Соёлын Төв Өргөөний ажилтан албан хаагчид ӨМӨЗО-ны Шилийн Гол аймгийн АМДС-н урлагийн сургуультай танилцлаа.

2018 оны 12 сарын 10

НИТХ-н төлөөлөгч Мөнхжаргалын гадаад харилцаа хамтын ажиллагааны шугамаар ӨМӨЗО-ны Шилийн Гол аймгийн Ажил мэргэжлийн дээд сургууль дээр Соёлын Төв Өргөөний ажилтан албан хаагчид 2018 оны 12 дугаар сарын 8-16-ны өдрүүдэд Маркетинг үйлчилгээний албаны дарга У.Урантогос, Соёл-Эрдэнэ хамтлагийн дуучин Б.Хонгор, хөгжимчин Д.Баянзул, ҮУИТ-ын дуучин МУГЖ Н.Амгалан, ЦДБЭЧ-ын дуучин З.Ариунбаясгалан нар АМДС-н урлагийн сургуультай танилцаж, соёлын урлагийн сургалтанд хамрагдаж, Шилийн Гол аймагтай танилцаад ирлээ.