"БЯЦХАН МИСС-2026" УЛСЫН УРАЛДААН БОЛЛОО

2026 оны 05 сарын 26

"БЯЦХАН МИСС-2026" УЛСЫН УРАЛДААН БОЛЛОО

Нийслэлийн Соёлын төв Өргөөний тайзнаа жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Бяцхан мисс-2026" улсын уралдаан боллоо.

27 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодруулсан уг наадамд нийслэл, орон нутгаас зорьж ирсэн 200 гаруй охид өрсөлдсөний дотроос "гала" тоглолтод 42 охин шалгарсан. Тэд загвар, бүжиг, авьяас чадвар, оюун ухаан гэсэн нийт 6 төрөлд өрсөлдөж авхаалж самбаа, хүч оюунаа сорьсон.

Тэргүүн мисс- мөнгөн титмийн эзнээр нийслэлийн ЕБ-ын 1-р дунд сургуулийн сурагч, "ОМТ" агентлагийн бяцхан загвар өмсөгч Ивээлийн Гэгээ тодорлоо.

Харин дэд миссээр Бэртрандын Люси Уянгатөгөлдөр, авьяаслаг бяцхан миссээр Батсүхийн Гэрэлтуяа, загварлаг бяцхан миссээр Бямбасүрэнгийн Маралгоо, Хүмүүнлэгийн элч бяцхан миссээр Ариунболдын Уянга нар эхний 5 байрт тодорсон юм.