Blue Flower

Соёлын Төв Өргөөний барилгыг Оросын холбооны улс 1987 онд барьж, манай улсад бэлэглэсэн байдаг.

Тус барилга УИХ-ын 1999 оны 29 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг Даргын А/209 тоот захирамжаар Төрийн өмчийн харъяаллаас нийслэлийн өмчлөлд шилжиж ирсэн юм.

Тус барилга нийт  13469 м2 (анх хүлээлгэж өгсөн 15000 м2 талбайгаас Сод монгол грүпп,   Улаанбаатар хэвлэл, Ардчилсан намын байрны  талбайнууд хасагдсан) ашигтай талбайтай болж буурсан бөгөөд үүний 7736,6 мталбайд  буюу  81  хувьд нь Шинжлэх ухааны болон урлаг соёлын байгууллагууд, 1822,4 мталбайд  буюу 19 хувьд нь бусад байгууллагууд түрээслэн үйл ажиллагаагаа явуулж байна.

“А” хэсэгт 1325 хүний суудалтай концертын их танхим, Улсын филармони, Баянмонгол чуулга, Морин хуурын чуулга, Театрын музей, Өргөөний захиргаа, Соёл-Эрдэнэ хамтлаг,  “Б” хэсэгт Хүүхдийн номын ордон, Сөүлийн соёлын төв, Уран зургийн галерей, Соёлын өвийн төв, “Г” хэсэгт Шинжлэх ухааны академийн тэргүүлэгчдийн газар, Урлагийн ажилтны холбоо, Нүүдлийн соёл иргэншилийг судлах олон улсын хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо, Төрийн хэлний зөвлөл, Нийслэлийн соёл урлагийн газар, Нийслэлийн эдийн засгийн хөгжлийн газар, Соёл урлагийг хөгжүүлэх сан зэрэг улсын төсвөөс санхүүждэг шинжлэх ухаан соёл урлагийн анхдагч байгууллагууд  байрлаж үйл ажиллагаагаа явуулж ирлээ. 

Өргөө нь Улсын Их Хурлаас 2012 онд баталсан “Төрөөс соёлын  талаар баримтлах бодлого, Засгийн Газраас батлагдсан төсөл хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан  “Нийслэлийн хүн амд үзүүлэх соёл, урлагийн  үйлчилгээний нэр төрлийг олшруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл урлагийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх” зорилтуудыг хэрэгжүүлж, нийслэлийн өмчийн байрны ашиглалт, засвар үйлчилгээг хариуцаж барилга байгууламж, эд хөрөнгийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу аж ахуйн нэгж, байгууллага иргэдэд түрээслэн ажилладаг.

 Өргөө нь Санхүүжилт менежментийн алба, Уран бүтээл техникийн алба, Инженер техникийн алба, Маркетинг үйлчилгээний алба, Соёл-Эрдэнэ хамтлаг  гэсэн 5 нэгжтэй. 

 

Манай байгууллагын үйл ажиллагааны онцлог нь  Нийслэл болон Улсаас ШУУД санхүүжилт авдаггүй, өөрийн үйл ажиллагааны орлого буюу түрээсийн, их танхим ашиглуулсны төлбөрөөр дулаан, цахилгаан, цэвэр бохир ус, ажиллагсдын цалин, хөлс, НДШ, ЭМД, урсгал зардлуудаа санхүүжүүлж, үлдсэн орлогыг Нийслэлийн Өмчийн Харилцааны Газраар дамжуулан Нийслэлийн төсөвт төвлөрүүлдэг.

Санхүүжилтийн эх үүсвэрийг дараах эрх зүйн актын хүрээнд бүрдүүлж, зарцуулж ирсэн болно.

 

НИТХТ-ийн 2009 оны 93 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмч, эд хөрөнгийг түрээслүүлэх журам”-ын 2.6-ын “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн зах зээлийн үнэтэй уялдуулж, үйл ажиллагааны онцлогийг харгалзан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Өмчийн харилцааны газрын саналыг үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар батлуулна” гэсэн заалтыг үндэслэн  баталсан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 26 тогтоолын 1-д түрээсийн төлбөрийн нэгж талбайн доод үнийг”, 4-т “Нийслэлийн өмчит байгууллага, хуулийн этгээдүүд түрээслэгчээс авч байгаа түрээсийн төлбөрийн 60%-ийг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ” гэсэн,  “Нийслэлийн өмч, эд хөрөнгийг түрээслүүлэх журам”-ын 3.3-ын Нийслэлийн өмчийн эд, хөрөнгийн түрээсийн төлбөрийг гэрээнд заасны дагуу Өмчийн харилцааны газар төвлөрүүлж, нийслэлийн төсөвт оруулна” гэсэн заалтуудыг баримтлан, түрээсийн гэрээ байгуулан ажиллаж, санхүүжилтийн эх үүсвэрээ бүрдүүлж, зарцуулдаг юм.