Blue Flower

    Монгол Улсын морин хуурын чуулгын 25 жилийн ой тохиож байна. Тэртээ 1992  онд Цэндийн Батчулуун багшийн санаачилгаар засгийн газрын тогтоол гарган байгуулагдаж байсан тус чуулга өдгөө дэлхийд Монгол улсын нэрийн хуудас болоод даруй 25 жил өнгөрчээ. 1994 онд соёлын сайдын тушаалаар улсын Филармони гэдэг их айлын бүрэлдэхүүнд багтааж улсын Филармонийн морин хуурын чуулга болсон түүхтэй билээ. Морин хуурын чуулгын 25 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт энэ сарын 21-ний өдөр болох гэж байна.

http://stu.ub.gov.mn/images/pic/IMG_4089.JPG