НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД “МОНГОЛ ПЯНЗ” ГАЛЕРЕЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2026 оны 05 сарын 01

НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД “МОНГОЛ ПЯНЗ” ГАЛЕРЕЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Нийслэлийн Соёлын Төв Өргөөнд байрлах “Монгол Пянз” галерейд НИТХ-ын төлөөлөгчид зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Тус галерей нь Монгол Улсын орчин цагийн дуу хөгжмийн түүхийг хадгалж, 1930-аад оны нэн ховор пянз бичлэгүүд, түүхэн баримт бүхий ном товхимол, сонин сэтгүүлийн сан хөмрөгийг олон нийтэд дэлгэн үзүүлдэг судалгааны лаборатори музей юм.

Мөн урлагийн боловсрол эзэмшиж буй сурагч, оюутан залуусын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зорилготой. НИТХ-ын Төлөөлөгчид “Нийслэлийн Соёлын Төв Өргөө” ОНӨААТҮГ-ын хийж хэрэгжүүлж байгаа эрдэм шинжилгээ, судалгаа, соён гэгээрүүлэх ажлын явцтай танилцлаа.

Түүнчлэн соёл урлагийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж буй хөгжмийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд нь өндөр амжилт хүсэж, цаашид дэмжин ажиллахаа илэрхийллээ.