Соёлын Төв Өргөөний тайзнаа “Их хотын бүсгүйчүүд 2019”
2019 оны 03 сарын 06
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Их хотын бүсгүйчүүд-2019” хүндэтгэлийн арга хэмжээг 2019 оны 03 дугаар сарын 6-ны өдөр “Соёлын төв өргөө”-нд зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа болон нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид, төр хувийн хэвшлийн салбарт ажиллаж байгаа 1000 гаруй эмэгтэйчүүд оролцлоо.