Blue Flower

МОНГОЛ ХҮН” аяны анхдугаар зөвлөгөөн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Соёлын төв өргөөнд болж өндөрлөлөө.

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн Хөгжлийн хороо, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Боловсролын Газар хамтран зохион байгуулсан МОНГОЛ ХҮН” аяны анхдугаар зөвлөгөөн боллоо. Аяны зорилго нь Хүний эрхийг эрхэмлэн, уламжлалт ёс заншлаа дээдлэн өвлүүлэх, байгаль дэлхийгээ хайрладаг, авьяас чадвараа хөгжүүлэн, сурч боловсрох эрмэлзэлтэй, бүтээлч, хариуцлагатай, уужуу холч ухаантай, үнэнч шударга иргэн болгон төлөвшүүлэхэд оршино.

Аяны нээлтэд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн Хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нар оролцож, баяр хүргэж үг хэллээ.

Нийслэл, дүүргийн Засаг Даргын Тамгын газар, нийслэлийн төр захиргааны байгууллагын удирдлагууд, төрийн  болон төрийн бус өмчийн 623 цэцэрлэг, 225 сургууль, насан туршийн  боловсролын 8 төвийн удирдах албан тушаалтан, ажилчид, хүүхэд багачуудыг төлөөлсөн 1300 гаруй хүн оролцсон болно.

Анхдугаар зөвлөгөөний үеэр НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал  “Монгол хүнээ хэрхэн бэлтгэх вэ?”, Улаанбаатар хотын Цагдаагийн Газрын гэр бүл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа П.Эрдэнэцэцэг “Хүүхдийн эрх ашиг хохирохоос урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагаа”, БГД-ийн 28 дугаар сургуулийн бага ангийн  багш Ж.Оюун-Эрдэнэ, О.Цэцэгмаа нар нь “Хүүхдийг номд хөтлөн төлөвшүүлэх нь”, НБГ-ын хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга С.Ганчимэг “Хүүхдийн төлөвшил хандлага ба боловсролын үүрэг”, БЗД-ийн тэргүүний 92 дугаар сургуулийн захирал Д.Октябрь “Сайхан сэтгэл, сайн хүн” сэдвээр тус тус илтгэл тавьж, Монгол Улсын гавьяат багш Д.Дамдинжав “Байгаль эх орноо хайрлаж хүн болохуй” сэдвээр сургаалаа хайрлалаа.

“Монгол хүн” аян нь 4 үе шаттайгаар хэрэгжинэ. Аяны хүрээнд нийслэлийн хүүхэд багачууд “Эрхэмлэх 9 зүйл”-тэй боллоо.

https://scontent-hkg3-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/17457387_1380059878727155_9009366323687416868_n.jpg?oh=81ec05d40b343e04fc5e65811b24f817&oe=594EC2A4https://scontent-hkg3-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/17426267_1380059968727146_7147071642810823719_n.jpg?oh=83daee0f4883ce8a4f422791975f1490&oe=5958DF8Bhttps://scontent-hkg3-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/17426119_1380060088727134_4857631094532690942_n.jpg?oh=e8aa070e8d589893e9e9c2288fd57cc2&oe=5966988Ahttps://scontent-hkg3-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/17425832_1380059735393836_8693279074253889028_n.jpg?oh=ab685122ab656d1db3cc1d1554ec8e1e&oe=595C1C13