ХҮҮХДИЙН НАЙРАЛ ДУУНЫ НААДМЫН ГАЛА ТОГЛОЛТ БОЛНО
2026 оны 10 сарын 26
ХҮҮХДИЙН НАЙРАЛ ДУУНЫ НААДМЫН ГАЛА ТОГЛОЛТ БОЛНО
Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 387 жилийн ой, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор зохион байгуулж буй Д.Лувсаншаравын нэрэмжит 31 дэх удаагийн “Хүүхдийн найрал дууны наадам”-ын шилдэг хамтлагуудын нэгдсэн гала тоглолт 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 13:00 цагаас Нийслэлийн Соёлын төв өргөөний их танхимд зохион байгуулагдана.
Нийслэлийн мянга мянган авьяаслаг хүүхэд, багачуудын дуу, хуур цалгисан гала тоглолтод та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна