“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад тав хоног үлдлээ

16 цагийн өмнө

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад тав хоног үлдлээ

 

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад тав хоног үлдлээ.

Энэ жилийн марафоныг тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой.

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийг үндсэн таван төрлөөр зохион байгуулна. Үүнд:

  • Бүтэн марафон – 42км 195м
  • Хагас марафон – 21км 095м
  • Спорт гүйлт – 10км
  • Эрүүл мэндийн гүйлт – 5км
  • Гэр бүлийн гүйлт – 1.5км

Энэ жилийн хувьд хагас болон бүтэн марафонд гүйх оролцогчдын тоо нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Иймд насны ангилал болон бэлтгэлийн түвшиндээ тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.