Монголын алтан хоолойтнууд ОХ-ны Буриад улсын Улаан-Үд хотын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын тайзнаа

2018 оны 09 сарын 24

ОХ-ны Буриад улсын Улаан-Үд хотын Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа Нийслэлийн Соёлын Төв Өргөөний санаачлага, зохион байгуулснаар Монголын сонгодог урлагийн сор болсон уран бүтээлчид Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, МУГЖ Г. Ариунбаатар, МУГЖ Ө.Уянга, МУГЖ Б.Эрдэнэтуяа, МУГЖ С.Мөнгөнцэцэг, ОХ-ны Буриад улсын ардын жүжигчин Н.Мөнхзул, дуучин Б.Энхнаран, О.Хүрэлбаатар, Б.Батжаргал нарын оролцсон “Монголын Алтан хоолойтнууд” концертыг   9 дүгээр сарын 24-ний өдөр Буриадын үзэгчид халуун дотноор хүлээж авлаа.