Соёлын Төв Өргөө 2018 оны үйл ажиллагааныхаа үр дүнг үнэлүүлж Бүрэн хангалттай гэсэн үнэлгээ авлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан зорилт “Иргэдийн оролцоотой- Амьдрах орчныг сайжруулах жилийн хүрээнд” хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг бүрэн ханган, нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа нэр төртэй биелүүлэн, бусдыгаа манлайлан ажиллаж, 2018 оны үйл ажилагааны үр дүнгээр “Бүрэн Хангалттай” үнэлэгдсэн манай хамт олныг өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээг шинэ шатанд гаргаж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах орчныг бүрдүүлэх, байгаль орчиндоо зохицон амьдрах чадвар, соёл уламжлалын давуу талыг ашиглах замаар иргэний дээдэлсэн Тогтвортой-Ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий хот-ыг хөгжүүлэх цаашдын ажилд өндөр амжилт хүсье гэсэн байна.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага болон Улаанбаатар хотын Захирагчийн харьяа нийслэлийн Орон нутгийн өмчит төсөвт болон үйлдвэрийн газруудын 2018 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх чиглэлээр нийслэлийн Засаг даргын захирамж гарч харьяа байгууллагуудын ажлыг шалгаж үнэлэлт дүгнэлт өгсөн. Тус ажлыг нэгдүгээр сарын 7-ноос 21-ны өдрүүдэд зохион байгуулж нийслэлийн хэмжээний 90 байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт өгсөн байна.
Энэ жил нийслэлийн Захирагчийн ажлын алба болон, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтэсийн үйл ажиллагаанд дүгнэлт хийснээрээ онцлого ажил болжээ. Энэхүү үйл ажиллагаанд нийт 90 байгууллага хамрагдсанаас 33.3 хувь нь “Бүрэн хангалттай” үнэлгээ авсан бол 64.4 хувь нь “Хангалттай”, 2.2 хувь буюу 2 байгууллага ажил сайжруулах шаардлагатай үнэлгээ авчээ.