Соёлтой Болгоё 5. Үзвэрийн дараа өлгүүр лүү битгий яараарай.

2021 оны 10 сарын 18

"Хотын соёл" аяны хүрээнд иргэдийн нийтийн соёлыг төлөвшүүлэх зорилгоор Нийслэлийн Соёлын Төв Өргөөнд зочилон ирж анд найз нөхөд, гэр бүлийнхэнтэй жүжиг, концерт, хошин урлагийн тоглолт үзэн алжаал, ядаргаагаа тайлж, цагийг зөв боловсон өнгөрөөдөг эрхэм танд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

Та эдгээр дүрмийг биелүүлэхэд л соёлтой үзэгчийн эгнээнд багтаж соёлыг түгээх эрхэм үйлсэд оролцлоо гэж ойлгож болно. 

Өлгүүр лүү битгий яараарай

Үзвэр дуусах үед та өлгүүр луу битгий яараарай. Уран бүтээлчид танд баярлаж талархсанаа илэрхийлэн мэхийн ёсолход алга ташин тэдэнд урам зориг өгч дэмжээрэй. Тоглолт дууссаны дараа тоглолтын тухай ярилцаж зогсох нь таатай мэдрэмж шүү үзэгчдээ.                               Соёлтой Болгоё