ХИЙЛИЙН ДУГУЙЛАНГИЙН СУРАГЧДЫН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА

2026 оны 05 сарын 14

ХИЙЛИЙН ДУГУЙЛАНГИЙН СУРАГЧДЫН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА

Нийслэлийн Соёлын төв Өргөө"-ний дэргэдэх "Хүүхэд хөгжлийн төв"-ийн сурагчдын эх орондоо төдийгүй тив дэлхийд гаргасан амжилт үргэлжилсээр байна.


Энэ сарын 13-нд Итали улсын Барлетта хотод зохион байгуулагдсан “Залуу Хөгжимчдийн 36 - р Уралдаан”-д хийлийн дугуйлангийн сурагч Э.Амирлангуа, Б.Учрал, Г.Үүлэн, Н.Цэлмүүн нар насныхаа ангилалд амжилттай оролцож 1-р байр эзэллээ.

Удирдсан багш Г.Отгонжаргал, Төгөлдөр хуурын багш Ч.Батчулуун болон авьяаслаг сурагчиддаа амжилт хүсье ээ.