ТАЖИКИСТАН УЛСЫН УРАН БҮТЭЭЛЧИД ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ, УРАН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ТОЛИЛУУЛЛАА
2026 оны 07 сарын 21
ТАЖИКИСТАН УЛСЫН УРАН БҮТЭЭЛЧИД ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ, УРАН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ТОЛИЛУУЛЛАА
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны төрийн айлчлалын хүрээнд Нийслэлийн Соёлын төв өргөөнд Тажикистаны уран бүтээлчид хүндэтгэлийн тоглолт, уран зургийн үзэсгэлэн гаргалаа.
Хүндэтгэлийн тоглолтод Тажикистаны Симфони найрал хөгжим, “Зебо” зэрэг бүжгийн чуулга, нэрт дуучид, бүжигчид, хөгжимчид түүх, соёл, өв уламжлал, соёлын өвөрмөц онцлогыг харуулсан шилдэг уран бүтээлүүдээр ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.
Мөн манай улсын “Эх үрийн элбэрэл”, “Сэрсэн тал” зэрэг бүтээлийг тажик хөгжмийн зэмсгүүдээр эгшиглүүллээ.
