Байгууллагын инженерийн шугам сүлжээний найдвартай ажиллагаа, засвар үйлчилгээ, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хэвийн нөхцөлийг ханган ажиллах үүрэгтэй.

·      Байгууллагын халаалт, цахилгаан, цэвэр, бохир ус, сантехник  системийн найдвартай ажиллагааг хариуцаж ажиллах,

·      Байгууллагын үйл ажиллагааны шуурхай, бүтээлч байдал болон ажлын байрны аюулгүй орчинг хангахад техник технологийг нэвтрүүлэх,

·      Инженерчлэлийн  тоног төхөөрөөмжийн  их болон урсгал засварыг хийх,

·      Албан хаагчдын  орчин цагийн компьютер, техник хэрэгсэл, дотоод сүлжээний найдвартай ажиллагааг хангах,

Гүйцэтгэх үүрэг:

-       Инженер техникийн албаны өдөр тутмын ажлын гүйцэтгэлийг төлөвлөх, зохион байгуулах.

-       Өргөөний дэд бүтцийн хэвийн үйл ажиллагааг хангах ажлыг зохион байгуулах (Сантехник, цахилгаан, тоног төхөөрөмж, дулаантай холбоотой)

-       Дэд бүтэцтэй холбоотой сайжруулалтын ажлыг төлөвлөж хэрэгжүүлэх

-       Дэд бүтцийн төслийн шинж чанартай ажлуудыг удирдах, хэвийн нэвтрүүлэлтийг хариуцан ажилла.

-       Жил бүрийн өвлийн бэлтгэл ажил болон үйл ажиллагаа эхлэх үеийн бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган тайлагнаж ажиллах.

-       Гадна шугам хоолой, халаалт, цахилгаантай холбоотой төслийн тооцоо болон зураг гаргах, зургийн дагуу ажлын гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулах

Мэргэжлийн шаардлага:

-       Засвар үйлчилгээний инженер, Цахилгааны инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэжлийн чиглэлээр баклавар ба түүнээс дээш зэрэгтэй

-       Мэргэжлээрээ 5-аас дээш ажиллаж байсан туршлагатай

Шаардагдах ур чадвар:

-       Autocad Болон бусад мэргэжлийн шаардлагатай программ дээр ажилладаг байх.

-       Харилцааны соёлтой баг удирдан зохион байгуулах, манлайлах чадвартай байх.

-       Төлөвлөх, тайлагнах ажлын гүйцэтгэлийг хэмжих удирдах чадвартай

-       Гэнэтийн доголдол, асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэн зохион байгуулах ур чадвартай байх.