МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН ЗЭВСЭГТ ХҮЧИН ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 105 ЖИЛИЙН ОЙ, “МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”-Т ЗОРИУЛСАН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО
2026 оны 03 сарын 18
МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН ЗЭВСЭГТ ХҮЧИН ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 105 ЖИЛИЙН ОЙ, “МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”-Т ЗОРИУЛСАН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх зэвсэгт хүчний 105 жилийн ойд зориулсан арга хэмжээнд оролцлоо. Энэ үеэр Халхын голын дайн, Чөлөөлөх дайнд оролцон эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан тэмцсэн ахмад дайчид, тэдний гэр бүл үр хүүхдүүдэд төрийн нэрийн өмнөөс талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ.
