Дорнын говиос МОНГОЛ эхэлдэг уран бүтээлийн тоглолт
“Чамайгаа би “ тоглолт
"Хурмаст тэнгэр" ардын дууны тоглолт 2024 оны 11 сарын 15, 16-нд "Соёлын төв өргөө"-нд 19:00 цагт
Бямбасүрэнгийн Шаравын алдарт "СЭРСЭН ТАЛ" удиртгал хөгжим , "ААВ ЭЭЖ ХОЁР МИНЬ" дууны бүтээлийн ...
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит "Хүүхдий...
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян
Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г нэгдмэл зо...
Дэлгэрэнгүй...Социал димократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны 30 жилийн ойн арга...
Дэлгэрэнгүй...“ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГ"-ИЙН АЯН ЭХЭЛЛЭЭ.
Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г нэгдмэл з...
Дэлгэрэнгүй...Соёлын Төв Өргөөний барилгыг Оросын холбооны улс 1988 онд барьж, манай улсад бэлэглэсэн байдаг. Тус барилга УИХ-ын 1999 оны 29 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг Даргын А/209 тоот захирамжаар Төрийн өмчийн харъяаллаас нийслэлийн өмчлөлд шилжиж ирсэн юм.
Тус барилга нийт 13469 м2 (анх хүлээлгэж өгсөн 15000 м2 талбайгаас Сод монгол грүпп, Улаанбаатар хэвлэл, Ардчилсан намын байрны талбайнууд хасагдсан) ашигтай талбайтай болж буурсан бөгөөд үүний 7736,6 м2 талбайд буюу 81 хувьд нь Шинжлэх ухааны болон урлаг соёлын байгууллагууд, 1822,4 м2 талбайд буюу 19 хувьд нь бусад байгууллагууд түрээслэн үйл ажиллагаагаа явуулж байна.
“А” хэсэгт 1313 хүний суудалтай концертын их танхим, Улсын филармони, Баянмонгол чуулга, Морин хуурын чуулга, Театрын музей, Өргөөний захиргаа, Соёл-Эрдэнэ хамтлаг, “Б” хэсэгт Хүүхдийн номын ордон, Сөүлийн соёлын төв, Уран зургийн галерей, Соёлын өвийн төв, “Г” хэсэгт Шинжлэх ухааны академийн тэргүүлэгчдийн газар, Урлагийн ажилтны холбоо, Нүүдлийн соёл иргэншилийг судлах олон улсын хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо, Төрийн хэлний зөвлөл, Нийслэлийн соёл урлагийн газар, Нийслэлийн эдийн засгийн хөгжлийн газар, Соёл урлагийг хөгжүүлэх сан зэрэг улсын төсвөөс санхүүждэг шинжлэх ухаан соёл урлагийн анхдагч байгууллагууд байрлаж үйл ажиллагаагаа явуулж байна.
Соёлын Төв Өргөө нь Улсын Их Хурлаас 2012 онд баталсан “Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Засгийн Газраас батлагдсан төсөл хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Нийслэлийн хүн амд үзүүлэх соёл, урлагийн үйлчилгээний нэр төрлийг олшруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл урлагийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх” зорилтуудыг хэрэгжүүлж, нийслэлийн өмчийн байрны ашиглалт, засвар үйлчилгээг хариуцаж барилга байгууламж, эд хөрөнгийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу аж ахуйн нэгж, байгууллага иргэдэд түрээслэн ажилладаг.
Соёлын Төв Өргөө нь бүтэц зохион байгуулалтын Санхүүжилт менежментийн алба, Уран бүтээл техникийн алба, Инженер техникийн алба, Маркетинг үйлчилгээний алба, Соёл-Эрдэнэ хамтлаг гэсэн 5 нэгжтэй.