ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН 105 ЖИЛИЙН ОЙ БОЛЛОО

2026 оны 11 сарын 03

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН 105 ЖИЛИЙН ОЙ БОЛЛОО

Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэр, хилийн халдашгүй дархан байдлын баталгаа болон хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогсож, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг тасралтгүй, найдвартай үзүүлж ирсэн үе үеийн хамт олонд 105 жилийн ойн баярын мэнд хүргэе.
Олон арван шилдэг эмч, сувилагч, ажилтан, алдар суутан төрүүлж, ард иргэд, мянга мянган цэрэг дайчдын амь нас, эрүүл мэндийг авран, эрүүлийг хамгаалах болон батлан хамгаалах үйлсэд оруулсан онцгой гавьяаг нь үнэлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлгийг Сүхбаатарын одонгоор шагналаа.