Blue Flower

Захирлын 2013 оны 07 дугаар тушаалын хавсралт

 

СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨНИЙ АЖИЛТНЫ ЁС ЗҮЙН ДҮРЭМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Соёлын төв өргөөний ажилтны албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн хэм хэмжээг тогтоон хэвшүүлэхэд энэ дүрмийн зорилго оршино.

 

1.2. Соёлын төв өргөөний алба, нэгж бүр энэхүү дүрмийг дагаж мөрдөн байнгын хяналт, хариуцлагын тогтстлцоог дотооддоо бүрдүүлж ажиллана.

 

Хоёр. Ёс зүйн зарчим

 

2.1. Соёлын төв өргөөний ажилтан нь үйл ажиллагаандаа дор дурдсан зарчмыг баримтална:

2.1.1. Шударга ёсны;

2.1.2. Хууль дээдлэх;

2.1.З. Тэгш байдал;

2.1.4. Хариуцлага хүлээх;

2.1.5. Олон нийтэд үйлчлэх.

 

Гурав. Ёс зүйн эрхэмлэн дээдлэх зүйлс

 

3.1. Соёлын төв өргөөний ажилтан нь энэ дүрмийн 2.1-д заасан зарчмын хүрээнд нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны бодлого, хөтөлбөр, байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлж, үзэгч, олон нийтэд үйлчилгээг үзүүлэхдээ дор дурдсан зүйлсийг эрхэмлэн дээдэлнэ:

3.1.1.   Шударга ёсны зарчмын хүрээнд: хүлээсэн үүрэгтээ үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байж, бусдыг манлайлах;

3.1.2.  Хууль дээдлэх зарчмын хүрээнд: үзэгч, олон нийтэд үйлчлэх бүхий л үйл ажиллагаанд Үндсэн хууль, бусад хуулийг ямагт дээдлэн сахих;

3.1.3.  Тэгш   байдлын зарчмын хүрээнд: бусад төрийн албан хаагч болон үйлчлүүлэгч, иргэн бүртэй адил тэгш, алагчлалгүй харьцан байгууллагын хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах;

3.1.4.   Хариуцлага хүлээх зарчмын хүрээнд: албан үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай өөрийн мэдлэг чадварыг байнга дээшлүүлж, хийсэн ажпынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх;

3.1.5.   Олон нийтэд үйлчлэх зарчмын хүрээнд: үзвэр үйлчилгээг үзэгч, олон нийтэд чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэж, тэдний итгэлийг хүлээж ажиллах.

 

Дөрөв. Ёс зүйн хэм хэмжээ

 

4.1. Соёлын төв өргөөний ажилтан нь энэхүү дүрмийн 3.1.1-д заасан эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:

4.1.1. Хөдөлмөрийн хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажпын цагийг бүрэн, үр бүтээлтэй ашиглах;

4.1.2. Өөрийн байгууллага, оло.н нийтийн эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах;

4.1.3. Албан үүргээ гүйцэтгэсэн болон гүйцэтгээгүйн улмаас ашиг сонирхол нь хөндөгдөх дотоод, гадаадын аливаа иргэн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, тэдэнтэй үгсэн тохирох, амлалт өгөх, тэднээс шан харамж, хөнгөлөлттэй үйлчилгээ, зээл авах, хууль бус бусад хангамж эдлэхгүй байх.

4.2. Соёлын төв өргөөний ажилтан нь энэхүү дүрмийн 3.1.2-т заасан эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:

 

4.2.1. Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг чанд баримтлах;

4.2.2. Харьяа дээд шатны албан тушаалтныг асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах;

4.2.3. Албан үүргээ гүйцэтгэж байхдаа байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг задруулахгүй байж, хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглах, албан ёсны аливаа мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр тараахгүй байх;

4.2.4. Байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, албаны мэдээллийг албаны бус зорилгоор ашиглахгүй байх.

4.3. Соёлын төв өргөөний ажилтан нь энэхүү дүрмийн 3.1.3-т заасан эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:

4.3.1. Албан тушаалын эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгч, хамтран ажиллагсадтайгаа эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, үзвэр, соёлын үйлчилгээг чирэгдэл, ялгаварлалгүйгээр хөнгөн шуурхай хүргэх;

4.3.2. Үйлчилгээ үзүүлэхдээ хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдал, бэлгийн хандлагаар нь ялгаварлан гадуурхахгүй байх;

4.3.3. Танил тал, найз нөхөд, гэр бүл, төрөл садангийн хүмүүс ажиллаж байгаа байгууллага, тэдний ашиг сонирхолтой холбоотой асуудлаар албаны нэр барих зэргээр албан тушаал, эрх мэдлээ хууль бусаар ашиглахыг цээрлэх;

4.3.4. Албан тушаалын эрхээ урвуулан ашиглах, бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгахыг хориглох;

4.3.5. Бусад ажилтны үйл ажиллагаанд саад болох, хууль бус үйлдэл хийхийг шаардах, үүрэг даалгавар өгөхийг хориглох.

4.4. Соёлын төв өргөөний ажилтан Төрийн захиргааны албан хаагч нь энэхүү дүрмийн 3.1,4-т заасан эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:

4.4.1. Өөрийн мэдлэг чадвар, дадал туршлагаа байнга хөгжүүлж, албаныхаа нэр хүндийг ямагт дээдлэх;

4.4.2. Ажпын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод заасан зорилго, зорилт. чиг үүргийн хэрэгжилтийг биечлэн хангах;

4.4.3. Удирдлагын санаа бодолд нийцэх эсэхийг үл харгалзан тэдний гаргах шийдвэрээс үүдэн гарч болзошгүй үр дагавар, сөрөг талыг урьдчилан анхааруулж байх;

4.4.4. Захирах, захирагдах ёсны зарчмыг баримталж, тодорхой асуудлаар өөр саналтай байсан ч удирдлагаас гаргасан хуульд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх;

4.4.5. Албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажпын байрандаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, этгээд байдлаар хувцаслах, бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэх;

4.4.6. Албан ажилд шаардлагатай мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах, удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулахыг цээрлэх;

4.4.7. Байгууллагынхаа зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх талаар төрийн байгууллагаас явуулж байгаа бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн мэдээ, мэдээлэл тараахгүй байх.

4.5. Соёлын төв өргөөний ажилтан нь энэхүү дүрмийн 3.1.5-д заасан эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:

4.5.1. Албан үүргээ хэрэгжүүлэхдээ хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх;

4.5.2. Төрийн албаны соёл, дэг журмыг баримтлан иргэдтэй төлөв төвшин харилцах;

4.5.3. Үзэгч, олон нийтэд үзүүлэх үйлчилгээг зохих дүрэм, журмын дагуу хүргэх.