Соёлыг түгээцгээе. Үзвэрийн дундуур хоорондоо ярихгүй байцгаая.

2019 оны 02 сарын 11

Нийслэлийн Соёлын Төв Өргөөнд зочилон ирж анд найз нөхөд, гэр бүлийнхэнтэй жүжиг, концерт, хошин урлагийн тоглолт үзэн алжаал, ядаргаагаа тайлж, цагийг зөв боловсон өнгөрөөдөг эрхэм танд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

Та эдгээр дүрмийг биелүүлэхэд л соёлтой үзэгчийн эгнээнд багтаж соёлыг түгээх эрхэм үйлсэд оролцлоо гэж ойлгож болно. 

Хоорондоо ярихгүй байж сурцгаая 

Тухайн үзэж буй тоглолтын талаар өөрт төрсөн сэтгэгдэл болон мэдрэмжийнхээ тухай үзвэрийн дундуур биш үзвэрийн дараа ярих хэрэгтэй. Энэ нь соёлтой үзэгчийн нэг илэрхийлэл юм шүү. Соёлтой байцгаая.