 тоот гадна хаалганы хаалга шинээр сольж,зочид хүлээн авах  өрөөний хана, таазыг  хусаж цэвэрлэх, фүжи шингэн цаас  обой таазанд нааж, ханын обой, шалны хивсэнцрийг шинэчлэн солилоо.

Цогцолборын  “Г” хэсгийн гадна орох хаалганы завсрын хэсгийн  тааз, хана хусаж цэвэрлэн, фүжи шингэн цаас, обой нааж, гэрэлтүүлэг солин хананд корунд түрхэж удаан эдэлгээтэй чулуун хана хийх зэрэг ажлуудыг өөрсдийн ажилчдын хүчээр чанарын өндөр түвшинд хийж дуусгалаа. Мөн Цогцолборын Г хэсгийн 5 дугаар давхарт байрладаг Нийслэлийн Соёл Урлагийн газрын 6 өрөөний хана таазыг эмульсдэж,  12 дугаар давхрын 3 өрөөний хана таазыг эмульсдэж, шалыг шинээр паркетлаж, гэрэлтүүлгийг шинэчилж, 4 дүгээр давхрын лифтны холлын хэсгийг эмульсдэж, шинээр паркетан шал хийж, дуусгалаа.

 

  Өөрсдийн санаачилгаар хийсэн ажил-2018 он

Өмч хамгааллын комиссын ажлаа жилээр төлөвлөж, нийслэлийн өмчийг хамгаалах, ашиглалтыг сайжруулах зорилгоор цогцолборын “А” хэсгийн ажилчдын үүдний хэсгийн хана, таазыг  хусаж цэвэрлэх, хүрээ булан хийх. фүжи шингэн цаас  обой таазанд нааж. хананд корунд түрхэж удаан эдэлгээтэй чулуун хана  хийж  шинэчлэн солилоо.

Цогцолборын  “Г” хэсгийн 1 дүгээр давхрын  тааз, хана хусаж цэвэрлэн, фүжи шингэн цаас, обой наах, гэрэлтүүлэг солих зэрэг ажлуудыг өөрсдийн ажилчдын хүчээр чанарын өндөр түвшинд хийж дуусгалаа.