Архивын улсын үзлэг 2019 Нийслэлийн Соёлын Төв Өргөөнд

2019 оны 09 сарын 27
Архивын улсын үзлэг 2019 Нийслэлийн Соёлын Төв Өргөөнд

Архивын үзлэг 2019

Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт,

архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг угтаж зохион байгуулсан ажлын тайлан

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 150 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Улсын үзлэг явуулах төв комиссын бүрэлдэхүүн, удирдамжийг батлах тухай 46 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Нийслэлийн хэмжээнд Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн Улсын үзлэг зохион байгуулах тухай А/518 дугаар захирамжийн  хүрээнд Дүүргийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Дүүргийн хэмжээнд Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн Улсын үзлэг зохион байгуулах тухай” А/246 дугаар  захирамжийн дагуу захирлын А/04 дүгээр тушаалаар 7 хүний бүрэлдэхүүнтэй  байгууллагын комиссыг байгуулж ажиллаа.

Дээрх захирамжаар нийслэлийн 5 дугаар ажлын хэсэг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр үзлэгийг 2019 оны 09 сарын 24-ний өдөр явуулсан.

Улсын үзлэгт бэлтгэхэд нийт 4,704,000 /дөрвөн сая долоон зуун дөрвөн мянга/-н төгрөг зарцуулсан ба “Улсын үзлэгт бэлтгэж хийх ажлын төлөвлөгөө”-г комиссын даргаар батлуулж комисс  бэлтгэл ажлын явцад 3 удаа хуралдаж төлөвлөгөөний дагуу хэрэгжилтийг хангаж ажиллалаа.

            2019 оны 08 сарын 28-ны өдөр хурлын танхимд /өрөөний дугаар-215/-д албан хаагчдад зориулсан албан хэрэг хөтлөлтийн сургалт зохион байгуулж, архивын улсын үзлэгт бэлтгэж буй явцыг дүгнэсэн.

  • Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын хүрээнд хийсэн ажил
  • Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны хүрээнд хийсэн ажил
  • Байгууллагын архивын ажлын хүрээнд хийсэн ажил
  • Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх, цахим сан бүрдүүлж буй ажлын хүрээнд хийсэн ажил

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний 05 дугаар тогтоолоор батлагдсан төрийн албан хаагчийн анкетийн загварын дагуу бүх албан хаагчдын хувийн хэргийг шинэчилсэн.

Бүх албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж 2019 оны 09 дүгээр сарын 09-ний захирлын А/13 тушаалаар баталсан ба хөдөлмөрийн гэрээг мөн шинэчлэн боловсрууллаа.

Дүгнэх үндсэн үзүүлэлт тус бүрийн дагуу хэрэгжилтийг бэлтгэж ажилласан ба дараах томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

  • eDoc программаас 2016-2018 оны ирсэн, явсан бичгийн бүртгэл хяналтын карт нөхөн хэвлэсэн
  • “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” гар утасны аппликейшныг байгууллагын баримт боловсруулдаг албан хаагчдад суулгаж тогтоолын хэрэгжилтийг хангасан илтгэх хуудас бичсэн.
  • 2015 оноос хойших захирамжлалын баримт бичгүүдийн стандарт бүрдлийг шалгаж, боловсруулсан дардас дараагүй бичгүүд дээр нөхөн дарсан
  • Байгууллагаас явуулсан бичгийн үлдэх хувийн баримтын бүрдлийг нягтлан, дутсан хавсралтуудыг edocпрограмаас хэвлэж ахин үдсэн
  • 2015-2018 онд хамаарах дээд газраас ирсэн бичгийн бүртгэлийн дэвтэр нөхөн бүртгэсэн

Дүгнэх үндсэн үзүүлэлт тус бүрийн дагуу хэрэгжилтийг бэлтгэж ажилласан ба дараах томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

  • Архивт шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, тавиур шүүгээ, шаардлагатай материалаар хангаж 2 эгнээ бүхий 4ш нягтруулсан шүүгээгээр архивын өрөөг тоноглож, архивын өрөөнд галын хамгаалалт бүхий төмөр хаалгыг суурилуулсан
  • Хадгаламжийн санд заагуур, заагчийг байрлуулсан
  • “Архивын баримтын эрсдэлээс хамгаалах хөтөлбөр, төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулсан
  • 2015-2019 онд хамаарах архивын ажилтны сургалтын тайлан, техник хэрэгслийн жагсаалт, ном гарын авлагын жагсаалтын бэлтгэсэн.
  • 2015, 2017, 2019 оны захирамжлалын баримтуудыг arch.ulaanbaatar.mn системд оруулж нягтлан шалгасан.
  • Erp.ulaanbaatar.mn- д хүний нөөцийн бүхий л хөдөлгөөнийг оруулсан.
  • eDoc системд нэвтрэх нэр, нууц үгийг захирамжийн дагуу шинэчилсэн.
  • Захирамжлалын баримтын нөөц хувийг DVD дээр хуулж тусгай төрлийн баримт үүсгэсэн.
  • Байгууллагын вебсайтыг шинэчилж улам боловсронгуй болгосон.