НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

2019 оны 05 сарын 27

Нийслэлийн удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн Соёлын төв өргөөний их танхимд эхэллээ. Тус зөвлөгөөнд нийслэлийн 2700 гаруй төрийн захиргааны албан хаагчдаас НИТХ, Засаг даргын Тамгын газар түүний харъяа 33 агентлаг, нийслэлийн харъяа байгууллагууд, дүүргүүдийн удирдах ажилтнууд оролцож байна.

Өнөөдрийн зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан мэдээлэл хийж эхлүүлж буй бөгөөд үргэлжлүүлэн ажил хариуцсан Засаг даргын орлогчид, агентлагийн дарга нар өнгөрсөн шуурхайгаар өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт, улс, нийслэлийн хөрөнгө оруулалтын хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын хэрэгжилт, 05 дугаар сараас Улаанбаатар хотод түүхий нүүрс нэвтрүүлэхийг хориглосон шийдвэрийн хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэрэгжилт, нийслэлийн зарим агентлаг, харьяа байгууллагуудын бүтэц, дарга удирдлагуудад өөрчлөлт орсон тухай зэрэг цаг үеийн мэдээлэл, танилцуулга хийгдэх юм байна.