Соёлтой Болгоё 4. Тоглолтын танхимд хурц үнэртэй хоол хүнсний зүйл идэхгүй байцгаая.
"Хотын соёл" аяны хүрээнд иргэдийн нийтийн соёлыг төлөвшүүлэх зорилгоор Нийслэлийн Соёлын Төв Өргөөнд зочилон ирж анд найз нөхөд, гэр бүлийнхэнтэй жүжиг, концерт, хошин урлагийн тоглолт үзэн алжаал, ядаргаагаа тайлж, цагийг зөв боловсон өнгөрөөдөг эрхэм танд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
Та эдгээр дүрмийг биелүүлэхэд л соёлтой үзэгчийн эгнээнд багтаж соёлыг түгээх эрхэм үйлсэд оролцлоо гэж ойлгож болно.
Тоглолтын танхимд хурц үнэртэй хоол хүнсний зүйл идэхгүй байх
Үзвэрүүд ихэвчлэн орой 18:00, 19:00 цагаас эхэлдэг. Үзэгчид маань ажлаасаа таран шууд ирдэг учир өлссөн байдаг. Соёлын төв өргөөнд түргэн хоолны жижиг газрууд 2 давхарт ажилладаг бөгөөд үзвэр эхлэхээс өмнө тухайн газартаа хоолоо идчихээд танхим руу ороорой. Соёлтой Болгоё