Соёлтой БолГоё 3. Үзвэр үзэхдээ утсаар ярихгүй байж бусдыгаа хүндэтгэе.
2021 оны 10 сарын 04
"Хотын соёл" аяны хүрээнд иргэдийн нийтийн соёлыг төлөвшүүлэх зорилгоор Нийслэлийн Соёлын Төв Өргөөнд зочилон ирж анд найз нөхөд, гэр бүлийнхэнтэй жүжиг, концерт, хошин урлагийн тоглолт үзэн алжаал, ядаргаагаа тайлж, цагийг зөв боловсон өнгөрөөдөг эрхэм танд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
Та эдгээр дүрмийг биелүүлэхэд л соёлтой үзэгчийн эгнээнд багтаж соёлыг түгээх эрхэм үйлсэд оролцлоо гэж ойлгож болно.
Утсаар ярихгүй байх
Та тоглолт үзэхээр ирсэн бол гар утсаа унтрааж байх хэрэгтэй. Яаралтай хариу өгөх ажилтай бол утасныхаа дууг хааж гэрлийг нь багасган мессежээр хариу өгөөрэй. Тоглолт үзэж байхад хажуу хүн нь утсаар ярих нь бусдын анхаарлыг сарниулж таагүй сэтгэгдэл төрүүлдэг юм шүү. Соёлтой БолГоё.