Соёлын Төв Өргөөний Тайзнаа МУҮУИТеатрын уран бүтээл “МОНГОЛЫН ИХ ХАТАД”

2018 оны 11 сарын 28
Соёлын Төв Өргөөний Тайзнаа  МУҮУИТеатрын уран бүтээл “МОНГОЛЫН ИХ ХАТАД”

Монголын олон зуун жилийн түүхийн тавцанд өөрсдийн алдар нэр, бүтээсэн гавьяагаараа мөнхөрсөн “МОНГОЛЫН ИХ ХАТАД” 

Хүн төрөлхтний түүхэнд гайхамшгийг бүтээж явсан хаад ноёд, ханхар эрсийн дэргэд уран ухаан, оюун билгээрээ хурцалж явсан хатан ухаант бүсгүй хүн л байсан байдаг. Эрхэм төрийн эрхэмсэг хатадаа магтан дуулья. Соёлын Төв Өргөөний Тайзнаа 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрын уран бүтээл “МОНГОЛЫН ИХ ХАТАД” бүжгэн жүжиг тоглогдох гэж байна.