Соёлтой БолГоё 7. Үзвэр үзсэн танхимдаа хогоо битгий хаяарай.
"Хотын соёл" аяны хүрээнд иргэдийн нийтийн соёлыг төлөвшүүлэх зорилгоор Нийслэлийн Соёлын Төв Өргөөнд зочилон ирж анд найз нөхөд, гэр бүлийнхэнтэй жүжиг, концерт, хошин урлагийн тоглолт үзэн алжаал, ядаргаагаа тайлж, цагийг зөв боловсон өнгөрөөдөг эрхэм танд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
Та эдгээр дүрмийг биелүүлэхэд л соёлтой үзэгчийн эгнээнд багтаж соёлыг түгээх эрхэм үйлсэд оролцлоо гэж ойлгож болно.
Үзвэр үзсэн танхимдаа хогоо битгий хаяарай
Та уусан ундааны сав, идсэн чихэр шоколадныхаа чихэр цаасыг суудлынхаа дор “мартчихсан” юм биш биз. Мэдээж цэвэрлэгээ хийх нь ойлгомжтой хэдий ч та өөрийнхөө тарьсан хогийг аваад гарах хаалганы дэргэдэх хогийн саванд ангилаад хийчихвэл бусдад үнэхээр сайхан санагдахаас гадна танд ч сайхан сэтгэгдэл үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. Соёлтой Болгоё.