Соёлтой Болгоё 6. Тоглолтын танхимд суудлын араас өшиглөхгүй байцгаая.
2021 оны 10 сарын 25
"Хотын соёл" аяны хүрээнд иргэдийн нийтийн соёлыг төлөвшүүлэх зорилгоор Нийслэлийн Соёлын Төв Өргөөнд зочилон ирж анд найз нөхөд, гэр бүлийнхэнтэй жүжиг, концерт, хошин урлагийн тоглолт үзэн алжаал, ядаргаагаа тайлж, цагийг зөв боловсон өнгөрөөдөг эрхэм танд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
Та эдгээр дүрмийг биелүүлэхэд л соёлтой үзэгчийн эгнээнд багтаж соёлыг түгээх эрхэм үйлсэд оролцлоо гэж ойлгож болно.
Суудлын араас өшиглөхгүй байх
Үзвэр үзэж байхад араас нь өвдгөөрөө жийх нь таны өмнө сууж буй хүнд таагүй сэтгэгдэл үлдээдэг тул та урд талынхаа суудалд хүрэхгүй байх хэрэгтэй шүү.
Соёлтой Болгоё.