ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IV ИХ ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026 оны 04 сарын 20
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IV ИХ ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Чингэлтэй дүүргийн Хүүхдийн зөвлөл, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Чингэлтэй дүүргийн Хүүхэд Гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, Чингэлтэй дүүргийн Хүүхэд хөгжлийн цогцолбор хамтран Нийслэлийн Соёлын Төв Өргөөнд “ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IV ИХ ЧУУЛГАН”-ыг амжилттай зохион байгууллаа.
Тус чуулганд Чингэлтэй дүүргийн 14 сургууль болон Чингэлтэй дүүргийн хүүхдийн оролцооны байгууллагын төлөөлөл болсон нийт 1000 гаруй хүүхдийг тэгш оролцуулснаас гадна сургуулийн орчинд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж “ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХҮҮХДҮҮДИЙН ИЛГЭЭЛТ-2026” хэлэлцүүлэг шийдэл олох боловсруулах зорилготойгоор энэхүү чуулган зохион байгуулагдсан юм.


