“ӨВ СОЁЛОО СОНГОДОГ ХӨГЖИМТЭЙ ХОЛБОН ТҮГЭЭЕ” ТАЙЛАН ТОГЛОЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2026 оны 06 сарын 03

Нийслэлийн Соёлын Төв Өргөөний дэргэдэх “Хүүхэд хөгжлийн төв”-ийн сурагчдын тайлан тоглолт амжилттай боллоо.

Тус төвд суралцагч хүүхэд багачууд маань Драм, Төгөлдөр хуур, Хийл хөгжим, Хэл хуур-Бүжгийн гэсэн 4 төрлөөр хичээллэдэг бөгөөд тэдний дундаас Хийл хөгжмийн ангийн сурагчид эх орондоо төдийгүй тив, дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнүүдэд өндөр амжилт гаргаад байгаа билээ.

Сурагчид маань Нийслэлийн Соёлын Төв Өргөөний алтан тайзан дээр сурч мэдсэнээ аав ээж, багш, найз нөхддөө толилуулж, өөрсдийн хичээл зүтгэлийн үр дүнгээ тайлагнав. Тэдний тоглосон энгийн хэрнээ сэтгэл хөдөлгөм аялгуу бүхэн үзэгчдийн халуун алга ташилтыг хүртсэн юм.

Хүүхэд багачуудынхаа авьяас чадварыг нээж, урам зориг өгөн, чин сэтгэлээсээ зааж сургадаг багш нартаа болон үр хүүхдийнхээ ирээдүйг үргэлж дэмжин урамшуулж байдаг эцэг эхчүүддээ гүн талархал илэрхийлье.