Гоёл 2017 наадам
Монголын дизайнеруудын холбооноос 29 дэх жилдээ "Гоёл 2017" наадмыг зохион байгууллаа.
Монголын дизайнеруудын холбооноос 29 дэх жилдээ "Гоёл 2017" наадмыг зохион байгууллаа. Харин хүн бүрийн догдлон байж хүлээдэг шинэ топ моделийг энэ жил шалгаруулсангүй. Энэ нь цугласан олны сэтгэлийг бага зэрэг гонсойлголоо. Харин энэ талаар Дизайнеруудын холбооны нарийн бичгийн дарга Х.Байгалмаагаас лавлахад: "Энэ жил "Гоёл" наадам 29 дэх жилдээ боллоо. Жил жилээс наадам чанаржиж, дизайнеруудын бүтээл улам сайжирч байна. Харамсалтай нь энэ жил топ моделийг шалгаруулсангүй. Учир нь шаардлага хангах модель байсангүй. Загвар өмсөгч бэлтгэгдээд топ моделийн хэмжээнд хүрсэн цагт тодруулах болно" гэлээ. “Эртний Монгол хийц” салоны дизайнер О. Уранцэцэг “Нүүдэлчин гоёл-2” коллекциороо хүртлээ.
“Гоёл” 2017 наадмын шилдгүүд
Шилдэг эмэгтэй загвар өмсөгч:
Загвсар өмсөгч Д. Долгион
Шилдэг эрэгтэй загвар өмсөгч:
Загвар өмсөгч н.Азжаргал
Фото модель:
“Шилмэл загвар” агентлагийн загвар өмсөгч О. Ариунзул
“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Н. Ану
Дэд байр:
“Шилмэл загвар” агентлагийн загвар өмсөгч н.Алтантуяа
Ирээдүйтэй загвар өмсөгч:
Загвар өмсөгч Г.Бүрд
Шилдэг загвар зохион бүтээх товчоо:
“Master Dodo” ХХК
Гоёлын хувцасны шилдэг дизайнер:
“Precious fashion house” дизайнер Цээгий, Адъяа
Үндэсний хувцасны шилдэг дизайнер:
Үйлдвэрлэл урлагийн сургуулийн дизайнерийн багш н. Энхтуяа
Өдөр тутам, чөлөөт, амралтын хувцасны шилдэг дизайнер:
“Эвсэг” ХХК-ны дизайнерууд
Уламжлалд хувцасны шилдэг дизайнер:
“Ур-Ундрах” ХХК-ны дизайнер Баасансүрэн
Шилдэг залуу дизайнер:
“Урангоо Идэр” салоны дизайнер И. Урангоо
Шилдэг зурагчин:
н. Цоггэрэл
Шилдэг makeup artist:
"Наруми" салоны Г. Нармандах
Шилдэг үсчин:
"Vidal" салоны захирал, Монгол улсын мастер үсчин Д. Одонгоо
Наадмын ивээн тэтгэгч байгууллагын шагнал:
Загвар өмсөгч н. Азжаргал, н. Золбоо, н. Хулангоо, н. Адъяа
Тусгай байр:
“Жи Энд Эс” ХХК-ийн дизайнер С. Ганзориг “Сомо” брэнд