Монгол, Оросын хамтын ажиллагаа – 2017” уулзалтын хүрээнд “Вернисаж” фото зургийн үзэсгэлэн, “Орос нутгийн аялгуу” урлагийн тоглолт боллоо.

2017 оны 10 сарын 22

“Монгол, Оросын хамтын ажиллагаа – 2017” уулзалтын хүрээнд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны дугуй ширээний уулзалт, худалдаа, эдийн засаг, бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны асуудлаар семинар, уулзалтууд, боловсрол, шинжлэх ухаан, соёл болон спортын хамтын ажиллагаа, аж үйлдвэр, барилга, хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар дугуй ширээний уулзалт, салбар хуралдаанууд тус тус зохион байгуулагдав.

Мөн түүнчлэн “Орост үйлдвэрлэв 2017” бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа амжилттай зохион байгуулагдав.

“Монгол, Оросын хамтын ажиллагаа – 2017” уулзалтын хүрээнд манай өргөөнд 10 дугаар сард “Вернисаж” фото зургийн үзэсгэлэн, “Орос нутгийн аялгуу” урлагийн тоглолт тус тус амжилттай зохион байгуулагдсан юм.