Соёлын Төв Өргөөний тайзнаа И.А.Моисеевын нэрэмжит ардын бүжгийн чуулга

2019 оны 09 сарын 01

Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Игорь Моисеевийн нэрэмжит ОХУ-ын Ардын бүжгийн эрдмийн чуулга Монгол Улсад дөрөв дэх удаагаа хүрэлцэн ирж 2019 оны 9 дүгээр сарын 3,4-ний өдрүүдэд Соёлын төв өргөөнд 90 гаруй уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэй  ирж тоглолтоо нийслэлийн үзэгчдэд толилуулна. 

Игорь Александрович Моисеев бол дэлхий дахинд Оросын нэр хүндийг өргөөд зогсохгүй, ардын бүжиг бол дэлхийн соёлын өв юм гэдгийг батлан харуулсан эрхэм. 

1937 онд байгуулагдсан тус чуулга П.И.Чайковскийн нэрэмжит концертын танхимд байрлаж хичээллэдэг бөгөөд дэлхийн хамгийн анхны мэргэжлийн бүжгийн чуулга юм.