1000 ОХИДЫН "BECAUSE I AM A GIRL" АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
2026 оны 03 сарын 09
1000 ОХИДЫН "BECAUSE I AM A GIRL" АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НИТХ-ын Төлөөлөгч, Нийслэлийн Охидын Зөвлөлийн зөвлөх Б.Ану-Үжин Монголын сайн дурынхны төвтэй хамтран 2 дахь жилдээ 1000 охидын "Because I Am a girl" арга хэмжээг Нийслэлийн Соёлын Төв Өргөөнд зохион байгууллаа.
“Because I Am a Girl” охидын чуулган нь охидын эрх, оролцоо, хөгжлийг дэмжих зорилготойгоор Монголын сайн дурынхны нийгэмлэг жил бүрийн 3-р сарын 8-ны өдөр зохион байгуулдаг бөгөөд охидын оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн тэгш байдлыг дэмжих, ирээдүйн манлайлагч охидыг бэлтгэхэд чиглэсэн арга хэмжээ юм.


