7 НОТНЫ БАЯР” БОЛЛОО
7 НОТНЫ БАЯР” БОЛЛОО
“Нийслэлийн Соёлын Төв Өргөө”-ний дэргэдэх “Хүүхэд хөгжлийн төв”-ийн Хийл хөгжмийн ангийн сурагчдын “7 нотны баяр” боллоо.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг уг баяр нь хийл хөгжим тоглож эхэлсэн сурагчид анхны аялгуу, сурсан мэдсэнээ аав, ээж, багш, найз нөхөддөө тоглон сонирхуулж, тайзан дээр гарах анхны алхмаа хийдэг онцгой өдөр юм.
Энэ жилийн баярт сурагчид өөрсдийн хичээл зүтгэлийн үр дүнг харуулж, энгийн хэрнээ сэтгэл хөдөлгөм аялгуугаар үзэгчдийн алга ташилтыг хүртлээ.
Сурагчдынхаа авьяас чадварыг нээж, урам зориг өгч, чин сэтгэлээсээ зааж сургадаг багш нартаа, үр хүүхдээ үргэлж дэмжин урамшуулж байдаг эцэг эхчүүдэд талархал илэрхийлье.
Хөгжимд дурласан бяцхан зүрх бүрийн мөрөөдөл ийнхүү 7 нотоор эхэлдэг билээ.
