"ИХ ХОТЫН БҮСГҮЙЧҮҮД 2026” ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2026 оны 03 сарын 06

“ИХ ХОТЫН БҮСГҮЙЧҮҮД 2026” ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж жил бүр зохион байгуулдаг “Их хотын бүсгүйчүүд-2026” хүндэтгэлийн арга хэмжээ Нийслэлийн Соёлын Төв Өргөөнд боллоо.

Ажил үйлс, хөдөлмөр зүтгэлээрээ түүчээлэн нийгэмдээ үнэ цэн бүтээж, үлгэр дуурайлал үзүүлж буй салбар салбарын шилдгүүдийг “Их хотын бүсгүйчүүд 2026” арга хэмжээний үеэр шалгарууллаа.