Сүхбаатар дүүрэгт Соёлын Цаг хөтөлбөр "Дуурь Бүжгийн Эрдмийн Театр"-ын хамт олон

2020 оны 09 сарын 17

Соёлын яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газартай хамтран иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, уран бүтээлчдээр дамжуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх уриалгыг иргэдэд хүргүүлэх зорилгоор “Соёлын цаг” аяныг эхлүүлсэн билээ.

Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн Соёлын Төв Өргөө, Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын хамт олон уран бүтээлчид хамтран урлагийн тоглолтоор 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Бэлх захын талбай, Хонхтой цэцэрлэгт хүрээлэн, Ю.Цэдэнбалын нэрэмжит талбайд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ард иргэдэд үйлчиллээ.