Соёлтой Болгоё 1. Үзвэр үзэхдээ цагаасаа хоцрохгүй байж сурцгаая.
"Хотын соёл" аяны хүрээнд иргэдийн нийтийн соёлыг төлөвшүүлэх зорилгоор Нийслэлийн Соёлын Төв Өргөөнд зочилон ирж анд найз нөхөд, гэр бүлийнхэнтэй жүжиг, концерт, хошин урлагийн тоглолт үзэн алжаал, ядаргаагаа тайлж, цагийг зөв боловсон өнгөрөөдөг эрхэм танд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
Та эдгээр дүрмийг биелүүлэхэд л соёлтой үзэгчийн эгнээнд багтаж соёлыг түгээх эрхэм үйлсэд оролцлоо гэж ойлгож болно.
Цагаасаа хоцрохгүй байх:
Үзвэр эхлэхээс 30 минутын өмнө ирээрэй. Үзэгчид суудлаа эзэлчихсэн тоглолт эхэлчихсэн байхад гар утасны гэрлээ тусган энэ хэддүгээр эгнээ вэ, хэддүгээр суудал вэ хэмээн асууж эхэлдэг. Хэрэв та тоглолт үзэхээр шийдсэн бол аль болох цагаасаа хоцрохгүй байж сурах хэрэгтэй. Яалт ч үгүй хоцорсон бол Соёлын Төв Өргөөний үйлчилгээний ажилтнуудад тасалбараа үзүүлэн эгнээ болон суух суудлын дугаараа хаана гэдгээ мэдэн үзэгчдээс уучлалт гуйгаад, хүмүүсийн хажуугаар зөрөхдөө нүүрээ хүн рүү нь харуулж зөрөхийг хичээгээрэй.
Соёлтой Болгоё