Нийслэлийн Соёлын Төв Өргөөнд Монгол цэргийн өдөрлөг болж байна.

2019 оны 03 сарын 14
Нийслэлийн Соёлын Төв Өргөөнд Монгол цэргийн өдөрлөг болж байна.


Нийслэлийн Соёлын Төв Өргөөнд 2019 оны 3 дугаар сарын 14-ны өдөр Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жил, Халх голын 80 жилийн ойг угтсан өдөрлөг болж байна. 

Өдөрлөгийн гол зорилго Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жил, Халх голын 80 жилийн ойг угтаж, Нийслэлийн хэмжээнд Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, нийслэлийн иргэдэд батлан хамгаалах төрийн үйлчилгээг үзүүлж, батлан хамгаалахын хуулиуд, Цэргийн штабын үйл ажиллагааг сурталчлахад оршиж байна.

Тус арга хэмжээний үеэр Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга, Улаанбаатар чуулгын хамтарсан тоглолт болсон бөгөөд Соёлын төв өргөөний үүдний танхимд Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярыг хүрээнд, Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, батлан хамгаалах салбарын багц хуулиудыг сурталчлах, Нийслэлийн иргэдэд төрийн батлан хамгаалах үйлчилгээг үзүүлж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч байна.