Соёлын Төв Өргөөний тайзнаа А.Александровын нэрэмжит Дуу бүжгийн эрдмийн чуулга

2019 оны 08 сарын 27

Гайхамшигтай энэ хамт олныг соелын ажилтан Ф.Н Данилович, найруулагч П.И Ильин, хормейстер А.В Александров нар үүсгэн байгуулжээ.
Анхны удирдаач нь Москвагийн П. И Чайковскийн нэрэмжит Хегжмийн дээд сургуулийн профессор, хегжмийн зохиолч Александр Васильевич Александров / 1883-1946 /байлаа.


8 дуучин, 2 бүжигчин, баян хуурч, хетлегч уран уншигч 12 хуний бүрэлдэхүүнтэй энэ хамт олон анхны тоглолтоо 1928-10-12-нд Улаан армийн тев ордонд хийжээ. Харин 1928-10-28 - ны едрийг үүсэн байгуулагдсан едрее хэмээн тэмдэглэдэг.
1935-11-27-ноос ЗХУ-ын Улаан армийн дуу бүжгийн чуулга болон
хэдийнээ 135 хүний бурэлдэхүүнтэй болжээ.
1937 онд Францын Парис хотноо болсон олон улсын үзэсгэлэн уралдаанд оролцож Гран При шагнал хуртэхэд 274 хуний 1948 онд 313 хүний бурэлдэхүүнтэй болсон байлаа.
1941-06-26- нд Белорусскийн вокзал дээр алдарт "Ариун дайн " дууг анх удаа дуулж аугаа Зевлелт эх орныхоо телее фронт руу мордож буй дайчдыг удэж байлаа.
Дэлхийн 70 гаруй оронд айлчлан тоглож, хүн терелхтений түүхэнд хэзээ ч ул мартагдах хар толбыг улдээсэн эх орны дайны жилуудэд фронтын шугаман дээр 1500 гаруй удаа тоглолт хийж , агуу Зевлелт эх орноо хамгаалахад, хүн терелхтений эрх челеений телее тулаанд дайчид ард түмнээ хосгуй сайхан бутээлүүдээрээ зоригжуулан уриалан дуудаж 
байсан гайхалтай хамт олон юм. 
Энэ хамт олныг үүсгэн байгуулсан ЗХУ-ын АЖ, Сталины. шагналт , урлаг судлалын ухааны доктор хошууч генерал А.В Александров 18 жил /1928-1946/ алдарт чуулгыг тэргүүлж байжээ. 1946-1987 онуудад ЗХУ-ын АЖ ,Социалист хеделмерийн баатар, Лениний болон Сталины шагналт хошууч генерал Борис Александров /А.Александровын хуу/ тус чуулгын тэргүүнээр ажиллаж байлаа.
2017 оноос ОХУ-ын СГЗ хурандаа Геннадий Ксенафонтович Саченюк тус чуулгын уран сайхны удирдагчаар ажиллаж байна. 
1979 онд энэ чуулга ЭРДМИЙН /академический/ хэмээх эрхэм алдрыг хүртсэн байна.
Мэргэжлийн асар ендер тевшиний алдарт чуулга 1970-аад оны үед манай оронд айлчлан тоглож байсныг зарим хүн санаж байгаа байхаа. 
Дэлхий дахинаа алдартай энэ чуулга 2019 оны 8 дугаар сарын 27-ны 19:00 цагт Нийслэлийн Соёлын Төв Өргөөнд, 28-ны үдэш жинжин Сүхбаатарын талбайд гайхамшигт тоглолтоо хийх гэж байна.