Соёлын Төв Өргөөний тайзнаа "60 хар 10 цагаан" хүндэтгэлийн тоглолт

2019 оны 05 сарын 17

Монгол улсад мэргэжлийн эрэгтэй найрал дуу үүсч хөгжсөний 50 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт Нийслэлийн Соёлын Төв Өргөөний тайзнаа амжилттай тоглолдлоо. 

Тоглолтонд: ЦДБЭЧ-ын үе үеийн гоцлол болон найрал дуучид, Эстрад симфони найрал хөгжим, ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Урлагийн их дээд сургуулиуд, Мэргэжлийн урлагийн байгууллагууд оролцлоо.